antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 7, 2017 1 comment

“ЦЭЦЭН ТҮШЭЭ” ТЭМЦЭЭНИЙ АВАРГААР УИХ-ЫН ГИШҮҮН Г.ЗАНДАНШАТАР, Б.САРАНЧИМЭГ НАР ШАЛГАРЛАА

нийтлэсэн Admin

0db0f25970998b562c5b0a1d0e0ebfb4

Улсын Их Хурлын гишүүдийн дунд болсон “Цэцэн түшээ” шатрын тэмцээн өндөрлөж, дүнгээ гаргалаа.  Тэмцээний “Уран өрөг” шагналыг УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хүртэв. Тусгай шагналыг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Х.Болорчулуун нар хүртсэн.

0ee89ddf099cfda2d5e1804494188ca3

Тэмцээний гуравдугаар байранд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, хоёрдугаар байранд УИХ-ын гишүүн Л.Энхболд шалгарч, тэргүүн байрыг УИХ-ын гишүүн Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар эзэллээ.

Шагналыг УИХ дахь шатрын спортыг дэмжих лобби бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар нар гардуулж өгөв.

44f90a530102412692f3013af8a8086c

УИХ-ын гишүүдийн дунд анх удаа, албан ёсоор зохион байгуулсан энэхүү тэмцээнийг УИХ-ын Тамгын газар Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулсан юм .


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • танил (February 07, 2017 7:54:45 pm )

    Энхтөвшин дарга яг 1-р байранд орсон хүн шиг харагдаж байна, ер нь сайн нүүсэн бололтой кккк

antalya rent a car