УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарын гаргасан шийдвэрүүд нь үргэлж асуудал дагуулж байдгийг илтгэсэн баримт бүхий мэдээллүүдийг цувралаар хүргэж буй билээ. Өмнөх цувралд УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар, “Монголын төмөр замын нэгдсэн холбоо” ТББ-ын Ерөнхийлөгч Ч.Сүрэнхорлоо нарын 2015 оны 4 дүгээр сарын 2-нд байгуулсан хамтын ажиллагааны гэрээтэй холбоотой мэдээллийг хүргэсэн. Гэрээг байгуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж хугацаагүй үйлчилнэ гэх заалттай тус гэрээний хүрээнд “Монголын төмөр замын нэгдсэн холбоо” нь сар бүр УБТЗ-аас 3.500.000 төгрөгийг тогтмол шилжүүлж авч, байр болон шаардагдах бичиг баримт бусад эд хангамжаар хангагдаж байгаа нь анхаарал татаж буйг бид онцолсон. Гэрээ байгуулагдсанаас хойш өнөөдрийн өдрийг хүртэл нийтдээ 22 сарын турш сар бүр 3.500.000 мянган төгрөгийг шилжүүлж авсан гэхээр нийт дүн нь 77 сая төгрөг болж байгаа юм.
Тэгвэл хамтын ажиллагааны гэрээ гэх нэрээр хувь нийлүүлсэн нийгэмлэгээс сар бүр мөнгө авч, бусад зүйлсээр хангагдаж байгаа “Монголын төмөр замын нэгдсэн холбоо” болоод УБТЗ-ын хамтран байгуулсан бас нэг гэрээ байна.
Л.Пүрэвбаатарын зөвшөөрлөөр л энэ мэт гэрээнүүд үзэглэгдсэн гэдгийг тодотгоё.
УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар, “Монголын төмөр замын нэгдсэн холбоо” ТББ-ын Ерөнхийлөгч Ч.Сүрэнхорлоо нар 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Мэргэжлийн сургалт зохион байгуулах тухай гэрээг байгуулжээ. Хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэх хүрээнд захиалагч байгууллага, суралцагчийг төлөөлж УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар, гүйцэтгэгч байгууллагын нэрийн өмнөөс Монголын төмөр замын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Ч.Сүрэнхорлоо нар энэхүү сургалтын гэрээг байгуулжээ.
Энэхүү гэрээний хүрээнд “Монголын төмөр замын нэгдсэн холбоо” ТББ мөн л УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгээс мөнгө авдаг аж. Таван жилийн хугацаатайгаар байгуулсан тус гэрээ 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх юм байна.
Гэрээнд зааснаар бол сургалтын зардлыг гүйцэтгэгчийн гаргасан нэхэмжлэлээр тооцно гэсэн байгаа юм. Тэгэхээр Ч.Сүрэнхорлоо Ерөнхийлөгчтэй “Монголын төмөр замын нэгдсэн холбоо” дур зоргоороо нэхэмжлэл бичээд мөнгөө хувь нийлүүлсэн нийгэмлэгээс гаргуулах, шаардах эрхтэй юм байна. Л.Пүрэвбаатар, Ч.Сүрэнхорлоо нарын тохиролцооноос болж УБТЗ нэг Төрийн бус байгууллагын хүссэнийг хийдэг газар болжээ.
Гэрээнд зааснаар бол 2015-2016 оны хичээлийн жилээс эхлэн төмөр замын вагон үзэгч, замчин, машинч, холбоо дохиоллын монтёр, өртөөний жижүүр зэрэг мэргэжилтэй ажилчдын хавсран ажиллах бусад ажил мэргэжлийн инженер техникийн ажилтан мэргэжлийн ажилтнуудын мэргэжлийг, төмөр замын мэргэшсэн зөвлөх инженерийн зэрэг горилох, тэднийг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх ба давтан сургалтад хамруулах, хоёр талын сургалтын нэгдсэн төлөвлөгөө стандарт шаардлагын дагуу багцалсан цагийн тогтоосон хэмжээнд өдөр буюу оройн цагаар мэргэжлийн төрөл ангиллаар нь нэг удаагийн сургалтад 20-оос доошгүй хүний бүрэлдхүүнтэй байхаар хамруулж суралцуулахаар харилцан тохиролцов гэжээ. Тэгэхээр Монголын төмөр замын нэгдсэн холбоо давтан сургалт нэрээр өчнөөн олон хүнээр тооцож мөнгө авч байгаа нь эндээс харагдаж байгаа юм.
