Dulguun PositiveMongolians гэсэн хаягтай фэйсбүүк хэрэглэгч Соёл Урлагийн Их Сургуультай холбоотой асуудлыг нийтэд дэлгээд байна. Урлаг бол диктатур шаарддаг гэж хэлэгсэд урлагийн тогоонд олон таардаг. Уг нь урлаг гоо зүй шаарддаг билээ. Гэвчиг Монголын урлагийн салбарт мэргэжилтнүүд бэлтгэж ирсэн СУИС-д яг л цэргийн ангийнх шиг диктатур дарамт буглаж өдийг хүрсэн үү гэдэг асуудал анхаарал татаж байгаа юм.
СУИС-ийн эрхэм зорилго нь Монголчуудын уламжлалт соёл урлагийн үнэт зүйлийг эзэмшсэн, орчин үеийн дэвшилтэт ололтод тулгуурлан уламжлал, шинэчлэлийг хослуулсан, дэлхийн соёл урлагт хувь нэмрээ оруулсан, Монголын соёлыг хүн төрөлхтний өвийн салшгүй хэсэг болгож чадах мэргэжилтэн, судлаач, уран бүтээлч бэлтгэнэ гэсэн байдаг. Хэрэвзээ энэхүү фэйсбүүк хэрэглэгчийн бичсэн шиг диктатур ноёрхол тогтсон байдаг бол оюутнууд юун тэр эрхэм зорилгоо бодох манатай л юм. Тэгэхээр СУИС-ийг удирдаж байгаа Э.Сонинтогос захирал та танай сургуультай холбоотойгоор үүсээд байгаа уг асуудалд тайлбар хийх хэрэгтэй болов уу.
Ингээд Dulguun PositiveMongolians гэсэн хаягтай фэйсбүүк хэрэглэгчийн бичсэнийг хүргэе.
Тэрээр “СУИС гэх мөрөөдлийнхөө сургуульд конкурс өгөөд тэнцчихлээ. Би энийг бичиж байгаа анхны хүн бол үнэхээр эмгэнэл!!!
Жүжигчин болох гээд. Шалгалт нь алалцаан болж олон хүүхдүүдээс шигшиж авдаг юм билээ. Тэнцсэн гэж бодохоор бөөн баяр. Чухам шүүгдэж шүүлгэж хүүхдүүдээ авдаг Цензур өндөр гэлцсэн юм.
Мөрөөдлийн сургуульдаа анхныхаа өдөр яваад очлоо.
Ямар ч гоё ах эгч нар дүүрэн сурдаг юм.
Хаа сайгүй л тогос шиг гоё гоё охидууд…
Чанга чанга чарлалдсан оюутнууд…
Миний мөрөөдлийн эхний өдөр гоё эхэлж хөгийн төгссөнд сэтгэл гонсойж эхэллээ…
За гээд л ангиараа хоорондоо танилцаж ядаад л байж байтал Хүүхдийн урланд дээд курсынхан дуудаж байна гэнэ. Яваад л очлоо…… ЗАРС!!!!!!
Солонгос кино кино кино!!
Зурагтаар л харж байсан од эгч нар шүү дээ уул нь, шууд ирээд
-Охидууд ЖАГС!!! гэлээ.
Бид нар гайхалдаад жагсав.
-Эхнээс нь алгадаад явчихъя!!! гэнэ???
Юу??? Би бүүр ШОК-нд орлоо.
Тэгсэн овоо маазарсан юм гэнээ.
Харин архи авч өгөх ёстой юм гэнэ, Бас СУИС-н хууль дүрэм юу юу гэнэ вээ???
Дээд курсээ хүндэтгэнэ, хагас цэргийн дэгдэм энээ тэрээ ?!?!?? Бөөн рекит!!
Хөвгүүд хөөрхий ах нарт эхнээсээ зодуулаад цохиулаад!?? яасан гэж юм бүү мэд??
Тэгээд л бөөнөөр нь 1-р курсыг жагсааж байгаад нэг нэгээрээ нэвтрүүлэг хөтөлж байгаа юм шиг чанга дуугаар өөрийгөө танилцуул гэнэ. Бүгд л айгаад хэлснээр хийж байсан.
Төгсөөд явсан архичингууд нь хүртэл хүрээд ирчихсэн архи авч өг гэж бид нарыг шаналгаад, ерөөсөө хамаг мөнгөө шавхаад архинууд авч өгөөд, ангиараа гайхшрал болж харьж байлаа… Юу хаана орчихов оо??
