antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 10, 2017 9 comments

Х.Нямбаатар: Сошиал ертөнцөд хүний эрхийг зөрчдөг байдлыг хумих ёстой

нийтлэсэн Admin

NYAMBAATAR

Өмнөх парламентын үед баталсан Эрүү, Зөрчлийн тухай хуулийн хэлэлцэх хугацааг энэ оны долдугаар сарын 1 хүртэл хойшлуулсан. Уг хуулийн үйлчлэх хугацаанаас өмнө нэмэлт өөрчлөлт оруулахаар болж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ажиллаж буй. Түүнээс хуульд орж буй гол өөрчлөлтүүдийн талаар тодрууллаа.

-Эрүүгийн хуульд ямар өөрчлөл оруулж байгаа вэ. Өмнө нь баталсан хуулийг хэрэгжиж эхлэхээс нь өмнө өөрчилж буй нь ямар учиртай юм бэ?-Эрүүгийн хууль Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөө, өмчлөх эрх, нийтээр тогтоосон журмуудын хэрэгжилтийг хангахын тулд үйлчилдэг. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг, гэмт явдлаас иргэн, нийгмийг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй. Энэ хуулиар дамжиж төрийн эрүүгийн бодлого хамт хэрэгждэг. Нийгэмд ямар төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна, түүнийг яаж бууруулах вэ гэдгийг зохицуулдаг хууль. Эрүүгийн хуулийн 40 орчим хувьд нь өөрчлөлт орж байгаа. Өмнөх Засгийн газрын үед өргөн мэдүүлээд УИХ-аар баталсан хуулийн хэрэгжилтийг долдугаар сарын 1-нээс үйлчлэхээр байсан. Энэ үйлчлэлийн хугацааг хойшлуулж, хуульд өөрчлөлт оруулах бодит шаардлага байна гэж Засгийн газар, Хууль зүй дотоод хэргийн яам үзсэн учраас энэ өөрчлөлтийг өргөн мэдүүлсэн юм. Эрүүгийн хуульд байсан эрүүгийн хариуцлага гэдгийг энэ хуулиас бүрмөсөн авсан байсан. Нэмэлт өөрчлөлтөд үүнийг оруулж ирж байгаа. Эрүүгийн хариуцлага ял, албадлагын арга хэмжээ гэсэн хоёр төрлөөс бүрддэг. Хариуцлага гэдэг ойлголт байхгүй болчихоор эрүүгийн эрх зүйн зохицуулалтуудад сөрөг үр дагавар гарах талтай гэж үзсэн.

-Бүх насаар нь хорих заалт орж байгаа гэсэн. Үүнийг тодотговол?-Ялын бодлогод өөрчлөлт оруулсан нэг зүйл нь цаазаар авах ялыг энэ удаагийн Эрүүгийн хуулиас халсан явдал. 1966 оны Иргэний эрхийн фактад Монгол Улс 1974 онд, 2012 онд нэмэлт гэрээнд нэгдэж орсон. Энэ гэрээнд нэгдэж орсноороо Монгол Улс олон улсын өмнө батлагдан гарах Эрүүгийн хуулиасаа цаазаар авах ялыг халах үүргийг 2012 онд хүлээсэн гэсэн үг. Цаазаар авах ялтай гэмт хэргүүдэд бүх насаар нь хорих ялаар өөрчилж оруулж ирж байгаа. Мөн ялын бодлого дээр нэмээд хэлэхэд зорчих эрхийг хязгаарлах ялын төрөл орж ирж байгаа. Гэхдээ хэрэгжих хугацааг Эрүүгийн хуулийн дагаж мөрдөх хуулиараа зохицуулаад 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр хуульчилна.

-Зорчих эрхийг хязгаарлах заалт бодит байдалд хэр хэрэгжих бол?-Зорчих эрхийг хязгаарлах ялыг хуульчид хүмүүжлийн хувьд асар өндөр ач холбогдолтой гэж үздэг. Хязгаарласан бүсээс гарахаар тэр хүн ялаа зөрчсөн гэж үзнэ. Өмнө нь байсан баривчлах ялыг үндсэндээ халж, нийтэд тустай хөдөлмөр хийлгэх гэсэн ялын шинэ төрөл орж ирж байгаа. Олон нийтийг хамарсан ажил хийлгэнэ гэсэн үг. Торгуулийн ялыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хэмжиж тооцдог байсныг өөрчилж Эрүүгийн хуулийн суурь зарчмаар зохицуулахаар оруулж ирсэн.

