antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 10, 2017 7 comments

Гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн ч өөрчлөлт гарахгүй байна

нийтлэсэн Admin

utaa'

Гэр хорооллын айл, өрхийн цахилгааны шөнийн хэрэглээний эрчим хүчний тарифт хөнгөлөлт үзүүлж байгаа боловч одоогоор хэрэглээнд томоохон өөрчлөлт гараагүй талаар албаны эх сурвалж мэдээллээ. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхүүд дөрөвдүгээр сарын нэгэн хүртэлх хугацаанд 220 вольтын хэрэглэгчид 700 киловатт цаг, эрчим хүчийг оройны 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд үнэ төлбөргүй хэрэглэж байгаа юм. Ингэснээр 4.8 тэрбум гаруй төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ гэж тооцоолжээ. Мөн хэмнэлттэй цахилгаан халаагуурын хэрэглээг дэмжинэ гэсэн хүлээлттэй байв. Хэдий тийм боловч цахилгаан халаагуур борлуулж байгаа компаниудын борлуулалтад дээрх шийдвэр мэдэгдэхүйц өөрчлөлт авчраагүй гэж “Дэлгэр Онон Партнерс” компаниас мэдээллээ. Учир нь айл, өрхүүд халаалтын асуудлаа 9-11 дүгээр сард бүрэн шийдвэрлэчихсэн байдаг. Гэхдээ Засгийн газрын энэ шийдвэр болон хэмнэлттэй цахилгаан халаагуур худалдаж авахыг уриалсан уриалгын дүнд иргэд дээрх чиглэлийн компаниудтай холбогдож ихээхэн судалгаа хийж байгаа гэдгийг салбарынхан онцоллоо. Тиймээс бодитой өөрчлөлт ирэх намраас гарч магадгүй байна.Үүнээс гадна лхагва гарагт “Улаанбаатар хотын худалдааны танхим”-ын гишүүдийн уулзалтын үеэр Нийслэлийн удирдлагууд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд бизнесийнхэнтэй хамтарна гэдгийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд онцолжээ. Энэ тухай идэвхтэй ярьж эхэлснээс хойш сүүлийн хоёр сар орчмын хугацаанд бизнесийнхэнтэй яаж хамтрах талаар тодорхой шийдэлд хүрээгүй хэвээр байгаа юм. Харин агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны хуралдааны үеэр “Ногоон зээлийн сан” байгуулж, дулаан алдагдал бууруулах байгальд ээлтэй бүтээгдэхүүн бий болгох чиглэлээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэж мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • зочин (February 10, 2017 3:40:55 pm )

    Тэр халаагуурыг нь 2 саяар авч чадах нь ховор байгаа биз дээ. Нэгэнт ийм мөнгө бөөгнүүлж чадахгүй болохоор бага багаар нүүрсээ авсаар байх нь тодорхой

  • Нараа (February 10, 2017 5:34:34 pm )

    За тэгээд тэр унэтэй халаагуурыг аваад тавьчихсан хойно шенийн тарифаа болилоо гээд шийдвэрээ цуцалчихна биз. Хэдэн жилийн емне баахан шалны халаалт авахуулж тавиулчихаад цахилгааны хенгелелтее зогсоочихсон биз дээ. Баахан айл дэмий менгее зараад енгерсен. Энэ терд итгэх итгэл алга.

  • ЦАГААН САР (February 10, 2017 6:22:35 pm )

    ЗӨВ ШҮҮ

  • ган (February 10, 2017 11:11:23 pm )

    Баруун түруун, Тахилт, Баянголын ам, Гачуурт, Хонхор, Хужирбуланд байгаа айлын цахилгааныг шөнийн тарифт шилжүүлэхгүйгээр энэ ажил амжилт олохгүй. Салхины дээд талын айлын утаа хотын төврүүгээ салхины дагуу шилжиж харин тэр айлууд харьцангуй утаа багатай газар байгаа мэт харагддаг. Тиймээс юуны түрүүн салхины дээд талын айлын утааг багасгахад онцгой анхаарах хэрэгтэй. Шөний цагаар Туул голын дагуу зүүгээс баруун тийш салхилна. Өдрийн цагаар баруун хойноос зүүн урагш чиглэлд ихэвчлэн салхилна

  • 777 (February 11, 2017 7:37:04 am )

    Shonii ttooluurtaviiad ch tognii mongo adilhan garch bna muusain luuvarchad

  • Зочин (February 11, 2017 12:12:17 pm )

    Яагаад утаасэрүүний улиралд дээшээ хөөрдөггүй агаарын доод давхаргад хүүшлээд тогтоод байдгыг эхлээд ойлгох хэрэгтэй . Учир нь өвлийн агаар хүнд ,зузаан давхаргатай байгаа учраас яндангаас гарч байгаа арай дулаавтар утаа нь түүнийг нэвтэлж гарч чадахгүй байгаа учраас агаарын доод давхаргад хүүшлээд байгаа юм . Тийм учраас ямар ч түлш түлсэн ч утаа нь агаарын давхаргын жингийн зөрүүнээс болж доод давхаргадаа байх л болно тийм учраас утаанаас салах бодлогод зарчимын том , зөв хандлага хийх хэрэгтэй. Халаалалтын зуухны утаа хаягч янданг өндөрсгөж утааг агаарын дунд , дээд давхаргад гаргадаг болгох, утаа тортог шүүгчээр гүйцээн тоноглох асуудлыг хийлгэх ихэрэгтэй .

  • Irgen (February 11, 2017 8:08:19 pm )

    Bayanhoshuu zuragt horoolliin hoid denjiin ailuudiig gazriinhan orond oron suutstai bolgoj boldoggui yum bh da. Buyant uhaa tosol shig hyamdavtar. Tegehgui bol demii mongo ureed bhaar dorvitoihon iim arga hemjee avbal agaariin bohirdliin hajuugaar horsnii bohirdol gej ayultai yum bna. Boroo orood hoinoosoo dooshoo nildee bohir us hotluu nelenhuidee ursdag. Hotiinhoo hoimor hesgees ehleed iim arga hemjee avmaar yum.

antalya rent a car