antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 8, 2017 28 comments

Ж.Сауле: Сүүлийн үед мөрөөрөө ажлаа хийж яваа эмэгтэй улстөрчдийг оролдож, нэр төрийг нь гутаах мода дэлгэрээд байна

нийтлэсэн Admin

saulee_2515Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулетэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Монголын түүхэнд гамшиг, зуд хоёрыг эмэгтэй хүн ахалж байгаагүй. Тэрбээр 2009, 2010 онд зүүн аймагт нүүрлэсэн шүлхий өвчнийг ахалж ажиллахдаа 340 хоногийг нь хөдөө өнгөрүүлсэн байдаг юм.

-Та бүхэн өнгөрсөн сарын 16-23-нд өвөлжилт хүндэрсэн аймгуудаар ажиллаад ирсэн. Ер нь өвөлжилт хүндэрсэн хэчнээн аймаг сум байна вэ?

-Улсын онцгой комиссын дарга, Шадад сайдаар ахлуулсан шуурхай бүлгийнхэн зүүн гурван аймаг буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар, мөн Сэлэнгэ аймгуудад ажиллаад ирлээ. Одоо тун удахгүй яг энэ баг бүрэлдэхүүн маань баруун таван аймагт ажиллах гэж байна.Өнөөдрийн байдлаар 15 аймгийн 134 сум, нийслэлийн нэг дүүрэгт өвөлжилт хүндэрч, 14 аймгийн 78 сум цагаан зудтай байна. Биднийг газар дээр нь очиход цас маш их орсон, малын хөл гэмтсэн, өвс тэжээлгүй болсон ийм хүндрэлүүд их харагдсан. Улсын онцгой комиссын дарга очсон зарим газартаа өвсийг үнэгүй хүргэж өгснөөс гадна тэжээлийг 50 хувиар хямдруулж өгсөн байгаа.

-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд шүлхий өвчин гарсан гэсэн. Энэ талаар?

-Ер нь зүүн аймгуудыг шүлхийд нэрвэгдэх маш их эрсдэлтэй бүс гэж ойлгож болно.
Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд шүлхий өвчин гарсан гэдгийг шинжилгээгээр тогтоосон. Өнөөдрийн байдлаар 86 үхэр, 27 хонь, дөрвөн ямаа, нийт 117 мал өвчилсөн байна. Энэ өвчин гарсантай холбогдуулан бид Дэлхийн мал эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаас гаргасан стандартын дагуу устгал хийж, үлдсэн малыг вакцинжуулах арга хэмжээ авсан. Мөн тус аймаг руу нөөцөөс 340 мянган тонн вакциныг хүргүүлээд ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт Мал эмнэлэг, үржлийн газрын дарга Д.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсгийнхэн 150 малаас дээж авч өвчний шалтгааныг нь юунаас болсон гэдгийг шинжлэн судлуулахаар лабораторид өгсөн. Түүнчлэн энэ төрлийн өвчин Дорнод аймгийн Матад суманд илэрсэн гэсэн мэдээллийг авсан. Ер нь шүлхий өвчин бол агаар дуслын замаар халддаг, тархац нь маш хурдан байдаг юм. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд зээр, бөхөн зэрэг зэрлэг амьтдаас малд гоц халдварт өвчин дамжихыг бид зогсоож чадахгүй шүү дээ. Тухайлбал, сая биднийг зүүн аймгаар явж байхад доголсон, шүлхийтэй зээр нэлээд олон харагдаж байсан. Ямартай ч өнгөрсөн оны наймдугаар сард намайг ажил хүлээж авахад дээрх гоц халдварт өвчнүүд 2015 оны гуравдугаар сард гарсан байсан. Бид мялзан өвчний вакцинжуулалтад нийт 13.5 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

-Цэцэг өвчин бүрэн намжсан гэх мэдээлэл байгаа?

-Бүрэн намжаагүй байгаа. Яам энэ өвчин дээр мөн адил анхаарлаа хандуулж, шаардлагатай гэсэн эм тариаг илгээж байгаа.

