antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 8, 2017 4 comments

“Гарьд манлай” эмнэлгийн захирал З.Цэгмид  үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг сэтгэл санааны тавгүй байдалтай холбодог

нийтлэсэн Admin

10367582_311981325677918_3080174094387988464_n

Ер нь эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол эрүүл мэнддээ анхаарал тавих нь бага байдаг.  Гэтэл адилхан л хүмүүс учраас эрчүүдэд тулгамдсан олон асуудал байдаг. Тэрчлэн эрэгтэйчүүдийн дагнасан мэргэжлийн эмнэлгийн хэрэгцээ их байдаг ч, үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг цөөн. Уг нь тэгээд цөөн байхын хэрээр үйлчилгээ нь чанартай, сайн байх ёстой. Гэтэл үйлчлүүлэгчдээ хохироосон, сэтгэл санааны хувьд хүнд байдалд оруулсан явдлууд бий. Тухайлбал,  “Гарьд манлай” эмнэлэгтэй холбоотой анхаарал татсан мэдээлэл бий. Тус   эмнэлгээр үйлчлүүлсэн иргэн Т.Б-    ЭМЯ болон Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт хандаж гомдол  гаргасан байдаг.

Чухам юу болсон талаар нь хүргэхэд,  иргэн  Г.Б-ийн бэлэг эрхтэний толгой орчим улайлт үүсч цэврүү үсэрсэн байсныг 2013.09.10-ний өдөр СБД-ийн 5-р хорооны нутагт 11-р сургуулийн зүүн талд байрлах “Гарьд манлай” эрэгтэйчүүдийн эмнэлэгийн салбарт үзүүлэхэд,  “… та хөвч салгах мэс засалд  орвол..таны наад улайлт зүгээр болно…”  гэж зөвлөжээ.  Үүний дагуу тэр өдрийнхөө оройдоо бэлэг эрхтнийг тойрон байрлах сул унжсан илүү арьснаас авхуулах мэс ажилбарийг 10 минут орчим хийлгэжээ.  Уг хагалгааг хийлгэснээс 14 хоногийн дараа иргэн Т.Б-ийн бэлэг эрхтэн хөвчрөхдөө таталдаад байсан тул дахин үзүүлэхэд “… аа одоохон янзлаад өгъе… Нэг алдаа гарсан байна… Амархан…” гээд бэлэг эрхтний доод талын ханыг толгойтой холбосон гол хөвчийг 1 минутын дотор таслан, бөөн илүү арьс сул унжуулан орхисон  байна.  Ингээд нэг сарын дараанаас эхлэн иргэн Т.Б-ийн бэлэг эрхтэн учир нь үл олдох тодорхойгүй шалтгаанаар төмсөг рүүгээ маш хүчтэй өвдөлд өгч, тус эмнэлэгт дахин  хандахад эмч нар тус бүртээ янз бүрийн онош хэлжээ.  Иргэн  Г.Б өөр андорлогийн хувийн эмнэлэгүүд рүү нэг  жил гаруй хугацаанд хандсан ч  өвчнийхөө оношийг олж чадаагүй ажээ.  Харин хувийн эмнэлэгүүд “…Хөвч салгах мэс ажилбарт орох нь энгийн зүйл боловч таны доод гол хөвчийг хэзээ ч салгаж болохгүй байсан. Энийг дахиж залгаж судсуудийг холбох хэрэгтэй.” гэх зөвөлгөө өгцгөөсөн аж.

“Гарьд Манлай” эмнэлэгийн бэлэг эрхтний доод хөвчийг /2 дахь мэс ажилбараар/ тасалсан үйлдлээс болж иргэн Т.Б-ийн  бэлэг эрхтэний хөвчрөх үйл ажиллагаа сулран, эрхтний доод хэсэгт илүү сул унжуулан орхисон арьснаас болж таагүй мэдрэмж үүсэн өөртөө итгэлгүй болох, бэлэг эрхтний хөвчрөлт болон бусдаас өөр байдалтай болсондоо өдөр бүр сэтгэл зовинох болжээ.

Тэрбээр   “Гарьд Манлай” эмнэлэг хариуцлага алдсангэж үзэж байгаа бөгөөд энэ нь   ЭМТХ-ийн 43.1.3.” Өөрийн эрүүл мэндийн тухай мэдээллийг эмч, эрүүл мэндийн байгууллагаас авах”, Эрүүгийн хуулийн 106.2 Өвчтөнд тусламж үзүүлэхгүй , 272.2 “Албан тушаалтан албан  үүрэгтээ хайнга хандах” зэрэг хуулийг тус тус зөрчиж байгаа гэж үзэж байгаа  гэдгээ гомдолдоо бичсэн байдаг.

