Нийгмийн даатгалын хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллага нь тэтгэврийг арилжааны банкуудаар дамжуулан сар бүр олгож байна. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөл байдал нь орлого багатай, тэтгэврийн орлогоороо амьдралаа авч яваа ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй болон тэжээгчээ алдсан иргэдийн хувьд хүндээр тусч байна.Эдгээр иргэдэд чиглэсэн олон төрлийн арга хэмжээнүүдийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулан ажиллаж байна. Уг асуудлаар Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч болон хөдөлмөрийн чадвараа алдсан, тахир дутуугийн тэтгэвэр авагч нийт 100 гаруй мянган иргэнд 3 хүртэлх сарын тэтгэврийн 50 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний урьдчилгаа тэтгэврийг ямар нэгэн хураамж, хүү шимтгэлгүйгээр 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгох боломжийг бүрдүүлээд байна. Дээрх шийдвэрийг өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Ахмадын үндэсний чуулганы үеэр олон нийтэд танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ “Тэтгэврээ нийгмийн даатгалын сангаас хүү, шимтгэлгүйгээр урьдчилж авах ажил бол зөвхөн эхлэл бөгөөд цаашид хамрах хүрээг нь тэлэх асуудлыг судлах болно” гэв.Тэтгэврээ урьдчилан авах иргэд нь тэтгэвэр барьцаалсан зээлгүй байх шаардлагатай бөгөөд тэтгэврийн урьдчилгаа авах хүсэлтээхаръяа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандан гаргаж шийдвэрлүүлэх боломжтой. Энэхүү арга хэмжээ нь тусламж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа, эцэг эх нь нас барсан хүүхдүүд, тэжээгчээ алдсан иргэд, хөдөлмөрийн чадвараа алдаж, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон тэтгэвэр авагчдад хандсан нэн чухал ажил болж байна.
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА
Холбоотой мэдээ
-
зочин (February 11, 2017 10:36:14 am )
Харин энэ залуу чинь овоо юм хийгээд байна шуу. Ард иргэдийхээ нийгмийн хамгааллын асуудлаар дорвитой олон сайхан ажил хийнэ гэдэгт найдаж байна.
-
Anonymous (February 11, 2017 1:36:08 pm )
hiivel hiisen shig hiideg hun shu tsaachid ulam ihiig hj buteeh ireeduitei uls torch
-
өвгөн (February 12, 2017 1:00:22 pm )
зөв байгаад баярлаж байна, гэхдээ тэтгэврийн зардлаа нөхөх механизм тогтоох, үүнгүй бол шоу болно шүү, анхаарах биздээ, ямарч аргаар хамаагүй баяжиж улсыг хөгжүүлнэ гээд байгааг ойлгохгүй байна
-
Золбоо (February 13, 2017 12:46:20 pm )
Энэ бол хүртээмж өгөөж муутай зүгээр олныг шуугиулах арга хэлбэр байна шүү дээ
-
Золбоо (February 13, 2017 12:48:03 pm )
Тэтгэврийн хүүг 15 хувь болгосон гэж шуугиал бсан зөвхөн зээлгүй ахмадуудад хүртээлтэй зүйл болсон зээлтэй олон ахмадад ямар хүртээл байхгүй ийм шуугиан тарьсан юм хийсэн нэр хэмээж хүн хуурахаа боль Номтой баяраа
-
Золбоо (February 13, 2017 12:52:25 pm )
Орлого багатай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бүгд банкинд зээлтэй байгаа . Зээлнүй хүн байхгүй учир наад их хангамийг авах хүн байхгүй худлаа шүгэлдэхээ боль амьдрал дээрээ бууж ир Номтойбаяраа
6 Comments