-Ер нь жил болгон малын гоц халдварт өвчин гарч, хэдэн тэрбум төгрөгийн вакцин хийлээ гээд байдаг. Яагаад энэ өвчин дахин дахин гараад байдаг юм бэ. Вакцины үйлчлэх хугацаа бага гэж ойлгож болох уу?

-Вакцины үйлчлэх хугацаа янз бүр л дээ. Зургаан сараас хоёр жил байдаг. Ер нь дархлаатай мал дахин өвчилнө гэж байхгүй. Та нар нэг юм ойлгох хэрэгтэй. Малд вакцин хийх, хүнд хийх хоёрт маш их ялгаа бий. Тухайлбал, нэг хотонд байгаа малаас ганц хоёр нь вакцинд хамрагдаагүй бол өвчин дахин сэдрэх боломжтой. Мөн вакцины тээвэрлэлтийн горим алдагдсан байж болно. Тарилгын стандартын алдаа гарсан байж ч болзошгүй. Энэ мэтээс шалтгаалж өвчлөл сэдэрч болно.

“Ардчилал” сонин миний нэр төрд халдсан хэмээн уучлалт гуйсан

-Таныг хөдөө орон нутагт ажиллаж байхад тантай холбоотой нэгэн таагүй мэдээлэл гарсан. Тухайлбал, таныг вакцин худалдан авах ажлын хэсгийн ахлагчаар ажиллахдаа чанаргүй вакциныг хэсэг бүлэг этгээдүүдтэй нийлж улсад шахсан гэх мэдээлэл гарсан?

-Манай Засгийн газар томилогдоод хагас жил болж байна. Үүний гурван сар гаруй хугацаанд нь бид хөдөө аймгуудад ажиллаж байгаа. Энэ мэдээлэл нь өөрөө баталгаатай, нотолгоотой мэдээлэл биш учраас зохих хууль хяналтын байгууллагад нь хандана гэж бодож байгаа. Тухайлбал, би 2008-2012 онд ХХААХҮ-ийн дэд сайдаар ажиллаж байхдаа ямарваа нэгэн тендерт оролцож үзээгүй. Одоо ч мөн адил. Миний дэд сайд гэдэг албан тушаал эрх мэдлийнхээ хүрээнд ч тэр, эрх зүйн тал дээрээ ч тэр ямар ч тендерт оролцох боломж байхгүй. Яагаад гэвэл тендерийн тусгай комисс гэж байдаг. Мал, эмнэлгийн үржлийн газар вакцины тендерийг зарлаад хууль дүрмийнх дагуу явуулдаг. Тендерийг зарлахад ганцхан хүн ажилладаггүй юм. Маш том комисс давхар ажиллаж, олон хүний бүрэлдэхүүнтэйгээр шалгууруулдаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Өөрийн тань асууж байгаачлан надтай нэр холбогдоод буй Цолмон, З.Батсүх гэдэг хоёр хүнтэй ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй. Энэ хоёр хүн хоёулаа надтай ажиллаж байсан нь үнэн. Хоёулаа мундаг боловсон хүчин гэдгийг салбарынхан бүгд мэднэ. Тухайлбал, З.Батсүх нь манай салбарын шилдэг залуу эрдэмтдийн нэг. Цолмонгийн хувьд шүлхийгээр эрдмийн зэрэг хамгаалсан докторын зэрэгтэй манай салбарын шилдэг мэргэжилтэн. Намайг өмнө нь дэд сайдаар ажиллаж байхад мэргэжилтнээр ажиллаж байсан эмэгтэй. Харин биднийг томилогдож ирэхээс өмнө Цолмон Шүүхийн шийдвэрийн дагуу 2016 оны гуравдугаар сард Мал, эмнэлгийн үржлийн газрын хэлтсийн даргаар томилогдсон юм билээ. Яах вэ дээ, мөрөөрөө ажлаа хийж яваа эмэгтэй улстөрчдийг оролдож, нэр төрийг нь гутаах мода дэлгэрээд байгаа. Үүний нэг нь юм болов уу гэж л бодож байна.