Харин “Гарьд Манлай” эмнэлгийн захирал З.Цэгмид хэвлэлд тайлбар хийхдээ  “-Хүмүүсийн сэтгэл зүйд зориуд гэмээр буруу мэдээллээр стресс үүсгэж болохгүй. Энэ талаар хуулийн заалт нь ч бий. Хэрвээ эмнэлэг хариуцлагагүйгээс болоод тухайн хүн хагалгааны дараа ямар нэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэг, эмч дээрээ ирж үзүүлэх ёстой. Эмнэлэгт хандаад болж өгөхгүй, гомдолтой байгаа бол дүүргийн хяналтын албанд хандах ёстой. Тэнд амжилт олохгүй бол хяналтын бусад дээд байгууллага, шүүхэд хандаж болно. Шүүх хуулийн дагуу хүлээж аваад шууд шийдээд өгнө. Шүүхийн шийдвэр үнэхээр “Гарьдманлай” эмнэлэг буруутай гэж шийдвэр гаргавал мэдээллийн хэрэгсэл, сайтууд бүгд нэгэн дуугаар биднийг буруутган мэдээлж болно. Зарим нь буруу ойлголт, анагаах ухаанаы мэдлэггүйгээсээ болоод өөрт учирч байгаа ямар нэг зовлон бэрхшээлийг бусдад нялзаах гэж байж магадгүй. Ер нь ийм санаа байхгүй ч гэсэн болгоомжгүйгээр буруу ярьж байж болзошгүй. Манай эмнэлэг 10 гаруй жил иргэддээ шударга үйлчилж ирлээ. Хөвч таслуулах эмчилгээг маш олон хүн хийлгэсэн. Хийлгэх хүн ч олон. Тэдгээр хүмүүс буруу ташаа мэдээлэл сонсвол сэтгэл санаа нь тавгүйтнэ. Нийгэмд хор учруулна шүү дээ. Хөвчөө таслуулсан чинь миний эрхтэн хэзээ муудах бол гэж хүмүүс бодож эргэлзэж эхэлнэ. Ийм байж болохгүй. Эрэгтэйчүүүдийн ийм хагалгаа хийлгээд буруу ойлголттой явж байгаа бол иргэд маань эхлээд эмнэлэгт хандах нь зөв юм. Таны яриад байгаа энэ хүн бол сэтгэл санааны тавгүйтлээс болсон байж болох юм. Гэхдээ хамгийн хортой нь нийгэмд буруу мэдээлэл өгөх явдал шүү дээ. Өөрт тохиолдсон эрүүл мэндийн холбогдолтой зүйлээ эхлээд нийгэмд мэдээлэх биш, эмнэлэгт хандах эрэгтэй. Нэг удаагийн иймэрхүү мэдээллээс болоод манай эмнэлэгийн талаар үмүүс буруу ойлголт авах нь ч юу юм, гэхдээ аливаа мэдээлэл үнэн бодитой байх учиртай л даа.” хэмээн хэлсэн байдаг.

Тэгэхээр З.Цэгмид захирлын хэлснээр бол иргэн Т.Б сэтгэл санааны тавгүйтлээс болж энд тэнд гомдол гаргасан байж болох юм гээд байгаа. Гэтэл Т.Б нь  холбогдох газруудад гаргасан гомдолдоо өөрт нь тулгараад байгаа асуудлуудаа бичсэн байдаг.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Gxd (February 08, 2017 4:12:09 pm )

    Эдний эмч нар яг л улсын эмнэлэг шиг цалин хүлээж ажилладаг юм байна билээ. Настай хүн юм асуухлээр бараг л шоолох шахам үүднийхээ аптекийн нэг хятад эмийг бичээд өгчихдөг тэр нь ямар ч үр дүн байхгүй мөнгөний гарз л болдог юм байна билээ. Лав л гандангийн дэнж дээрхи эмнэлэгийн эмч нар л лав тэгж харьцдаг 2 ч удаа үзүүлсэн жоохон доогтой харцаар үдүүлээд л гарсан даа хармсдаг.

  • иргэн (February 08, 2017 6:04:40 pm )

    ЭМЧ ХҮН САЙХАН СЭТГЭЛТЭЙ ХҮНИЙ ТӨЛӨӨ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ХҮМҮҮС ЭМЧ БОЛОХ ЁСТОЙ. ОДООНЫ ЭМЧ НАР ХЭЦҮҮ ДЭЭ. МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ МӨНГӨ БОДСОН . САЙН ЭМЧ НАРТАЙ ЭМНЭЛЭГ БАЙХГҮЙ БОЛ ГАДААДАД ҮЗҮҮЛДЭГ ЮМ УУ ХЭЦҮҮ Ч ЮМААДАА.

  • дло (February 09, 2017 8:25:47 am )

    ГАРЬД МАНЛАЙ ХЭТ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ХӨӨЦӨЛДӨЖ ЮУ Ч ХИЙХЭЭС СИЙХГҮЙ ГАЗАР ЮМ БИЛЭЭ

  • irgen (February 09, 2017 9:30:40 am )

    estoi evgui gazar daa

antalya rent a car