-Олон нийтийн сүлжээнд хүний нэр төрийг гутаах, доромжлох хандлага газар авч байна. Энэ ганцхан Монголд бус дэлхий нийтээр байх шиг. Энэ талаар Эрүүгийн хуульд ямар зохицуулалт орж байна вэ?-Хуучин Эрүүгийн хуулийн 111, 112 гээд гүтгэх, доромжлох төрлийн гэмт хэргийг зүйлчилдэг заалт байсныг нэмэлт өөрчлөлт оруулсан төсөлд тусгаагүй. Өмнөх хуулийн заалтаараа явж байгаа гэсэн үг. Харин зөвхөн сонгуулийн үеэр гүтгэсэн, доромжилсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалт оруулж байгаа. Зөрчлийн тухай хууль Эрүүгийн хуулийг дагаж шинэчилсэн найруулга хэлбэрээр орж ирсэн. Энэ хуульд гүтгэх, доромжлох үйлдлийг зөрчил гэж тооцож, арга хэмжээ авахаар хуульчлах юм. Европын холбоо тэр дундаа барууны орнууд сошиал ертөнцийн хэмжээ хязгаарыг тогтоохгүй бол хүний нэр төрд халдах хэрээс хэтэрлээ гэж үзэн үүнийг таслан зогсоох хандлагыг түрүүчээсээ хийж эхэлжээ. Тухайлбал, Европын холбоо head speach гэх кодыг батлан гаргаж байгаа гэсэн. Удахгүй УИХ-ын Тамгын газрын судалгааны албаныхан энэ кодын талаар судалж, гишүүдийг мэдээллээр хангах байх. Энэ нь бусдын постон дээр сэтгэгдэл бичихийг хянах, доромжилсон, заналхийлсэн сэтгэгдлийг хянах код юм. Манай сошиал ертөнцийг эргэж харах цаг болсон. Сошиал ертөнцөд орохдоо хүний нэр төрд халдсан цахим дарангуйлалд өртөх боллоо. Цахим дарангуйллыг таслан зогсоох, гэхдээ хүний үзэл бодлоо илэрхийлэх байдлыг хэвээр хадгалах зарчмыг үргэлжлүүлээд явна.

-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр дундаа сэтгүүлчдийг энэ заалтаар яллах саналыг нэр бүхийн гишүүд хэлэлцүүлгийн шатанд гаргасан. Үүнийг ажлын хэсэг дэмжсэн гэх мэдээлэл байна. Үүнд та тайлбар өгөхгүй юу-Эрүүгийн хуульд гүтгэх, доромжлохтой холбоотой шинэ зохицуулалтыг хууль санаачлагчаас оруулж ирээгүй. Тиймээс энэ хуулийн хүрээнд ийм асуудал яригдахгүй. Нэр бүхий гишүүдээс санал гарч ирсэн нь үнэн. Үүнийг цаашид Хууль зүйн байнгын хороо анхаарлын төвд авч үзээд сошиал ертөнцөд хүний эрхийг зөрчдөг байдлыг хумих ёстой гэж үзэж байгаа. Сэтгүүлчид гэж тусгай субьект заасан зохицуулалт орж ирээгүй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Ganaa (February 10, 2017 11:37:33 am )

    Delhiin uls ornuud horiogvi baihad ene bandi yuch bilee. Eeriinhen ni bulhaig delgesen bolohoor argagvi l dee. mash heregtei n bnaa

  • бат (February 10, 2017 12:07:43 pm )

    Газрын наймаачин СХД-ийн эмнэлэг сургуулийн газрыг эрх мэдлээ ашиглан зарж бас өөрөө орон сууц барьдаг хүндээ энэ Нямбаатар.

  • Зочин (February 10, 2017 12:11:28 pm )

    Энэ пацаан одоо европод ийм асуудлыг цэгцлэхээр хууль боловсруулах гэж байгаа гэнэ. Хэзээ манайхан европ болоод хөгжилтэй орны удирдах арга барилаар ажилладаг, бүр түрүүлээд ажилладаг болчихсон юм болдоо. Үгүй мөн хэлэх үг, хийж байгаа үйлдлээ зөвтгөх гэж арга ядав аа ?. Ёстой аргаа барахдаа аавынхаа толгойг маажив гэдэг бил үү дээ. Солонгос болоод Японд Сайд парлдаментийн гишүүд нь намайг үр хүүхдүүдээ хүмүүжүүлж чадаагүйд ард түмэн минь уучлаарай гээд л огцордог шүү дээ. Гэтэл манай УИХ-ын гишүүд болохоор энэ чинь хүний л ёс шүү дзээ гээд л.хэнэг ч үгүй байдаг. Хэдийд нь хорих цагдахыг түрүүлж авах гэдэг хэдийд нь болохоор өөрсдийнхөөрөө гүрийдэг байна даа энэ гишүүд ?