-Та тэгвэл вакцин худалдан авах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаагүй гэсэн үг үү?

-Энэ талаар би маш тодорхой тайлбарласан. Хүнийг гүтгэхдээ бас учир бий, түүнийг шалгаж хариуцлага тооцдог хуулийн байгууллагагэж байдаг. Үнэхээр хэн нэгний нэр төрд халдах гэж байвал тодорхой баримт дээр түшиглэх ёстой. Би дахиад хэлье. Дэд сайдуудын ажил үүргийн хуваарьт ямарваа нэгэн тендерт оролцох эрх байхгүй. Яг үнэндээ манай сайд болон би ямар компаниуд тендерт оролцож байгааг ч мэддэггүй шүү дээ. Харин малын гоц халдварт өвчинтэй тэмцэх хүрээнд Улсын онцгой комиссоос томилогдсон ажлын хэсгийг ахалж 2010 онд зүүн аймагт гарсан шүлхий өвчнийг ахалж ажиллахдаа 70 хоногтуг өвчнийг дарж байсан. Харин одоо бол баруун аймагт гарсан мялзан өвчнийг дарахын тулд Улсын онцгой комиссоос намайг ахлуулж ажиллуулсан юм. Энэ ажлын хүрээнд дээрх аймгуудад ажилласан болохоос ямарваа нэгэн вакцины хэсгийг ахалж ажиллаагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Хэрвээ би вакцин худалдан авах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан нь тогтоогдвол дэд сайдын албан тушаалаас татгалзахад бэлэн байна.

-Ер нь яагаад энэ асуудал яригдах болов оо. Танд хардаж байгаа хүн байна уу?

-Байлгүй яах вэ. Эх сурвалжийг нь бид мэдэж байна. Ил зарлахыг хүсэхгүй байна. Учир нь бид энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандах болно. Ер нь ийм зүйлээс харахад төрийн албан хаагчид, улстөрчдийг айлган сүрдүүлж нэр төрд нь халдаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэж бичүүлээд санаснаа биелүүлж ажил хийнэ гэж бодож байгаа бол тийм зүйл байхгүй. Бүх зүйл хууль дүрмийнхээ дагуу явагдах ёстой гэдгийг захиалгаар бичүүлж бусдын нэр хүндийг гутааж байгаа хэсэг бүлэг нөхөд ойлгох хэрэгтэй л дээ. Ямартай ч гарсан мэдээллийг нь худал хэмээн “Ардчилал” сонин хэвлэлээрээ дамжуулан надаас хүлцэл өчсөн байгаа. Тиймээс энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах болно. Хэрвээ бид энэ удаад дуугүй байвал магадгүй маргааш хэн нэгэн эмэгтэй сайд, УИХ-ын гишүүдийн нэр төрийг энэ мэтээр гутаан доромжлох нь байна шүү дээ.

-Үнэхээр 5.9 тэрбум төгрөгөөр Энэтхэгээс вакцин худалдаж авсан нь үнэн юм уу?