Энэ эрдэм өвөрлүүлэх өнөө сургууль мөн үү??(Тухайн үед болсон бүхнээ багш сургуульдаа хэлэх тухай бодохоос ч айдаг байсан, тийм их айдаг байж)
Ингээд л эхнийхээ өдрөөс рекит гээчд нь өртөж дээрэлхүүлж эхэлсэн юм. Бүтэн 1р курсээ төгстлөө есөн шидээр дарамтуулсан. Хувцасаа дээрэмдүүлнэ. Өнгөтэйхэн малгай толгой өмсөхөөр хэн нэгэн нь шууд л авчихна.
За 00-д эгч нарыг дагаж орж хувцас барьж өлгүүрийн ажил хийнэ, ах эгч нарын зараасанд тувт гүйнэ, 100, 200 төгрөгөө хэн нэгэнд нь өгч таарна, үе үе архи авч өгнө гэхчилэн амьдралдаа үзээгүй бүхнээ үзэв.
Шантарлаа…. гарч болих гэхээр мөрөөдөл минь хайран санагдана. 16-хан настай хүүхэд би илүү сэтгэж мэдэхгүй дэмий л гутарч байсан нь тун харамсалтай!
Хамгийн том доромжлол бол,
Ангийнхаа охидуудаараа жагсаж зогсоод дээд курсын бүх ах нар болон хэдэн алцгар эгч нарт “Комислох” гэдэг нэртэй хөхөө ил гаргах дарамтанд нь орж байлаа.
Эхнээсээ хөөрхий охидууд уйлж байлаа
-хөхөө гарга үгүй бол бид нар албан хүчээр гаргана шүү!! гэж урдаас суугаа хүмүүс орилно.
Ингээд эхэнд зогссон охин эсэргүүцтэл хэд хэдэн ах нар хөдөлгөхгүй барьж байгаад хувцсыг нь сөхөж хөхийг нь гаргачихаад, дээрээс нь нэмээд хөхнөөс нь бариад авсан юм. Мэдээж охин уйлсан, бусад нь үүнийг хараад айсан. Тиймээс ч бүгд айсандаа хөхөө ээлж дараагаараа бушуухан гаргаж үзүүлж байлаа….
Энэ мэтчилэн дарамт дээрэлхэл дунд тэвчилгүй олон найзууд минь ангиасаа гарч байлаа. Аргагүй дээ хэн ч ийм завхарсан гэж мэдээгүй байх. Тэгсэн ч 16-18 насны хүүхдүүд яаж үүнийг ойлгох вэ?
Чухам мундаг сайн мэдлэгтэй оюутнууд бэлтгэгдээд байгаа мэт боловч үзэж байгаа хичээл нь одоо бодоход тун өрөвдөлтэй ядуу байж дээ… Маш муу боловсрол олгодог газар!
Одоогийн од сод болоод байгаа олон хүмүүс энэ дунд дарамтлаад явдаг байсан хүмүүсийн гол төлөөлөгчид.
Чухам тэр үеийн хүүхдүүд тийм хүмүүжилгүй байсан уу? Аль эсвэл СУИС-н багш нар мэдсэн ч мэдээгүй царайлж олон хүүхдүүдийн сэтгэлд шарх үлдээлгэсэн юм болов уу? Би санаж байна. Ангийн маань нэг хөвгүүн дээрэлхүүлээд гомдоод уйлж байсан. Эр хүн уйлж гомдох үнэхээр өрөвдөлтэй байсан. Тэр сургуульдаа ирэхээ байчихсан. Зүгээр л хаячихсан. Өөр зарим хүүхдүүдийн хэнгэрэг нь цоорсон, тэгсэн, ингэсэн гэж янз янз л дуулддаг байсан даа…
Гэтэл “2-р курсдээ орохоор шинэхэн оюутнуудаас хариугаа авах гээд үздэг юмдаа” гэж туршлагатай ах эгч нар бид нарт буруу зам заах нь бүр утгагүй…
Энэ бүхэн зөвхөн цухас дурдсан зүйлс шүү….
Бүгдийг тоочвол пост багадна.
Азаар би төгсөөгүй хаясан юм. Шантарсан юм. Төгсөөгүйдээ ч талархдаг. Угаасаа чадах ч үгүй юм билээ.
Энийг тухайн үед хамт зовж байсан олон хүмүүс мэдэж байгаа ч болоод өнгөрсөн болохоор мартсан биз дээ…
Ямартай ч энэ комислох гэдэг нэртэй хөх гаргадаг СУИС-н зан үйл надад маш хүнд дарамт болж байсан билээ.
Больсон гэдэгт нь гүнээ итгэж байна.
Хийсэн бүхэндээ тэдгээр атман ах эгч нар харамсдаг байхаа гэж итгэж байна.
