b62175a57d50435363d2aa6ca186848bigЦагаан сарын баярын үеэр хүнсний аюулгүй байдлыг хангуулах  зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 01/27 дугаар удирдамж батлагджээ.

Тус удирдамжийн дагуу МХЕГ-аас хоол, хүнсний чиглэлээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж эхэлсэн байна.

Түүнчлэн энэ үеэр аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хоол хүнсний халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, гарын авлага, зөвлөмжөөр хангах, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авах юм байна.

Мөн хэрэглэгч болон хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулсан зөвлөмж, сэрэмжлүүлгийг түгээх аж.