-Өнгөрсөн оны аравдугаар сард Энэтхэг улсаас 5.9 тэрбум төгрөгийн шүлхийн вакцин орж ирсэн. Үүн дээр нэг зүйлийг тайлбарлаж хэлье. Тухайлбал, зүүн аймгуудаар Энэтхэгийн вакцин тарьснаас болж дахин шүлхий гарлаа гэж надаар улстөр хийгээд байна шүү дээ. Зүүн аймгийн малд ОХУ-ын вакциныг тарьсан. Энэтхэгийн ямар ч вакциныг тариагүй. Тус аймагт намайг томилогдохоос өмнө буюу зургаа, долоодугаар сард хоёр удаагийн тээвэрлэлтээр ОХУ-аас 3.8 сая тун вакциныг тарьсан байсан. Харин манай Засгийн газар 5.9 тэрбум төгрөгийн 7.2 сая тун вакциныг Энэтхэг улсаас авч Төвийн бүсийн малд тарьсан. Одоогоор төвийн бүсээс ирсэн гомдол санал алга байна. Ер нь халуун орноос халуун вакцин гарахгүй шүү дээ. Хүмүүс үүнийг зөв ойлгох хэрэгтэй. Бид вакцинаа яаж захиалдаг гээч. Ямар хэлбэрийн шүлхий Монгол оронд гарч байна, тэр хэвшилд нь таарсан вакциныг л захиалдаг. Манайд ирсэн вакциныг шууд тарьдаггүй, олон шат дамжлагатай.
Өөрөөр хэлбэл, эдгээр вакциныг манай төв лаборатори шинжилж, дээжийг нь олон улсын лаборатори руу өгч хянуулаад тус газраас чанарын шаардлага хангасан гэдэг зөвшөөрлийг өгсөн тохиолдолд тарьж эхэлдэг болохоос дураараа хэдэн хүн вакциныг худалдаж аваад тарьдаг юм биш. Маш олон хяналт шалгалтын дор явагддаг. Бас нэгэн зүйл нэмж хэлэхэд шүлхийн вакциныг бас намайг хүлээж авсан гэж яриад байгаа. Ингэж үлгэр яриад яах юм бэ. Би шүлхийн вакцины ажлын хэсэгт нь ч байхгүй, хүлээж ч аваагүй. Харин мялзангийн вакциныг баруун аймагт боомтоос хүлээж авахад нь би байсан. Вакциныг ямар байдлаар хүлээж авдаг гээч. Тагнуул, ХХЕГ, МХЕГ, ЦЕГ гэсэн бүх дээд байгууллагын түвшний хүмүүс энэ ажлын багт ажиллаж, бүх зүйлийг бичлэгээр нээж, хүлээж аваад хяналт шалгалтын дор хүрэх газарт нь хүргэдэг юм.

-Сүүлийн үед УИХ-ын эмэгтэй гишүүд болон сайд нарын нэр хүндэд халдах явдал хэрээс хэтэрлээ. Та үүн дээр юу гэж хэлэх вэ?

-Бид ер нь хаашаа явж байна вэ. Бидэнд сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй гэдгийг харуулж байна л даа. Тухайлбал, эмэгтэй гишүүдийн бие хаа, өмсөж зүүсэн, хэрэглэж байгаа эд зүйлийг нь гутаан доромжилж байна. Яг үнэндээ эмэгтэй улстөрчид энэ мэт зүйлээс болж шантрахгүй. Ер нь Монголынхоо улстөрийн нөхцөл байдлыг харахад хэзээ ч эмэгтэй улстөрчид хахуульд холбогдож байгаагүй. Хэзээ ч эмэгтэй улстөрчид ажлын алдаа гаргаж байгаагүй. Ингээд чадлаараа ажиллаж байгаа эмэгтэй улстөрчдөө доромжилж, янз бүрийн зураг хөрөг тавьж, элдвээр гүтгэж муу үгээр утаж байгааг нь хараад үнэхээр харамсаж байна. Энэ бүхнийг хийж байгаа хүмүүс бүгд эх хүнээс төрсөн биз дээ. Манай орноос өөр эмэгтэй улстөрчдөө доромжилдог улс орон байхгүй шүү дээ. Яах вэ дээ, энэ зүйлийг хэсэг бүлэг этгээдүүд л хийж байгаа. Нийгэм эдгээр хар бараан мэдээллийн аль нь үнэн, аль нь худал вэ гэдгийг ялгаж салгаж мэддэг болсон цаг шүү дээ. Энэ их доромжлол, хавчлага дунд ажиллаж байгаа эмэгтэй улстөрчид төрийн ажлыг цалгардуулахгүйн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгааг нь нийт масс ойлгодог юм билээ.

