antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 8, 2012 1 comment

Хотын даргад мэдэл өгөхсөн

нийтлэсэн Admin

-НИЙСЛЭЛ ХОТЫГ БҮСЧИЛЖ ОРШИН СУУГЧДААС ТАТВАР АВЧ ЭХЭЛНЭ-

Утаа гамшгийн хэмжээнд хүрлээ гэж Улаанбаатарын гудмаар алхагсад ярих нь амны уншлага. Хор хөнөөлтэйг нь мэдсээр байж хоргодох газар олдохгүй байгаа юм шиг хотод нүүдэллэгсэд их. Тэгтэл нэг хэсэг нь утаанаас дайжиж уулын бэл жалганд урц, харшаа барин амьдарч байгааг харахад нийслэлд амьдрагсдын түвшин эрс тэс ялгагджээ. Монгол Улсын иргэн хаа дуртай газраа амьдрах эрхтэй гээд Үндсэн хуулиндаа заачихсан гэх. Үүнийг нь манайхан Улаабаатар руу нүү, амьдрал сайхан гээд ойлгочихсон.

Гэтэл өнөөдөр нийслэл хотын хүн ам төлөвлөсөн хэмжээнээс хэтэрч олон зүйл дээр ачааллаа даахгүйд хүрч байгааг иргэд өөрсдөө биеэрээ мэдэрч байна. Зарим хөдөөнөөс нүүдэллэж ирэгсэд хөдөөгөө санагалзаж байх нь бий. Монголын хөдөө дэлхийд байхгүй диваажин гэдгийг ухаараагүй нэг хэсэг хүмүүс биеийн амрыг хайн төвд орж ирж хотын захад хог, оршуулган дунд амьдарч байгааг харахад хэнд туньж, айлгаж ингэж явна вэ гэж бодогдохоор. Саяхан Засгийн газрын хуралдаан дээр хотын дарга Г.Мөнхбаяр нийслэлийн утааг бууруулах асуудал дээр дорвитой ажил хийх хэрэгтэйг хэлж, хотын даргад даанч мэдэл алга, хот руу нүүдэллэгсдийг зогсоомоор байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль үгүйлэгдэж байна гэж хэлсэн. Энэ нь яах аргагүй анхаарлаа хандуулж гүйцэлдүүлэх ёстой санаа. Улаанбаатар хот гэдэг хэн дуртай хүн нүүж ирээд орогнож байх газар биш, өртөг өндөртэй хот байх ёстойг иргэдэд таниулах хэрэгтэй болжээ.

Үндсэн хуулиндаа заасан эрхийг эдэллээ гэхэд улсынхаа нийслэлд амьдрагсад нь татвар төлөөд ирэхээр ядуугаа тоочсон нэг хэсэг нь хаашаа нүүх хэрэгтэй болох вэ гэсэн асуулт гарна.

Одоо болтол батлагдахгүй байгаа “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль” энэ удаад мөн л хойш тавигдлаа. Сонгуулийн өмнө баталж сонгогчдоо алдаж болохгүйг төрийн түшээд ухаарсан бололтой. Тус хуульд нийслэл хотыг бүсчилж оршин суугчдаас татвар авахаар заасан байгаа. Хотын дарга энэ хуулийг мөрдөж хот руу цувсан нүүдлийг зогсоож гамшигт утааг бууруулах гэсэн санааг хүн бүхэн дэмжээсэй билээ. Даанч энэ хууль хэзээ батлагдах нь тодорхойгүй байгаа нь харамсалтай. Улсынхаа нийслэлд амьдрагсад усыг нь уувал ёсыг нь дагана гэдэг шиг хотын соёлыг эрхэмлэн дагах үүрэгтэйг даанч мэддэггүй. Хотын гудамжинд хаа таарсан газраа хог хаяж болохгүй, хогоо бэлэн зориулалтын саванд хийчихэж ухаарахгүй байгааг бодоход манайхан хотжиход хол байх шигээ. Жилдээ 30-40 мянгаараа хотын хаяа бараадан нүүдэллэгсдэд хотод амьдрах ухааныг татвараар таниулахаас өөр аргагүйг цаг хугацаа харуулж байна. Энэ нь татваргүйгээр хот утаанаасаа салж хөгжихгүйг харуулж байна. Гадны нэгэн жишээг дурьдахад хэдэн жилийн өмнө Москва хотын дарга зөвшөөрөлгүй баригдсан 25 давхар барилга, стандартын шаардлага хангаагүй орон сууцны барилгуудыг өөрийн шийдвэрээр шууд буулгуулж байсан удаатай.

Гэтэл манай хотын дарга аливаа асуудлыг шийдэхдээ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулж ашиг сонирхлын зөрчилдөөнд өрсөлдүүлэх жишээтэй. Хэрвээ манайд хуульд нийцээгүй ийм асуудлыг шийдвэл мөн ч их хэл ам дагуулах байх даа. Хотын дарга Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж өөрт нь эрх мэдэл олговол хатуухан гараар хуулийн хүрээнд нүүдлийг сааруулах тухай үгнээс нь ажиглагдсан. Үнэхээр хотын даргад эрх мэдлийг нь дариухан өгөх юмсан. Нүүдлийг сааруулж татвар авах нь Улаанбаатарыг утаанаас салгах ганц арга ч байж мэднэ.

Н.ЛХАГВА

logo-ubtimes


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (February 10, 2012 4:25:35 am )

    nirgesen hoino ni hashgirlaa bn shdee! ali hediinee hotoor duuren hodooniihon,teged ted nar ni yag tatabar tulj haragdaach! diilehchgui,teher yahiin?huuguud garaghiimyy???

antalya rent a car