  • ЗОЧИН (February 10, 2017 2:56:33 pm )

    энэ эргүү ман гуу мал чинь хэний буянаар сонгогдчихоод эргээд итгэж сонгосон хүмүүсээ хэрэгтэн болгох гээд бна уу гүй юу?? МАН БУЦААД ХҮНИЙ ҮЗЭЛ БОДОЛ, ДУУ ХООЛОЙГ ХОРЬДОГ, ЦАГДДАГ ДАРАНХГУЙЛЛЫН ҮЕ РҮҮГЭЭ БУЦАЖ ОРЖ БАЙГАА ЮМ БНА.УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ЗҮЙ БУС ҮЙЛДЭЛД ХАРИУЦЛАГА ТООЦДОГ ХУУЛЬ БАТЛАХЫН ОРОНД ӨӨРСДИЙГӨӨ ӨМӨӨРСӨН ХАМГААЛЖ, ХАРИНЧ ЁС ЗҮЙГҮЙ БАЙДАЛ, БҮДҮҮЛЭГ ХЭНЭГГҮЙ ТЭНЭГТЛИЙГ НЬ ШҮҮМЖИЛСЭН АРД ОЛОНЫ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАЖ ЖИНХЭНЭ ДАРАНГУЙЛЛЫН НИЙГЭМ РҮҮГЭЭ БУЦААД ОРОХ ЮМ БАЙНА. ТЭГЭЭД ХОЙТ СОЛОНГОС ШИГ ЭНХРИЙ ХАЙРТ МАН МАНДТУГАЙ, МИЕЭГИЙН ХҮҮ ЭНХБОЛД ТҮМ ТҮМ НАСЛТУГАЙ ГЭЭД ОРИЛООД БИЧЭЭД ЯВЖ БАЙХ ЮМ БАЙНА ТИЙМ ҮҮ? НЯМБААТАР ХЭМЭЭХ НОВШОО, ЯАДАГ ЮМ НОВШ ГЭЖ БИЧЛЭЭ, ЧИ ТЭГЭЭД ХҮН ДОРОМЖЛОЛОО ГЭЭД ХОРИОРОЙ ЗА СПДА

  • бат (February 10, 2017 3:08:43 pm )

    Ардын үгийнхэн гэж хүнийг худал муулж мөнгө олдог ба ард гай түмнийг гай зовлонд унагадаг хүмүүсийг хамгийн түрүүнд цаазал

  • Зочин (February 11, 2017 5:09:47 pm )

    хууль бусаар сонгогдсон хүн.

  • irgen (February 11, 2017 5:19:31 pm )

    shal hudlaa evropod tiim um baihgui, bitgii medemhiir,,,,hyn sanal , bodloo heleh cholootei shyy,,,,harin yneheer bydyyleg baij bolshgui doromjlol bl oor hereg, yynd tusgai huuli hereggui baidag um, baigaa huulind chin es zuin tuhai baigaa bizdee !!!

  • Зочин (February 12, 2017 9:21:58 pm )

    Нямбаатар чи сvvлийн vед сонин сонин еерсдийгее хамгаалсан юм яриад байгаа шvv. Улс терчид ард тумнээ ядууруулж хогийн цэг, тараншейнд авааччихаад олон тумнийгээ лалар гэх мэтээр доромжилж салаавч vзvvлээд байвал яах вэ? Хариуцлага тооцох байсан уу?

  • Зочин (February 12, 2017 9:27:01 pm )

    Нямбаатар чи сvvлийн vед еерсдийгее хамгаалсан юм яриад байгаа шvv. Улс терчид ард тумнээ ядууруулж хогийн цэг, тараншейнд авааччихаад олон тумнийгээ лалар гэх мэтээр доромжилж салаавч vзvvлээд байвал яах вэ? Хариуцлага тооцож байсан уу?

antalya rent a car