2005 онд ийм байсан. Одоо үгүй болсон гэж найддаг. Бүхэл бүтэн сургууль ийм байгаагүй нь мэдээж. Сурч буй тухайн үеийн хүүхдүүдийн л байдал ийм байсан даа.
Би СУИС-г нийтэд нь хэлээгүй юм шүү.
Бичсэн бүхэндээ хариуцлага хүлээх
Э.Дөлгөөн” гэж бичсэн байгаа юм.
Түүний ийн бичсэнтэй холбогдуулж хүмүүс сэтгэгдлээ илэрхийлснийг энд хавсаргав.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (February 07, 2017 2:16:32 pm )
Тийм байхдаа толгой муутай боловсроогүй мэргэжилтэн бэлтгэдэг бололтой юм билээ.
-
Zo (February 07, 2017 3:16:19 pm )
Yamar aimaar ym bichcheeb EE unnnuue
-
Зочин (February 07, 2017 4:17:47 pm )
СУИС үнэхээр сургалт муутай багш нар нь ихэнх нь СУИС аа төгссөн хэдэн багш нарын тойрон хүрээлэгчид мэдлэг муу өөр олигтойхон сургууль байхгүй болохоор л хүүхдүүд ордог байх даа.
-
Зулаа (February 08, 2017 3:25:26 pm )
хэтэрхий туйлширч хэрэггүй шүү Харин ч энэ эмэгтэй энэ сургуулийг өөдтэй өнгөтэй болгосон шүү Зах зээлийн нийгэмд ороод хөл толгой нь мэдэгдэхгүй болсон үед болсон байх л даа Одоо СУИС ямар байгааг бид харж байнаш дээ
Монголчууд минь бүү туйлшир
-
-
Өвгөн (February 07, 2017 4:22:59 pm )
Монгол улсын Соёл, урлагийн ганц их сургууль гэхэд үнэхээр ой гутмаар юмаа. удирдлагуудыг өөрчилж ийм бузар ажлаа бүрмөсөн зогсоосон тайлангаа ард олонд тавихгүй бол болохоо байсан газар юм даа чааваас
-
Зочин (February 07, 2017 4:27:29 pm )
Ymar zevuun huurnuud be bugdiig n shorond hii
-
Зочин (February 07, 2017 4:35:17 pm )
Ажлын байргүй маш олон дуучин, бүжигчин бэлтгэхээ больмоор юм. Өвөрмонголчуудыг л нилээд сургадаг бололтой юм байнлээ. Зүгээр л их сургууль нэртэй коллеж. Төрийн сургуулиудад босго оноог өндөр болгож, квот тогтоох, хувийн хэвшилтэй өрсөлдөж төрийн нэрээр бизнес хийдгийг ч болиулмаар.
-
төмөрөө (February 07, 2017 5:10:42 pm )
Ерөнхийдөө бол үнэний ортой байхаа. Энэ сургуулийг сүүлийн үед төгссөн оюутан, төгсөгчид ажлын байранд ажиллаж байгаа байдлыг харахад нэг их биеээ тоосон амьтад, үнэн хэрэгтээ боловсрол гэж авах юмгүй өнгө мөнгө хээнцэр байдлыг л эрхэмлэсэн хүмүүс. За тэгээд хөдөөгийн театрт байгаа хэд нь дарга болох сонирхолтой, хуйвалдаж уран сайхны зөвлөл энэ тэрээ байгуулаад хэдэн хүний бүлэглэл үүсгэх сонирхолтой, залуу уран бүтээлчдийг хог шаар мэт үзэж өөрсдийгөө од гээд бодчихсон.Гараас дорвитой бүтээл гарахгүй мөртлөө бүтээлч сэтгэлгээтэй шударга хүмүүсийг дарамтлах арга сүвэгчилсэн амьтад мэр сэр байдаг гэсээн.
-
САНАЛ (February 07, 2017 5:18:29 pm )
ТӨРИЙН ӨМЧИЙН СУРГУУЛЬ БИЗДЭЭ МАШ САЙН ШАЛГАЖ ЭНЭ ЗАВХРОЛЫГ ӨӨГШҮҮЛСЭН СОНИНТОГСЫГ ХАЛЖ ШУДАРГА САНЙ ЗАХИРАЛ ТАВЬМААР ЮМ АРАЙ Ч ДЭЭ ИЙМ БАЛИААР ГАЗАР ЮМ УУ САЙД БАТСУУРЬ ҮҮНД ЗОРИУД АНХААРААЧ ЗАСАЖ ЗАЛРУУЛААЧЭЭ ……
-
Тулга (February 07, 2017 6:19:50 pm )
Хошин шогчидыг бэлддэг сургууль мөнүү
-
зочинЗОЧИНзочинзочинзочинззочиночинзочинзочинзочинззочиночинззочиночинзочин (February 07, 2017 6:26:43 pm )
соёл урлагын их сургууль гээд нэг сайхан нэртэй сургууль байдаг. Ийм хачин дотроосоо ялзарсан юмнууд байдаг юм уу арайч дээ. Үүнийгээ засаж залруулаачээ.Энэ үнэний ортой сүүлийн үеийн оюутнууд өнгө мөнгөний хойноос хэт хошуураад байгаа юм шиг санагддаг.
