antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 8, 2017 9 comments

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр С.Ганбаатарыг МАХН-д элсэхийг хүсчээ

нийтлэсэн Admin
527-14864436829УИХ-ын 2016 оны сонгуульд улс төрийн гуравдагч хүчнүүд тун амжилтгүй оролцсон билээ. Тухайлбал М.Энхсайханы удирдсан МҮАН болон шинээр байгуулагдсан ч сонгогчдын дунд рейтинг тун өндөр байсан Хөдөлмөрийн Үндэсний нам УИХ-ын сонгуульд огт оролцоогүй.
Харин Иргэний Зориг-Ногоон Нам, Г.Уянгын удирдсан Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн нам, Монголын Ногоон Намын “Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл” эвсэл, Т.Баярхүү, Ц.Шинэбаяр, С.Ганбаатар нарын “Эх Орончдын Нэгдсэн Эвсэл” зэрэг хүчнүүд парламентын босго давж чадаагүй бөгөөд ганцхан Орхон аймагт нэр дэвшсэн О.Баасанхүү л УИХ-д сонгогдсоноор Н.Энхбаяр даргатай МАХН парламентад суудал бүхий нам болж чадсан юм.
Гэсэн хэдий ч Н.Энхбаяр даргатай МАХН-ын байдал тун хүнд болж буй аж. УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө МАН, МАХН-ын эвсэл байгуулах хэлэлцээр бүтэлгүйтмэгц МАХН-аас МАН руу хөврөх “их нүүдэл” эхэлсэн бөгөөд одоо бол бүр даамжирч, зарим аймгийн намын хороод нь тэр чигээрээ МАН-д “дагаар орох” болжээ.
Яг үнэндээ  одоо Н.Энхбаярын дэргэд томоохон гэгдэх улс төрчдөөс УИХ-ын гишүүн, Шадар сайд асан Ц.Оюунбаатар,  УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж, З.Баянсэлэнгэ нар л  үлджээ.Иймээс ч МАХН-ынхан намаа бэхжүүлэх, олон нийтийн дэмжлэгийг авахаар шинэ залуу улс төрчидтэй тогтмол уулзаж, санал солилцож байгаа юм байна. Тэр бүү хэл УИХ-ын гишүүн асан С.Ганбаатартай ч  Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр биечлэн уулзаж, МАХН-ын гишүүнээр элсэж,  цаашид улс төрд хамтран зүтгэхийг санал болгосон гэнэ.
 Тус намын парламент дахь цор ганц төлөөлөл УИХ-ын гишүүн О.Баасанхүү ч  МАХН их хурлаа хийж, намын удирдлагыг шинэчлэх шаардлагатай гэж үздэг тул С.Ганбаатарыг намдаа элсүүлэхийг дэмжиж буй ажээ.
Ч.Явуухүү

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (February 08, 2017 11:45:58 am )

    Луйварчин С.Ганбаатар уу? Фэнг Шүй зардаг байгаад, Англи хэл заасан, Гудамжинд жагсаад Үйлдвэрчний Эвлэлийн дарга болсон, Дараа нь УИХ-ын гишүүн болж Монгол улсын эдийн засгийн хөгжлийн 4 жил гацаасан. Дипломгүй, худлаа ярьж байсан нь илрээд Луйварчин болох нь харагдсан. Эргээд улс төрд ирж чадах уу? Хэт их онигоонд орсон хүн шүү дээ

  • зочин (February 08, 2017 12:16:10 pm )

    Ганбаатар улс, орон, ард түмний эрх ашгийн төлөө Оюун толгойн гэрээг шүүмжилж тууштай тэмцэж ирсэн улс төрч. Сүүлийн үед ХҮН намд элсжэ нэр хүнд нь сэвтсэн. Арай МАХН-д орохгүй байлгүй дээ. Бие даагчаараа Дарханд очсон бол дахиад сонгогдох байсан, өөрөө унасан даа.

  • да (February 08, 2017 12:33:01 pm )

    Ганбаатар МҮЭ ийн хобооны аж ахуйн зориулалтын газрыг зарж олон орон сууц бариулж баяжсан шүү дээ Замын цагдаагийн зүүн талд 16 давхар 5 байр байгаа Үүнийг МД ТОП компани барьсан юм

  • irgen (February 08, 2017 2:23:58 pm )

    ЭНЭ ДООР ГАНБААТАРЫГ МУУЛААД БИЧЭЭД БАЙГАА ХҮМҮҮС НӨГӨӨ ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ ЛАЛАРУУД ГЭДЭГ Нь БАЙХ ДАА

  • зочин (February 08, 2017 5:35:00 pm )

    Энэ 2 нэг тэрэгний дугуй болж өнхөрвөл мөн таарах 2 доо.Энхбаяр бол улс төрийн үхдэл болсон. гэртээ зүгээр л хэвтэж байгаач дээ.Жилийн дараа чи тэтгэвэртээ орно.Улсаас хулгайсан мөнгө чинь чамд үртэл чинь хангалттай хүрнэ.Одоо юунд шунаад байгаа юм бэ? новш

