Сүүлийн үед ойр ойрхон газар хөдлөх боллоо. Өчигдөр л гэхэд Хөвсгөл болон Өмнөговь аймагт газар хөдөлжээ.Тодруулбал, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс баруун зүгт 73 км-т 16.00 цагийн орчимд 3.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ талаар тухай аймгийн иргэдэд бага зэрэг чичирхийлэл мэдрэгдсэн ч хохирол учраагүй гэжээ. Түүнчлэн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын төвөөс баруун зүгт 19 км-т 22.00 цагийн 3.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 2-нд Өмнөговь аймгийн Цогтцэций тус сумын Цагаан-Овоо багийн нутагт 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Энэ мэт ойр ойрхон газар хөдлөх болсонд хүмүүсийн сэтгэлийг багагүй зовоож байгаа.Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, “Энэ тал дээр санаа зовоод байх зүйл байхгүй. Бага зэргийн хөдлөлт шүү дээ. Газар хөдлөлт гэдэг нь газрын чулуулагт энерги хурймтлагдан тодорхой хэмжээнд хүрэхээрээ түүнийгээ гадагшлуулдаг. Өөрөөр хэлбэл бага багаар хуримтлагдсан энергиэ ялгаруулдаг юм. Хэрвээ ингэж ялгаруулахгүй бол хүчтэй газар хөдлөлт болно шүү дээ. Тийм болохоор ойр ойрхон газар хөдлөнө гэдэг ердийн үзэгдэл. Тэгээд ч манай улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд ордог” гэв.
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (February 09, 2017 11:07:05 am )
ЭЛБЭГДОРЖ Л ГАЗАР ХӨДЛӨНӨ ГЭЭД МУУ АМЛААД БСАН ДАА.
1 Comment