-Өнгөрсөн хугацаанд та гадаадад биш дотооддоо, хөдөө орон нутгаар их ажиллаад байгаа юм шиг харагдсан. Танд хэцүү биш байна уу?

-Би Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийнхээ дагуу л ажлаа хийж яваа хүн. Бусадтай барьцаад байх сонирхол надад алга. Хэн нь яаж ажиллаж байгааг Засгийн газар болон ард түмэн үнэлж дүгнэх байлгүй дээ..

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

28 Comments

  • ulaan (February 08, 2017 12:04:03 pm )

    uneheer ta haralgan l bish bol hunii nudnii umnu bj bgaa zuiliig bugdiig hudlaa gej heleed bnaa daa tegbel taniig baga tenegt gej heliee

  • zochin (February 08, 2017 12:13:15 pm )

    odoo ene yamarbaa neg hunii he tur setgel sanaand nuluulhuits eldeb gytgeleg doromjloliig huuli hyanaltiin baiguulguud shalgah tsag boljee.herees heterch bna.deer ued huniig doromjloh gutgeh ni huulitai l bsan. iim um bichdeg demjdeg humuusiig shalgaad hariutslaga huleelgeed olon niited zarla. zambaraagui tsahim orchniig hyanaltandaa oruul.

  • МАНГАРТСАН БАЙНА (February 08, 2017 1:29:15 pm )

    ЗА МАНЫ БАЛАЙ АВГАЙ НАР ӨӨРСДӨӨ ГУТААГДАХААР ГУТАМШИГТАЙ ҮЙЛДЭЛ ХИЙГЭЭД БАЙГАА БИЗ ДЭЭ. ҮНЭХЭЭР ӨНДӨР АЛБАНД ТОХИРОХГҮЙ, БОЛОВСРОЛГҮЙ, ЁС ЗҮЙГҮЙ ХАРАГДААД, АРД ТҮМЭН ШҮҮМЖЛЭЭ БИЗ ДЭЭ??МАНЫ МАНРАА АВГАЙ НАР ГОЛОГДОЖ БАЙНА, ӨӨРСДИЙГӨӨ ХӨГЖҮҮЛ,БОЛОВСОР,УРЬД ӨМНӨХ ПАРЛАМЕНТИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭС СУРАЛЦ.АНХ УДАА СОНГОГДСОН ГЭХ БАЯНСЭЛЭНГЭ, 10, 20-Д ЖИЛ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАНД СУУСАН ГЭХ ОЮУНХОРОЛ АВГАЙ 2-ЫН ХООРОНД ЯМАР ИХ ЯЛГАА БАЙГААГ ХҮҮХЭД Ч ХЭЛНЭ, ЭНЭ МЭТ ХАРЬЦУУЛАЛТ ХИЙ, ТҮҮНЭЭС БИШ ӨНДӨГ ШИГ ӨӨГҮЙ БАЙХАД НЬ ГҮТГЭЭД БАЙГАА ЮМ БИШ.

  • МАНГАР АВГАЙЧУУЛ (February 08, 2017 1:32:18 pm )

    ЗА МАНЫ БАЛАЙ АВГАЙ НАР ӨӨРСДӨӨ ГУТААГДАХААР ГУТАМШИГТАЙ ҮЙЛДЭЛ ХИЙГЭЭД БАЙГАА БИЗ ДЭЭ. ҮНЭХЭЭР ӨНДӨР АЛБАНД ТОХИРОХГҮЙ, БОЛОВСРОЛГҮЙ, ЁС ЗҮЙГҮЙ ХАРАГДААД, АРД ТҮМЭН ШҮҮМЖЛЭЭ БИЗ ДЭЭ??МАНЫ МАНРАА АВГАЙ НАР ГОЛОГДОЖ БАЙНА, ӨӨРСДИЙГӨӨ ХӨГЖҮҮЛ,БОЛОВСОР,УРЬД ӨМНӨХ ПАРЛАМЕНТИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭС СУРАЛЦ.АНХ УДАА СОНГОГДСОН ГЭХ БАЯНСЭЛЭНГЭ, 10, 20-Д ЖИЛ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАНД СУУСАН ГЭХ ОЮУНХОРОЛ АВГАЙ 2-ЫН ХООРОНД ЯМАР ИХ ЯЛГАА БАЙГААГ ХҮҮХЭД Ч ХЭЛНЭ, ЭНЭ МЭТ ХАРЬЦУУЛАЛТ ХИЙ, ТҮҮНЭЭС БИШ ӨНДӨГ ШИГ ӨӨГҮЙ БАЙХАД НЬ ГҮТГЭЭД БАЙГАА ЮМ БИШ.ТЭГЭЭД Ч МАН НААД МАНГАР МАНРАА АВГАЙЧУУЛАА ЭРГҮҮЛЭН ТАТААЧ.

