antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 7, 2017 13 comments

Л.Пүрэвбаатар, Ч.Сүрэнхорлоо нарын ХЭЗЭЭ ч дуусахгүй гэрээний дагуу УБТЗ-аас 77 сая төгрөг шилжүүлээд байна!

нийтлэсэн Admin

16522667_1783872588530950_985343372_n

Хариуцсан салбарынхаа нэр сүрийг өндөрт өргөхийн оронд, өөрийнхөө халаасыг түнтийлгэхэд хамаг анхаарлаа чиглүүлээд зогсохгүй, Монгол-Орос хоёр орны харилцаанд хүртэл сэв суулгахаа шахсан этгээд бол УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатар юм.  Монгол Улсын хууль журмаас дээгүүр харж, том аашилсан түүнийг дахиж л төмөр замын салбарт ойртуулах хэрэггүй шүү гэж энэ салбарын учир мэдэх хүмүүс шулуухан хэлж байгааг энд тодотгоё. Хэрэв тэр үнэхээр л төмөр замын салбар хийгээд тэнд ажиллагсдын төлөө сэтгэл зүрх гаргаж ажилласан бол юу гэж ингэтлээ салбартаа  адлагдах билээ. Гол нь тэрбээр УБТЗ-ын даргаар ажиллах хугацаандаа өөртөө болон өөрийнхөө тойрон хүрээлэгчдэд ашигтай үйлдлүүд олныг хийжээ. Тэдгээр үйлдлүүдийнх нь нэгийг өнөөдөр өгүүлэх болно.

ТББ-д найр тавьсан  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ!

16521714_1851904781717061_799839999_n

УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар, “Монголын төмөр замын нэгдсэн холбоо” ТББ-ын Ерөнхийлөгч Ч.Сүрэнхорлоо нар 2015 оны 4 дүгээр сарын 2-нд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байгаа юм. Гэрээг байгуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж хугацаагүй үйлчилнэ гэх заалттай гэрээнийхээ зорилгыг бол их л томоор харцгаажээ. Тодруулбал, Монгол Улсын төмөр замын салбарт төрөөс баримтлаж байгаа бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхэд санал зөвлөмж өгөх.Төмөр замын салбарт мөрдөгдөх хууль эрхзүйн баримт бичгийг боловсруулах, санал оруулах, хэрэгжүүлэх, үйл явцад манлайлан оролцох. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө үзүүлэх, мэргэжлийн гадаад дотоодын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, Нэгдсэн холбооны талаарх асуудлыг шийдвэрлэхэд гишүүн байгууллагуудыг өргөнөөр оролцуулж, төмөр замын мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж мэргэшүүлэх, боловсролыг дээшлүүлэхэд оролцох.  Төмөр замын суурь бүтэц барьж байгуулах, ашиглах, хөдлөх бүрэлдхүүний ашиглалт засвар үйлчилгээ, гүйлтийн норм хугацаа, Эрчим хүч, ус хангамж, засвар үйлчилгээ, депогийн  техник аюулгүйн нөхцөл, байгаль орчинд нөлөөлөх хүчин зүйлд  мэргэжлийн үнэлэлт дүгнэлт гаргах, шинжилгээ судалгаа хийх ажиллагаанд талуудын хооронд харилцааг зохицуулахад оршино хэмээн гэрээний зорилгоо тодорхойлжээ.

16559171_1443281245706858_1721650701_n

Зорилго нь яахав ийм байдаг юм байж. Тэгвэл гэрээ байгуулаад хоёр жил өнгөрч байхад талуудын хамтын ажиллагааны хүрээнд зорилго нь биеллээ олж, бодит ажил хэрэг болсон юм байхгүй. Харин Ч.Сүрэнхорлоо  гэх Ерөнхийлөгчтэй  “Монголын төмөр замын нэгдсэн холбоо” нь сар бүр УБТЗ-аас 3.500.000 төгрөгийг тогтмол  шилжүүлж авч,  байр болон шаардагдах бичиг баримт бусад эд хангамжаар хангагдаж байгаа юм. Тэгэхээр гэрээ байгуулагдсанаас хойш өнөөдрийн өдрийг хүртэл нийтдээ 22 сарын турш сар бүр 3.500.000 мянган төгрөгийг шилжүүлж авсан гэхээр нийт дүн нь 77 сая төгрөг болж байгаа юм.

