antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 10, 2017 12 comments

“Мах Маркет” ХХК-ийнхан ажилчддаа 120 мянган төгрөгийн үнэтэй бууз хүчээр шахаж байна уу?

нийтлэсэн Admin

maxresdefault (1)

-“Оюу Толгой” компанид нийлүүлсэн махнаас нь үс гарсан гэх шалтгаанаар торгууль тавьж, тэрийгээ Мах бэлтгэх дамжлагын ажилтнууддаа хуваан тооцсон гэх”-
Монгол Улсад сүүлийн 15 жилд томоохон ажлын байр үүсгэн, улс дамнасан үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр цөөнгүй байгуулагдсан. Эдгээрийн нэг нь “Мах Маркет” ХХК билээ. Анх 2001 оноос мах бэлтгэл, мал нядлагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол өдгөө эхлэн боловсруулах, бэлтгэн шулах, хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, савлах таван цехээс бүрдсэн боловсруулах үйлдвэртэй, сэврээх, гүн хөлдөөх, хадгалах 17 агуулахаас бүрдсэн хөргөх үйлдвэртэй, итгэмжлэгдсэн лабораторитой, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аж ахуйн нэгж болтлоо өргөжин тэлж, Монгол Улсын хүнсний манлай үйлдвэр болж гаргуун амжилт үзүүлсэн гэдгийг хүн бүхэн мэднэ. Бас ч үгүй Монголын урдаа барих томоохон ажлын байрыг бэлтгэж, олон зуун хүний ахуй амьдралд нэмэр болж байгаа гэхэд болно.
Гэвч нүсэр том үйлдвэрийн байгууламж, чанарын нэр хүнд, олон хүнийг хоолтой нь залгуулж буй буянтай ажлын цаана хөндөхөөс аргагүй асуудал нуугдаж байгаа тухай мэдээлэл бидэнд ирсэн юм. Тус компанийн хамгийн хүнд ажил болох мал нядлагаа, мах шулалт, сортолж ялгах ажиллагааны хэсгүүдэд олон хүн ажиллаж байгаа.

Бага цалинтай хэрнээ 120 мянган төгрөгөөр бууз авах нь шударга уу

Дээрх хүмүүс ажил үүргийнхээ дагуу ажлын цагийн турш усны гутал өмсөх, хурц хутга, хэрчигчтэй тулж ажиллах, өчүүхэн төдий үс хялгас, яс үртсийг нягт шалгах, түүхий махны дэргэд өдөржин байх гээд хүнд нөхцөлд ажилладаг. Гэтэл дээрх хүмүүст компанийн зүгээс ямаршуу байдлаар дарамт учруулдаг талаар тус компанийн хэсэг ажилчид бидэнд зовлонгоо тоочин ярьж байсан юм.
Тухайлбал, тун удахгүй Сар шинийн баяр болж, үндэсний гэгдэх цорын ганц уламжлалт өдрүүдэд монголчууд дор бүрнээ бэлтгэж байна. Энэ баярыг тэмдэглэхэд чамгүй зардал гарна. Харин “Мах Маркет” компанийн зүгээс бүх ажилтандаа үйлдвэрийнхээ тус бүр 120 мянган төгрөгийн үнэ бүхий буузыг “шахах”-аар завдаж байгаа аж. Энэ байдлаа ил зарласан төдийгүй, эсэргүүцсэн хүмүүсийн өөдөөс “Та нар компаниа бодох хэрэгтэй” гэх үгийг хэлдэг гэнэ.
Уг нь тус компанид маркетингийн баг, санхүүгийн хэлтэс гэж байгаа. Тэдний үүрэг бол зах зээлийг судалж, үйлдвэрлэлийн хэмжээгээ зөв тооцоолон, шударга өрсөлдөөний зарчмаар бизнесийн үйл ажиллагаа явуулах явдал. Гэтэл тэр том үйлдвэрийн ажилтан бүрт 120 мянган төгрөгтэй тэнцэх бууз шахах байдал үүстэл илүүдэл гаргаж орхисон бололтой. Багахан тооцоо хийвэл, энэ компани 100 ажилтантай гэж бодож үзвэл даруй 12 сая төгрөгийн буузыг зах зээлд борлуулалгүй, буузны онц шаардлагагүй ажилтнууддаа хүчээр шахах замаар зардлаа нөхөхөөр зэхэж байна гэж ойлгогдохоор буй юм. Харамсалтай нь “Мах Маркет” ХХК-ийн хүний нөөц 100-хан хүнээр зогсохооргүй “аварга” гэдэг нь хэнд ч тодорхой. Дараагийн бага шиг тооцоог хийхэд, тус компанийн дундаж цалин 700 мянган төгрөг байна гэж үзвэл, татвар шимтгэлийг хасаад нэг ажилтан гар дээрээ 567 мянгыг л арай хийж авна. Гэтэл энэ багахан цалингаас нь дахиад 120 мянган төгрөгийг буузаар тулгавал тухайн хүний ар гэр сар шинийн баяраа 447 мянган төгрөгт багтаан хийж, цаана нь унааны мөнгө, өөр бусад зардлаа нөхөх мөнгийг авч үлдэх болж буй юм. Уг нь 120 мянган төгрөгөөр тарган хонины мах 20 кг, нэгдүгээр гурил 20 км-ыг элбэг гэгч нь аваад, өөрийн дуртай буузаа тааваараа хийхээр санагдах юм.
Энэ компанитай холбоотой асуудал үүгээр дуусахгүй бололтой. Энэ нь “Мах Маркет” ХХК-иас авсан махнаас үс гарсан, хиамнаас нь яс гарсан гэх гомдол олон гардаг гэнэ. “Гэнэ” гэхийн учир нь, эдгээр гомдолд дурдагдсан яс, үсийг “хохирсон” этгээдүүд “Мах Маркет”-ийнханд харуулан, холбогдох газруудад гомдоллосон, хяналтын шинжилгээ хийлгэсэн тохиолдол бараг л байдаггүй бололтой. Хамгийн гол нь, компанийн удирдлагууд хийгээд хянаж шалгадаг мэргэжилтнүүд нь энэ гомдлын мөрөөр үйлдвэрлэлийн шалгалт явуулсан нь бүр байхгүй.
Тийм атал, “хохирогч”-ийн хохирлыг барагдуулсан тул компани хохирсон гэх шалтгаанаар мах бэлтгэх дамжлагын ажилтандаа торгууль тавьдаг гэнэ. Хамгийн сүүлийн жишээгээр, “Оюу Толгой” компанид нийлүүлсэн махнаас нь үс гарсан гэх шалтгаанаар торгууль тавьж, тэрийгээ Мах бэлтгэх дамжлагын ажилтнууддаа хуваан тооцсоноор нэг хүнд 120 мянга гаруй төгрөгийн торгууль ногдуулсан байна. Бас нэг хэрэглэгчийн хиамнаас яс гарсан учраас бараг тэр хэмжээний торгууль ч мөн гарч иржээ.
Ингээд нийлүүлж тооцохоор, буузны 120 мянга, “үсний” 120 мянга гаруй, “ясны” бараг 120 мянга гээд 360 мянган төгрөгийг ажилтан тус бүрийн цалингаас ёстой л өм авахаар болчихсон байгаа гэнэ. Дээр дурдсан 447 мянган төгрөгөөс яг хэд үлдэхийг тооцохыг ч хүссэнгүй.