  • ЗОЧИН (February 09, 2017 10:44:58 am )

    ГАНБААТАР ИХ ХУРАЛД БАЙХДАА АРД ТҮМНИЙ ДУУ ХООЛОЙ БОЛЖ БАЙСАН ХҮНДЭЭ МОНГОЛ УЛСАД ЯМАРЧ ХОР ХОХИРОЛ ҮЗҮҮЛЭЭГҮЙ ШУДАРГА БАЙСНЫХ НЬ ТӨЛӨӨ АРД ТҮМЭН МИНЬ БҮҮ МУУ ХЭЛ. ШУДАРГА БҮХНЭЭ ЯЛЛААД БАЙВАЛ ХУЙВАЛДАГЧИД ЛУЙВАРЧИД ГААРНА ШҮҮ

  • ЗОЧИН (February 09, 2017 11:37:43 am )

    ГАНБААТАР ИХ ХУРАЛД БАЙХДАА АРД ТҮМНИЙ ДУУ ХООЛОЙ БОЛЖ БАЙСАН ХҮНДЭЭ МОНГОЛ УЛСАД ЯМАРЧ ХОР ХОХИРОЛ ҮЗҮҮЛЭЭГҮЙ ШУДАРГА БАЙСНЫХ НЬ ТӨЛӨӨ АРД ТҮМЭН МИНЬ БҮҮ МУУ ХЭЛ. ШУДАРГА БҮХНЭЭ ЯЛЛААД БАЙВАЛ ХУЙВАЛДАГЧИД ЛУЙВАРЧИД ГААРНА ШҮҮ.ЭРХ БАРИГЧИД ЭНХБАЯРЫГАА ТӨРӨӨС ШАХСАНААС ХОЙШ ЭНД ТЭНДЭХИЙН ТОЛГОЙНУУДААС ЭХЛЭЭД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР РҮҮ ХҮРТЭЛ САРВУУГАА ЯВУУЛААД ИДЭЖ АВАХЫН ХҮСЛЭНД АВТААД БАЙХЫГ БОДОХОД ЭНХБАЯР НЬ ЭДНЭЭСЭЭ АРАЙ ДЭЭР ХҮН БАЙЖ ШУДАРГА БАЙЖ ДЭЭ ГЭЖ БОДОГДООД БАЙГАА ЮМ.

  • ЗОЧИН (February 10, 2017 3:28:42 pm )

    ҮНЭН БОЛ ЗӨВ ШДЭЭ БИТГИЙ ХУДЛАА ҮНЭН ЮМ БИЧ / Н ЭНХБАЯР МОНГОЛЫН ГАНЦ ЛЕДЕР ШҮҮ ХЭНЧ ЭНЭ ХҮНИЙ ТОЛГОЙГ ГҮЙЦЭХГҮЙ ҮНЭН ШУДАРГА ҮНЭН БАЙДАГ ЮМ ШД ХЭЗЭЭ НЭГ ЦАГТ ХАРАХ БОЛНОО ЛУЙВАРЧИД АА ХҮНД САЙН САНАЖ ЯВХАД ЛУЙВАРЧИД МУУ САНЖ ЯВДАГ ЮМ БИЛЭЭ ХЭН НЬ ХЭН ГЭДЭГИЙГ АРД ТҮМЭН ХАРСАН ШҮҮ Н ЭНХБАЯР ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛВОЛ МОНГОЛ СЭХЭЛ АВНА ДААНЧ АМНИЙ ХИШИГ БАЙХГҮЙ МӨНГӨӨР СОНГУУЛЬ ӨГДӨГ ТЭНЭГ ГАРУУД ШДЭЭ ХОХИН ЗӨВ ХҮНЭЭ ДЭМЖИЖ ЧАДАХГҮЙ ХҮНЭЭР ТОЛГОЙГОО УГААЛГААД СУРСАН ҮХЭР МОНГОЛЧУУД ГЭЖ

  • ЗОЧИН (February 10, 2017 3:40:39 pm )

    ОДОО МАНХНЫГ Л ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ БҮХ МОНГОЛЧУУД ОДОО ХАР АРД ТҮМЭН БИД ЯААЖ АМЬДАРЧ БАЙНА САЙН БОД ЭКС Н ЭНХБАЯР ДАРГА МОНГОЛЫГ ӨР ЗЭЭЛГҮЙ БҮРЭН БҮТЭН ХҮЛЭЭЛГЭЖ ӨГСӨН ЭЛБЭГДОРЖИД ТЭХЭД ХАР ОДОО БӨӨН ӨР ЗЭЭЛТЭЙ ЭХ ОРНОО БАРЬЦААНД ТАВИХ ГЭЖ БАЙНА ТӨРД ДАН ОФФШОРТОН ЛУЙВАРЧИД БАЙНА

antalya rent a car