  • Цэрэндаш (February 08, 2017 1:50:56 pm )

    Энд ямраар ч бодсон энэ чиглэлийн наад захын мэдлэг мэргэжил байхгүй хирнээ сайдын суудал руу үхэн хатан зүтгээд байгаа юм бэ…энэний тайлалыг зүгээр хардаагүй шүү дээ зүй тогтлын дагуу болсон зүйлийг илчлэхээр хүн гүтгэлээ гээд ичих ч үгүй зүтгээд байх юм даа. Сүүлийн 10-аад жилд эрүүл малыг вакцинаар өвчлүүлэх замаар вакцин улсад шахдаг бизнес илэрхий болчихсон шүү дээ сауле гуай. ХАА яаманд мэргэжлийн бус Цолмон удмын сангийн дарга, Сауле нар самарч байгаа нь нууц биш шүү дээ…та нар мэргэжил байхгүй байж болно…харин ёс суртахуун хүн чанар гэж зүйл баймаар байна багш нарын оронцог минь…

  • зочин (February 08, 2017 1:59:34 pm )

    нэг талаасаа бас тэгж харагддаг ч нөгөө талаасаа өөрснөө маш болгоомжтой бай. Мөнхтуяа гишүүнийг шар тор барьж орж танхимд ирсэн гээд л бөөн юм болж байсан ш дээ, энэ жилийн гишүүд хувцаслалт, биеэ авч яваа байдал дээрээ их л анхаарах нь зөв байх даа, Оюунхорол гишүүний хувьд өмнө нь ийм хэл ам гарч байгаагүй. хамгийн гол нь баахан хужаа визгүй орж ирнэ гэдгээс болсон л ард түмний бухимдал байхгүй юу, гаргаж байгаа шийдвэрээ улс үндэстнийхээ эрх ашгийг бодож гаргаж байх хэрэгтэй дээ. итгэл хүлээлгэсэн гишүүд минь

  • зочин (February 08, 2017 2:06:45 pm )

    Мэргэжлийн гэх мэргэжлийн бус Засгийн газрын ажлын доголдол шүү дээ,Орос хэлний багш,хотын МАА-г үзээгүй эмэгтэй, малын өвчнийг зогсоож чадахгүй байх

  • зочин (February 08, 2017 2:17:16 pm )

    Та нарыг гутаах биш өөрснөө гутаалгах юмаа хийгээд байгаа биз дээ

  • Anonymous (February 08, 2017 3:15:36 pm )

    ih sanjee

  • zochin (February 08, 2017 3:41:56 pm )

    ЦААД ЗАВААН АВГАЙ Оюунхоролдоо хэл өрөө нь мөн байгааг нэг сэтгүүлч зураг хөрөгтөй нь тавьсан байна юуг нь өмөөрөөд байгаан өөрөө өөрсдийгөө илчилээ биздээ

  • Anonymous (February 08, 2017 3:42:41 pm )

    УИХ ын гишүүн ажлын байрандаа согтуу байх нь зөв үү тэгээд

  • эрдэнэбат (February 08, 2017 4:16:07 pm )