“Мах Маркет” ХХК-ийн албаны хүмүүс тодорхой хариултыг өгсөн нь зөв байх

Ингээд бид энэ талаар тодруулахаар тус компанийн 7555-…. дугаартай утсанд холбогдон Дотоод хяналтын ажилтан Цэрэнбаатартай ярихад “Энэ мэдээллийг манай ажилтнуудаас өгсөн үү. Би удирдлагууддаа мэдэгдэнэ. Эргээд өөртэй тань хариу барья” гээд утсаа тасласан юм. Ингээд бид зөвхөн нэг талын эх сурвалжийг баримтлахгүйгээр МХЕГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын мэргэжилтнээс энэ талаар тодруулахад “Одоогоор “Мах Маркет” ХХК-ийн бүтээгдэхүүнтэй холбогдсон гомдол аль нэг иргэн, компаниас ирсэн тохиолдол гараагүй” гэв. Тэгвэл тус компанийн удирдлагууд яг ямар шийдвэр, баталгаа, шинжилгээний хариунд үндэслэн дээрх торгууль, шийтгэлийг ногдуулаад байгаа юм бол гэдэг нь хачирхалтай. Түүнчлэн дээрх мэдээллийг өгсөн ажилчид өөрсдийг нь халах вий гэдгээс ихэд болгоомжилж нэрээ хэлэхийг хүсэхгүй байсныг дурдах нь зүйтэй байх. Яг үнэндээ аливаа нэгэн байгууллагад болж буй хууль бус үйлдлийг дотор нь ажиллаж байгаа хүмүүс мэднэ үү, гэхээс бус гадаад ертөнцөд байгаа иргэд мэдэх ямар ч боломжгүй гэдгийг хэн хүнгүй л мэднэ.
Тиймээс дээр бичигдсэн зүйлийн аль нь үнэн, аль нь худал вэ гэдэгт “Мах Маркет” ХХК-ийн албаны хүмүүс тодорхой хариултыг өгвөл зохилтой болов уу.