Тэгэхээр экс дарга Л.Пүрэвбаатарын зөвшөөрлөөр энэ мөнгө Ч.Сүрэнхорлоо гэж хүний ТББ руу шилжжээ. Тэдний хамтран ажиллах гэрээнд анхаарал татсан олон заалтууд байгаа юм.

Гэрээг байгуулсан А тал гэдэг нь УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг, Б тал гэдэг нь Монголын төмөр замын нэгдсэн холбоо ТББ юм.

Тэгвэл гэрээнд: -А тал нь Б талд сар бүр 3.500.000 төгрөгийг тогтмол  шилжүүлж байр болон шаардагдах бичиг баримт бусад эд хангамжаар хангана.

-Б талаас А талд цаг хугацаандаа төлбөр тоооцоогоо хийх бусад шаардагдсан хангалтыг шаардах эрхтэй.

-Хоёр талын төлөөллүүд  нь техник арга зүйн эрх бүхий тушаалтнаар дамжуулан хамтын ажиллагааны  үйл ажиллагааг зохицуулж ажиллана.

-А тал нь бусад адил төстэй ТББ-тай хамтын гэрээ хэлэлцээ хийх тохиолдолд  Б талтай зөвшилцсөний дүнд бусад мэргэжлийн холбоо эвслүүд нь А талд нэгдэн орсноор энэхүү гэрээнд хамрагдана.

-Энэхүү гэрээ нь А ба Б талуудын аль нэг нь хууль эрхийн дагуу татан буугдсан эсвэл дампуурлаа зарласнаас бусад тохиолдолд байгуулагдсан өдрөөс эхлэн хугацаагүй хүчин төгөлдөр үйлчилнэ.

-Гэрээнээс татгалзах замаар хоёр тал хамтын үйл ажиллагаанд хохирол учруулж болохгүй гэхчлэн заажээ.

16558391_1443281239040192_761298918_n 16559171_1443281235706859_655716986_n

Тэгэхээр эдгээр заалтаас харахад Монголын төмөр замын нэгдсэн холбоо гэдэг ТББ нь УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дээр нь гараад суучихжээ. Ямар ч том эрх мэдэлтэй юм. Сар бүр мөнгө шилжүүл гээд шаардаад сууж байдаг. Л.Пүрэвбаатар дарга л энэ бүх боломжийг Ч.Сүрэнхорлоогийн удирддаг ТББ-д олгосноос энэ бүхэн үүдэж байгаа хэрэг л дээ.

 Гол нь тэдний түншлэлийг харуулсан дахиад нэг гэрээний талаарх мэдээлэл бий. Дараагийн цувралд нийтлэх болно.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (February 07, 2017 10:33:30 am )

    Сүрэнхоролоо насан туршийн даам гарцан байн ш дээ!!!! Төмөр замын нэгдсэн холбоо гэж мөнгөний машин бнаа. Дарга нь болчуул үхэн үхтлээ сард 3,5 сая төгрөгний цалинтай… Айн? Хурга, хурга…

  • Иш Жигжиднямаа минь (February 07, 2017 1:07:10 pm )

    Замын орлогч дарга Л.Халтар чинь өөрийн чинь суудлын төлөө санаархаад байна. Ойлгох ухаан байна уу? чамд. Гудамжинд буй хүмүүс, нам нь үнс болтолоо ялагдсан улсууд одоо эрх мэдэлд хүрч чадах уу? Наад албан бичгүүд задраад байгаа чинь дотроосоо л шүү дээ. Гадна буй хүмүүс яаж олох юм бэ?