    таныг хүндэлдэг шүү,эгчээ

  • Зочин (February 08, 2017 5:30:27 pm )

    Хэрэв та шуумжлэлд их ертеед бгаа БОЛ БИ энэ ажлаас буух цаг нь болжээ гэдгээ ойлгоод суудлаа тавьж егч чадаж байвал та ухамсатай мундаг хун бна

  • Anonymous (February 08, 2017 6:02:13 pm )

    энэ хасаг юу вэ

  • рррр (February 08, 2017 6:14:58 pm )

    CHI KASAH AVGAI HARAAGUI YMUU HUJAKAA….ANINOAMBUS Guai

  • Anonymous (February 08, 2017 8:32:24 pm )

    MODA BISH UNEN BODIT BAIGAA BAIDAL N TER. TA NAR YAJ CH NUUGAAD NEMERGUI. TA NARIIN MUUXAI BUDUULEG ZARCHIMGUI BUSARMAG ZUIL CHIN URGELJ BIDEND IL BOLDOG YM. MAH-IIN ZAVAAN MUUXAI XALTAR ARXICHIN AVGAI NARIIG SONGOSONDOO BID UNEXEER XARAMSAJ BNA. TA NARIIN UNEN TORXIIG MONGOLCHUUD MEDEJ BNA. KKKKKKK

  • Anonymous (February 08, 2017 8:33:37 pm )

    MODA BISH UNEN BODIT BAIGAA BAIDAL N TER. TA NAR YAJ CH NUUGAAD NEMERGUI. TA NARIIN MUUXAI BUDUULEG ZARCHIMGUI BUSARMAG ZUIL CHIN URGELJ BIDEND IL BOLDOG YM. MAH-IIN ZAVAAN MUUXAI XALTAR ARXICHIN AVGAI NARIIG SONGOSONDOO BID UNEXEER XARAMSAJ BNA. TA NARIIN UNEN TORXIIG MONGOLCHUUD MEDEJ BNA. KKKKKKK. TA NAMIIN MAH-IIN BUDUULEG BOXI ZAJILDAG XOOL IDDEG XUVCASLALT MUU GEED TA NARIIG BID MEDNE SHTEE6

  • Anonymous (February 08, 2017 8:35:37 pm )

    ta nar ydaxdaa xuvtsaslaltandaa anxaarch boxi zajilax xool boov idex oroondoo arxidaxaa bolix xeregtei. tanai namiin avgai nar muuxai buduuleg.

  • hihi (February 08, 2017 9:41:17 pm )

    ene hun oros helnii bagch bol BOLOBSROLIN SAID HIIH HEREGTEI SHUU DE
    AI AI YAJ BOLNO

  • Anonymous (February 08, 2017 10:46:59 pm )

    Ene kazak emgen boliye yu soliorood baigaa yum be ! Moda ch gehk shig erguu emgen be. Emgen ta ded said baihkdaa yu hiij giiguulsen yum be dee.2 heree bie biye emuuruud l ……

  • Anonymous (February 08, 2017 10:54:29 pm )

    Emgen ta odoo uls turd iluu tanii chadbar hureltsehkgui l bolov uu. 70 garsan emgen shulmasuud .ajilaa diilehkgui zarim neg ni sogtood suudalaa olohkgui , zarim ni boob boortsog heveed .zarim ni sogtuu gitar toglood l bolimoor yum.mongoliin uls turd zaluu halaa heregtei baina .chadvargui achaalal diilj chadahkgui avgaichuudiig haliye.

  • Зочин (February 08, 2017 11:22:22 pm )

    Сауле гуай юм л бол телевизиййн нэвтрүүлэг болгоны өмнө зурагаа авахуулах дон туссан юм шиг.Одоо больчих надыг харав уу? гэх янзтай юм л бол зураглаачийн өмнүүр тодорч харагдах гээд л байх юм.Тэртээ тэргүй ард түмэн үнэлэлт дүгнэлтээ чамд өгчихсөн байгаа.Та нар өөрсдөө мода болохыг харуулаад авсан тэнд чиний тайлбар хэрэггүй.