16652569_1785102541741288_643188120_n

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Zochin (February 10, 2017 2:28:35 pm )

    Дарамттай шдээ

  • Zochin Зочин (February 10, 2017 2:32:23 pm )

    ЭНчээ тэгээд нядалгаа итэр дээр хэцүүхэн л хүмүүс ажилладаг ямар л олиг байв гэж хүнд нөхцөлд цалин итэрийг нь олмгтой өгхөд яадаг бол Хөдөлмөр хамгааллийн яам энэ дээр анхаардаа хандуулмаар юм

  • sss (February 10, 2017 4:07:48 pm )

    ssss

  • Зочин (February 11, 2017 12:14:03 pm )

    Харинч цагаан сарын буузаа бэлэн аваад дэмжиж талархаж байгаа хүмүүс бас цөөнгүй байна. Дарамт шахалт гэж үзэхгүй байна.

  • sumyabazar (February 11, 2017 4:42:10 pm )

    unen yum bichsen bna meregjliin hyanalt shalgawal tarna surwaljlagch nar ajilchdas n surwaljlag aw

  • Otgoo (February 11, 2017 11:02:31 pm )

    Yadaj bhad iluu tsagiin mongoo ogohgui yamar ch amraltgui ajilluna gech. Undsen tsalingas shud l hunii nootsiin huvi ged l haschihna shu de.

    • zochin (February 13, 2017 9:45:25 am )

      hudlaa huts

  • Batja (February 12, 2017 12:16:59 pm )

    Araichdee ene bvhen shal hudlaa ymar teneg uchvvhen bodoltoi setgeliin tenheegvi archaagvi bodoltoi hvmvvs we.Harinch hymraltai ene hetsvv tsagt manai komfani shig tsalingaa tsagt ni ugdug gazar howor shvv.Ene komfanias hooloo olj idej amidralaa zalguulj bna gej mededgvi yum baih daa.Manaih shig undur tsalintai gazar tootoi l bdag baih.Heleh vg alga aa.

  • зочин (February 13, 2017 9:15:43 pm )

    Энэ сэтгүүлч сэтгүүлчийн ёс зүйгээ умартсан бололтой. Энэ үйлдвэр Монголдоо ажлын орчингоороо нэгдүгээрт явдаг газар. Учир нь олон улсын стандартыг махны чиглэлээр анх удаа нэвтрүүлсэн газар.Одоогоос 4 жилийн өмнө үйлдвэрийн үйл ажиллагаатай нь танилцах завшаан олдсон юм. Ажлын орчин аргаггүй л хэрэглэгчийн эрүүлхүнс хэрэглэх орчинг бүрдүүлж чадсан газар юм байна лээ.Хэрвээ хэрэглэгч та очоод үзий гэвэл үзүүлнэ дээ.

  • Цээгий (February 13, 2017 9:25:14 pm )

    Мах маркетын хамт олонд амжилт хүсье. Өнгөрсөн жил хийсэн бууз чинь үнэн “Тасархай” амттай байсан. Манай гэрийн ойр дэлгүүрт байсан болохоор авч байсан. Энэ нийтлэл яахавдээ. Та нарыг гутаах гэж, бизнесийн нэр хүндэд чинь нөлөөлөх гэж л бичээ биз. Харин ч эсрэгээр нь хүмүүс ойлгож болох юм. Миний танил танай үйлдвэрт ажилладаг. Яг үйлдвэрлэлийн салбарт ажилладаг хүн 1,500000 авч байсан гэсэн шүү.

  • Дариймаа (February 13, 2017 9:36:43 pm )

    Уншигч олонд энэ байгууллагад гэр бүлийн хүн маань ажилладаг тул өөрийн сэтгэгдлээ үлдээе.Улсын клиникийн 1-р эмнэлэгийн хоёр давхарт нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эмнэлэгийн орчинг тохижуулсан байдаг.Саяхан тэр эмнэлэгээр үйлчлүүлэхдээ харсан. Байгууллагынхаа ажилчдын төлөө олон сайхан ажлыг хийж ирсэн. Түүнийг нь ч үзэж байв. Миний мэдэхийн Улсын филорман дээр “Урлагийн наадам” хийж эдний ажилчдыг ямар мундаг авьяас, чадвартай, сайхан хамт олон болохыг хараад бахархаж байв. Нилээн олон жилийн өмнө үйлдвэр дээрээ ажилчдынхаа хүүхдүүдийн хүүхдийн баярыг тэмдэглэж хүүхдүүд нь аав, ээж, ах, эгчийх нь ажлын газартай танилцуулж байв.Үнэндээ үйлдвэрийн орчин сайн юм байна лээ.Дээр бичсэн зүйлийн мэдээлэлийн эх сурвалжыг хэн хаанаас олж авч бичив гэдэг нь сонин байна. Харин ч тэнгэр газар шиг шүү.

  • oyun (February 13, 2017 9:57:26 pm )

    iimerhuu medeelel bicheed hereg baigaa ch um uu daa tegeed ch ern unen hudal n ch medegdehgui baahan medeelel ene surwaljchlagch setguulch nar bolimoor ym/ social mediag zow ursgalaar zow hogjuulwel ch…

antalya rent a car