Монголчуудын оршихуйн соёлын нэн үнэт өв бол “Угийн бичиг” буюу өөрийн гэр бүлийн түүхээ, үеэс үед, үр хүүхэддээ өвлүүлэн ухааруулж ирсэн заншилтай билээ.Энэ нь маш зөв зүйтэй зүйл ба цус ойртолтоос сэргийлэх, удмын үүх түүхээ сэдэх гээд олон талын ач холбогдолтой билээ. Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын ураг уламжлалын холбоо хамтран Үндэсний анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Монголын шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Д.Гэгдэл болон Монголын ураг удам уламжлын талаар судалдаг эрдэмтэн, судлаачид оролцож угийн бичиг хөтлөхийн ач холбогдол, хөтлөх аргачлалын талаар мэдээлэл өглөө.Угийн бичиг гэдэг нь есөн үеэр шувтардаг ясан төрөл буюу эцгийн талаа бүрэн хөтөлсөн удам угсааны бичиг юм. Өнөөдрийн байдлаар манай Улсад угийн бичиг хөтөлдөг 700 гаруй хүн бий гэсэн судалгаа байдаг бөгөөд энэ дотор 41 үеэ мэддэг хүн ч байна. Монголын ураг удам уламжлын холбоо нь өнөөдрийн байдлаар 21 аймат үйл ажиллагаагаа явуулж, салбар зөвлөлөө байгуулсан бөгөөд ард иргэд, залуу хойч үедээ угийн бичиг хөтлөх ач холбогдол, арга зүйг сургахын зэрэгцээ үүнийг түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж байна.Үндэсний хэмжээний анхдугаар зөвлөгөөний үеэр Орхон аймгийн Ураг удам уламжлалын холбооны тэргүүн, гавьяат эдийн засаг Ч.Тогооч өөрийн угийн бичиг хөтөлж буй туршлагаасаа хуваалцлаа. Тэрбээр долоон үеийн угийн бичгээ бичиж үр хүүхэд, ахан дүүстээ өгсөн бөгөөд угийн бичиг хөтлөх нь удам угсаагаа цэвэр ариун байлгах, цус ойртох, монгол хүний удмын санд сөргөөр нөлөөлөхөөс урьдчилан сэргийлнэ хэмээн онцоллоо.
Холбоотой мэдээ
-
КаССак МНЛ үндэстныхээ төлөө дуугарав (February 07, 2017 8:06:55 pm )
ТА ДУТУУ СУДАЛЖЭЭ.КАЗАХУУД БИД УРАГ ОВГИЙН НАНДИН ХЭЛХЭЭГ ӨДИЙ ХҮРТЭЛ ДЭЭДЛЭН ХАДГАЛСАН ДЭЛХИЙН ЦӨӨХӨН ҮНДЭСТНЫ НЭГ БӨЛГӨӨ_БИ ДЭЭШЭЭГЭЭ 14 УЕ ӨВГӨДӨӨ МЭДНЭ.. ЕС дэхи өвөг нэгтэй минийЭЦЭГ ТАЛИЙН холдож буй хамаатнууд маань багаар бодоход 20,000 хүн байгаа байх.ДОЛООгоосТАВ дахьӨВӨӨ нэгтэй бүр ойрийн АХ ДҮҮСмаань10,000-6,000 орчим хүн байх магадтай,ЭНЭ олон хүн, хол ойр бүр хилийн чанадад тусгаарлагдаж олон зуун жил элээсэнч ҮР ХОЙЧИС нь ЭЛГЭН ТӨРӨЛ САДНАА ТАНИЖ МЭДЭЭД байдаг нь ХАМГИЙН ГАЙХАМШИГТАЙ юм..Эцэг талаа барьж УРАГ ОВГОО үргэлжлүүлэх ЁСИЙГ ШЕЖИРЕ гэх бөгөөд КАЗАХУУДЫН хувид АЛТ ЭРДЭНЭЭС ч ИЛҮҮ НАНДИН ӨВ СОЁЛ ЮМаа.КАЗАХуудад ДАУН,АУТИЗМ.ГЕМОФИЛЯ зэрэг цус ойртолтын өвчин бараг байдаггүйн ШЕЖИРээгээ чандлан баримталсны АЧ билээ.Би төв аймгийн нэгэн суманд төрөөд өдийг хүртэл бараг халх болтлоо амьдарч байна.Манай сумынхан өөрийн болоод өрөөлийн адууны удам судрыг сайн мэддэг мөртлөө өөрийнх нь өвөг дээдсийг асуухаар өвөө ааваасаа цааш огт мэдэхгүй.Гэр бүл ураг барилдах нь МАШИД ЭРГЭЛЗЭЭТЭЙ бэр, хургэнийхээ нутаг ус аав ээжийн асуугаал боллоо ТӨӨРСӨН ЦУСАН ТӨРЛИЙН ЖИР ЖИРЭНЦЭРҮҮД НЭГНЭЭН ОЛООД ГЭРЛЭЭД БАЙГААМ БУСУУ..Мөн газар усаар баримжаалах нь бас буруу хүний үр удам хаашаа ч нүүдэллэн тархан сууршсан байж болно шүү дэ. Манай сумынхны 80 хувь нь БОРЖИГОН болцон .Мөн шинэ ОВОГ зохион гээч нэг ХОЛИН БАНТАН бна,ЗҮГЭЭР л ӨӨРИЙН эцэг талийн ӨНДӨР ӨВӨӨГӨӨР ОВОГОО тогтооц_ээ тэгвэл 100-150 жилийн дараа ЦЭГЦЭРЧ үр дүн гарна:бас нэг том ГАЙ бол хэнийх н үл мэдэгдэх ЭЦЭГгүй хүүхэд цувуулагч хүүхнүүд,эднийг хүүхдынхээ овог ЭЦГын НЭРИЙГ зөв тогтоолгосон нөхцолд нийгмын халамж олгох
-
bkyukl (February 08, 2017 11:39:48 am )
ХАСАГУУД ДЭЭД ҮЕЭЭ САЙН МЭДДЭГ Л ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ ЯРИХ ЮМ.БАЯНӨЛГИЙН ХАСАГУУД ЦУС ОЙРТОЛТООР мОНГОЛД ТЭРГҮҮЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ.САЯХАН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ СУДАЛГАА ГАРСАН
-
-
рррр (February 07, 2017 8:10:15 pm )
iim l bna da
3 Comments