  • Зочин (February 08, 2017 11:35:11 pm )

    Тэгээд бас болоогүй эмэгтэй улс төрчид гэх шиг.Малын өвчинтэй сайн тэмцээрэй мэдэхгүй бол ямар эм тариа хэрэглэхийг хааанаас авахыг аль улсын эм тариа шаардлага хангахыг манай малчид илүү сайн мэднэ.Чи улс төржих гээд байвал намын байранд очиж суу.

  • Зочин (February 08, 2017 11:43:05 pm )

    Мода-гэвэл хэв маяг гоёлын хувцасны загварыг хэлнэ.Улс төрч минь мода ярих биш малаа яримаар юм.Яаж энэ олон төрлийн малын өвчнөөс салах вэ? гэдгээ бод.

    • Зочин (February 09, 2017 7:17:18 pm )

      СЭТГЭГДЭЛ БИЧИГЧИД МӨН ИХ АТААРХАЖ ЭЭ МАГАДГҮЙ ЗАРИМ НЬ ӨМДӨНДӨӨ ТАВЬСАН БАЙХАА ИНГЭЖ ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ БАЛЛАЖ БАЙДАГ ХҮН БАЙХ НЭЭ ЁСТОЙ ЁНДООТОЙ ДОГОО ИЙМ ХҮМҮҮС МАНАЙ ХҮН АМЫН. 0000000001 ХУВЬ БОЛОХ БОЛОВ УУ???

  • Казак (February 09, 2017 12:50:58 am )

    Манай төрийн сайд их хурлын гишүүд нам улс төрийн ажилтан нар заримдаа янз бүрийн ёс сурхууны асар их доголдой үйлдлийг санаатай болон санамсаргүй байдлаар гаргаж олон түмний дургүй хүргэж байгаа юм. Тэд эхлээд сонгууль гарах гээд ямар их ухаантай ёс суртхуун хүмүүжилтэй хүмүүс байлаа дараа нь сайд их хурлын гишүүн дарга болсон дараа өөрийнхөө унга зан ааш авир мэдлэг хүмүүжил ёс сурхуун гарч ирдэг. Сонгуулийн үёд ямар сайн жүжигчин байсан бэ? Ард түмэн дургүй байгаа үнэн юм энэ л дээ жирийн нэг иргэн ийм асуудал гаргах юм бол хэн ч тоохгүй хамгийн гол сонгоч ямар хүн сонгосоноо харамсч байгаа тул үзэл бодол дургүйгээ илэрхийлэж байна энэ бол ардчилал юм

  • Казак (February 09, 2017 1:08:18 am )

    Бид ёс суртхууныг дээд зэрэгт авч явдаг төрийн сайд их хурлын гишүүн дарга нартай байх юм бол үр хүүхэдэдээ энэ дарга шиг үлгэр жишээч хүн болгох талаар зааж хүмүүжүүлмээр байна шүү дээ. Түүнээс биш архичин согтуу ,гэмт хэрэгтэн ,хүүхэнсэг, худлаа яригч,бусдыг хууран мэхлэгч гээд түмэн муу муухайг биедээ шингэсэн та бүхний энэ улсын 1 номерийн хүнийг аав ээжийн чинь сонгосд ичиж байна ,үр хүүхэд маань та нар ямар хүмүүсийг сонгож энэ улс орныг сүйрүүлчих бэ ? Гэж одоо ухаан орж том болсон хүүхэдүүд маань бидний буруутгаж байна шүү дээ, эрхэм дарга нараа та нар түмний шившиг болж бага болон өсвөр насны хүүхэдийн дог тохуу болж байсанаас сайн дураараа огцорч нэр төрөө аваарч үз дээ

  • Kub (February 09, 2017 9:11:12 am )

    Buruu uyed buruu yum yarij bndaa, shaazgai yuu gej suukhav gedgiig martaad bnaadaa

antalya rent a car