Сургалтын зардлын хөрөнгийн эх үүсвэрийг өмнөх оны 11 дүгээр сарын 20-ны дотор захиалагчийн сургалтын төлөвлөгөөнд тусгасан байна гэсэн байгаа юм.
Захиалагч нь жил бүр шаардлагатай байгаа мэргэжилтэй ажилчдын мэргэжил дээшлүүлэх давтан сургалт ба инженер техникийн ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх мэргэшсэн болон зөвлөх инженерүүдийн зэрэг дэв олгох, чадавхижуулах сургалт явуулах хэрэгцээ шаардлагын судалгааг гаргаж өгнө гэжээ. Тэгэхээр мэдээж тэр болгоных нь хариуд Монголын төмөр замын нэгдсэн холбоо УБТЗ руу нэхэмжлэл илгээгээд сууж байдагт эргэлзэх шаардлага алга.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Иш Жигжиднямаа минь (February 08, 2017 5:02:41 pm )
Л.Халтар даргадаа амжилт хүсье. Та Жийгээг тэнэгтүүлж чадлаа. Гудамжинд буй хүмүүсийг л боорлоод уналаа. Нэмж хэлэхэд энэ гэрээгээр нь мөнгө гараагүй л юм гэнэ билээ.
-
ИРГЭН (February 09, 2017 6:13:24 am )
ТЭЭВРИЙН ДЭЭД СУРГУУЛЬ АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛЧИХСОН ЮМ БОЛ ТАТАН БУУЛГААД ЭНЭ ХОЛБООНД СУРГАЛТЫГ ХАРИУЦУУЛЧИХМААР ЮМ БИШ ҮҮ??? ЕР НЬ ХАА САЙГҮЙ ХОЛБОО НЭРЭЭР ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГААС ТАТВАР ТӨЛӨГЧДӨӨС МӨНГӨ ХУЛГАЙЛЖ БАЙДАГ ЭНЭ НЭГ ЗАВХАРСАН АЖЛЫГ ЗОГСООВОЛ ЯАСАН ЮМ БЭ??? ИДЭЖ УУДАГ АРГА НЬ УЛАМ НАРИЙСААД БАЙХАД ТЭРНИЙГ ХААЖ ЧАДАХГҮЙ ЮМ БОЛ ТӨР ЗАСАГ ГЭЖ БАЙХЫН ХЭРЭГ БАЙНА УУ???
-
ня-бо (February 09, 2017 10:57:06 am )
Ашгүйдээ манай гйүцэтгэх захирал гэрээ байгуулаад “79 сая төгрөг шилжүүллээ” гээд УБТЗ-аас нийтэд зарласан юм бол тэр мөнгөө өгөөчээ орж ирээгүй байна.
Данс андуураад өөр дансруу орчихсон юм биш биздээ
Нэгдсэн Холбооны Ня-бо, Нярав нар -
ouytan (February 09, 2017 11:05:42 am )
Тээврийн дээд сургууль төмөр замын ажилтнуудынхаа мэргэжлийн зэрэг дэв олгодог юмуу? харин зугээр юм бишүү нэг доороос бүгдийг нь аваад гарвал…..
төмөр замын нэг даргыг л таньдаг эсвэл хамаатан садан байхад л болдог гэсэн биздээ -
Anonymous (February 09, 2017 11:22:07 am )
төмөр замын удирдахад сууж буй АЛБАДЫН дарга нарыг соих хэрэгтэй хүмүүсийн яриагаар бол дандаа аж ахуйн нэгж рүү эрх мэдлээ шилүүлж аж ахуйн салбарын ажил оролцоод байдаг гэсэн ??? эдэнд дор дурсан ажилаа л хийгээд сууж байвал болоо баймаар +++ аж ахуйн нэгийн дотоод ажилд оролцоод байдаг нь их сонин Жигжиднямаа дарга үүнд анхаарах хэрэгтэй байхаа
5 Comments