-
Би (February 07, 2017 9:57:51 pm )
2005 оны юм бичээд байгаа юм биш үү?Тэр үеийн удирдалга одоо байгаа юм уу?Эсвэл энэ сургуультай тооцоотой хүмүүс ниийгэмд сөрөг хандлага үүсгэх гээд байгаа юм уу?Хэн нэхэмжлэгч юм?Иймэрхүү юмыг шалгадаг хянадаг газар нь өгч шалгуулаач.Ганц ч нэргүй дагууд нь хамруулсан юм бичээд байх юм.Авьяас толгой нь хүрэхгүй хөөгдөөд атаархасан янзтай хүний сенсаци болтой.Үнэн бол нэртэй устай нь шалгадаг газар нь өгөөч.Монголын соёл урлагыг дэлхийд таниулж яваа таны миний хийж чадахгүйг хийж яваа урлагын бурхадыг дагууд нь ганц нэг хүний алдаагаар баалж болохгүй шүү.Нэртэй устай нь барин тавин хэлж бичиж чадахгүй бол ичээд больцгоо.
-
зочин (February 08, 2017 8:44:44 am )
ямар сайндаа алдармаа оюунтуул 2 нь нэг нэг рүүгээ халуун ус цацалдаж үснээсээ зулгаалцаж байхав дээ уул нь ард түмэнд үйлчилдэг байгуулга бололтой юм шиг байгаа юм даа одоо тэр оюунтуул гэдэг нь тайзан дээр гараад ичих нүүргүй юу ч болоогүй юм шиг жүжиглэж байх юм эсвэл ийм тэнэг улс юм уу нэг нэгэндээ атаарахсан улс юм шигээ
-
naagii (February 08, 2017 9:25:59 am )
үнэн гэсэн олон хүний амнаас сонссон.Ер нь урлагийнхан гэж сайхан ярьсан ёс зүйгүй хагас солиотой юмнууд байдаг
-
zochin (February 08, 2017 9:33:15 am )
arhichidiig beltgedeg surguuli
-
соёл урлаг гэгч салбадай (February 08, 2017 9:54:23 am )
урлаг гэдэг чинь дээдсийг саатуулагч алиа салбадай нар юм. урлагын түүхэнд ингэж тэмдэглэгдсэн байдаг.
-
Anonymous (February 08, 2017 10:36:12 am )
2010 он хүртэл ийм зүйл байсан юм билээ.Энэ бол үнэн. Одоо бол байхгүй болсон шүү. Харин ч Сонинтогос захирлын үед энэ сургууль шал өөр болоод байгаа.
-
Дорж (February 08, 2017 11:31:22 am )
Сонинтогос захиралыг өөрчлөх цаг нь болсон нь илт харагдаж байна
-
хүннү (February 08, 2017 1:45:14 pm )
Яадаг муу сэгнүүд вэ? Энэ сургуульч дампуу талруугаа яваад байна. Энэ хэдэн зохиолын дуучид, жүжигчдийн байгаа цараа нь ээ. Би ойрын хэдэн жил кино, жүжиг, концерт үзсэнгүй яагаад гэхээд энэ хэд чинь үзэгчдээ баясгаж чадахгүй байнаа СУИС-ийн багш нараа…нэг л бол өгөхгүй байна, жоохон амжилтандаа ханаж цадаад пологтоод байнаа шавь нар чинь. Зохиолын дуучид чинь Эрдэнэцэцэг, Болормаа, Жавхлан, Баясгалан , Хишигбаяр, Дэлгэрмааа, Эрдэнэтунгалаг, Оюунмаа, Алтантүлхүүр нараар дуусчээ
-
зочин (February 08, 2017 1:49:36 pm )
Энэ цэцэрлэг биш биз дээ. Захиралд нь хамаатуулж яриад байх шаардлагагүй шүү дээ. Сургууль дээр байтугай гэртээ хүчирхийлэлд өртөхөөргүй хуультай улс шүү дээ.
20 Comments