  • CHANCE@XXK (February 07, 2017 1:12:28 pm )

    Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah
    Surtahclah ajiluudiig hiij huitsetgene.
    Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU /SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO.
    • Ажлын байранд тавигдах шаардлага
    http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

  • Хэхэ (February 07, 2017 1:57:32 pm )

    Жигжиднямаа наад пиарын багаа соль

  • АН-ын ахмад (February 07, 2017 3:30:31 pm )

    Манай намын гэсэн жижиг том ялгаагүй дарга нар бүгд заавал нэг үл бүтэх юм хийх идчихсэн байх ямар гайтай хулгайч нарыг хэн ингэж бүгдийг цуглуулбаа Одоо Эрдэнээ даргаа намаа цэвэрлэхгүй бол хэдэн хулгайч луйварчид хамаг нэр хүндийг баастайгаа хутгаад “Ганц” руу алга алга болох нь ээ. Гишүүшчлэлд тоо хэрэггүй, одоо чнар , юм мэддэг ёс суртахуунтай албан тушаал эд хөрөнгөний хэтэрсэн шуналгүй хүмүүс хэрэгтэй Яараарай.

  • АН-ын ахмад (February 07, 2017 3:38:08 pm )

    Эрдэнээ даргаа энэ Пүрэвбаатар хулгайчийг албан ёсоор олны өмнө АН-аас ТУШААЛ уншаад хөөгөөрэй. Энэ үйл явдал 2020 оны сонгуулийн ялалтын эхлэл болно шүү.Хулгайчдаас салж буйг харсан иргэдийн харц зөөлрөн итгэл буцаж ирнэ шүү.

  • Anonymous (February 07, 2017 6:03:51 pm )

    Наад Жигжиднямаа чинь хулгайч авгайтаагаа ниилэж 3000 томорчидыг аттестилаж унэмлэх олгоно ? Нэг унэмлэх авах унэ нь 550000 тог гэнээ ? Харин ажилчид нь 2 – 20 жил ажилласан ажилчид шуу дээ Сургалт зохион байгуулах эрх аягуй бол наад холбоодод байдаг юм байлгуй дээ ?

  • Anonymous (February 07, 2017 6:10:25 pm )

    Шударга хун олье гэвэл наад Сурэнхорлоо гуай шуу дээ Хажууд наад Рааш Очирхуу нарыг хар даа ? Насаараа томор замаас машин унаа бензин граж энэ тэр нь бугд авч бна даа ? Шуналаараа Рааш , шударгаараа Сурэнхорлоо доо Наад сэтгуулч хэнии мэдээлэлээр бичиж байгаа юм вэ? Монголын сэтгуулчид гэж галзуугиин больницын хун шиг юм бичих даа ,Унэн угтэнд остон олон гэж монголчууд ярьдаг даа

  • Anonymous (February 07, 2017 6:20:46 pm )

    Наад нэг сэтгуулч жаахан алхаад томор замынханаас асуу даа ? Рааш ямар хун болохыг бух юм унэгуй зээ хуу нь хуртэл унэгуй машин хологлоно

  • Г (February 07, 2017 9:10:31 pm )

    Жигжиднямаа дарга хууль бусаар ажилчиддаа халхаа зогсоо!!!

  • Anonymous (February 08, 2017 10:40:04 am )

    Ene sonin dandaa humuusig goochilson muulsan yum bichij baihin haanhin henii for mungu awj ajildag humuus ve?

  • Anonymous (February 08, 2017 10:46:37 am )

    ingej alban gazrin dotood medeeleld haldaj utaggyi yum bichihee boliochee!tsaad bichuulsen hun ni medeej esreg namin hun baij taaraa,uridni yum suhuj bgaa bol Raash guan yu hiisiin heden terbum idsiin teriin bichil de taanuus, mashsonirholtoi baih bolno.

  • Anonymous (February 09, 2017 11:28:22 am )

    Гэрээ байгуулж чадсан нь сайн эрчүүд юм байна,
    Тэгээд тэр мөнгөө авч чадахгүй нөгөө нь өгч чадахгүй байж зарлаад байгаа нь ямар учиртай юм бэ.
    Мөнгийг нь гэрээнийх нь дагуу өгчихөөчээ тэгээд дараа нь эргүүлж авьяаа гээд шүүх цагдаад өгөхгүй бол УБТЗ гэрээнийхээ үүргийг хүлээдэггүй хулихддаг газар байна гээд асуудалд өөрсдөө ороод байгаа юм бишүү
    эсвэл тэр гэрээгээр нь өөр дансруу магадгүй дотор нь найрдаг гувчуулдаг ч асуудалтай хүн байгаа ч юм билүү гэж ККК

antalya rent a car