antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 7, 2017 5 comments

Тэрэлжээс эхлээд Төрийн ордонд дуусаагүй “яриа”

нийтлэсэн Admin

olloo_mn_1486430592_ordonДолоон жилийн өмнө МАXH /тэр үеийн нэрээр/-ынхан Тэрэлжид очиж хуралдаад МАН нэртэй болохоор шийдэж байжээ. Үүнийгээ Тэрэлжийн тунхаг гэдгээр зарлаж, удалгүй намынхаа нэрийг сольсон байдаг.

Тэр үед ингэж “Гацуурт”-ын Л.Чинбатын Тэрэлжид байгуулаад удаагүй байсан таван одтой зочид буудлыг гайгүй сайн рекламдсан гэдэг. Үнэн хэрэгтээ энэ нь халхавч болж, 2010 оны есдүгээр сарын тэр нэгэн өдөр олон асуудлыг шийдсэн гэдэг юм билээ.

Тэгвэл МАН өнгөрсөн баасан гаригт Тэрэлжид дахин хурал зохион байгуулжээ. Гэхдээ тэр хурлаас Тэрэлжийн тунхаг гарахгүй. Учир нь МАН- ын нууц хурал юм байна.

Баасан гаригийн чуулганаар Ерөнхий сайдын мэдээллийг сонссоны дараа эрх баригчид тэр чигээрээ Тэрэлжийн зүг хөдөлжээ. Ерөнхийлөгчөөс бусад албан тушаалтнууд тэнд очсон юм билээ.

Энэ удаад МАН-ынхан Улаанбаатараас 62 км, Горхи-Тэрэлжийн Мэлхий хаднаас нэг км-ийн зайд байрлах Resort World Terelj Hotel хэмээх дөрвөн одтой зочид буудлыг сонгожээ.

Энэ нууц хурлын санаачилга, урилга нь УИХ-ын дарга, Ерөнхий сайд нараас гарсан байна. Тэд гишүүдийг Тэрэлжид ийн аваачиж, Тавантолгойн ордын ашиглалтын гэрээ, “Эрдэнэт үйлдвэр”- ийн хувьчлалын талаар “ярилцсан” гэнэ.

Тодруулбал, Тавантолгойн ордыг он солигдохын өмнөөс яригдсан хувилбараар “Шинхуа”, “Энержи ресурс”-т ашиглуулж байж гуравдугаар сарын 21-нд төлөх 580 сая ам.долларыг босгох боломжтой. Цаашилбал, улсын эдийн засаг сэхээ авахад Тавантолгойн гэрээг байгуулах шаардлагатай байгаа тухай гишүүдийг ятгажээ.

Гэвч Тэрэлжийн энэхүү нууц хурлаар бүх гишүүн “За” гэж хэлээгүй байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын удирдлагууд гишүүдээ зөвшөөрүүлж чадалгүй ирсэн байна. Гэсэн ч тэл төлөвлөгөө ёсоороо Тавантолгойн гэрээг өчигдөр УИХ дахь бүлгийнхээ хуралд орууллаа. УИХ-ын намрын чуулганыг энэ сарын 10 буюу баасан гаригт завсарлуулна, энэ хооронд Тавантолгойн гэрээг зурж баталгаажуулж амжина хэмээн тооцоолж буй ажээ.

Бүлгийн хурал үдээс өмнө эхэлж, үдээс хойш завсарлаад буцаж  орж хуралдсан юм. Эх сурвалжийн мэдээгээр Тавантолгойн гэрээний асуудалд нэр бүхий гишүүд өөр ашигтай хувилбар байх хэрэгтэйг анхааруулсан байна.

Түүнчлэн өчигдрийн хуралдаанаар “Эрдэнэт”-ийн асуудлыг нэлээд удаан хэлэлцсэн байна. Ер нь бол энэ асуудал гишүүдийг талцуулсан гэхэд болох ажээ. Бүлгийн хурал дугаар шилжих мөчид тараагүй байлаа.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (February 07, 2017 8:48:20 am )

    МАН ямар удаан ажилладаг юм бэ ? Илт давуу 65 байж……..Таван Толгойгоо түргэн хөдөлгөөчээ хүмүүс ядарч өлсөж байна.

  • бат (February 07, 2017 8:54:07 am )

    МАН хэзээ ч сай юм хийж байгаагүй Одоо ч хийхгүй Тэнэгүүдээ

  • Zochin (February 07, 2017 10:28:01 am )

    Ард олон амьдрах гэж ядаж байна даа.

  • Заааа (February 07, 2017 11:18:46 am )

    Ядуурч зовж буй зовлон тоочиж байж түүнээсээ салах арга оллоо гээд Хятадын аманд орчих вий л гэж ард түмэн соргогоор анхаарч байгаа байх шүү ?! Дарга нараа !!!
    Түүнээс бус Талх Мах өг гэж жагсахгүй гагц Тусгаар Тогтнол Эрх Чөлөө алдагдахад хүрвэл Хэн ч гуйлтгүй бүгд цуглаж шийдэх болно

  • цочин (February 08, 2017 11:02:17 am )

    МАН нам ард түмэнд хэргтэй юм хиихүү дараа яаж худал үнэн яраж байж ахиж гархаал бодож яриж яваа туушстай нэг сайхан ажил хииж чадхгүй л байна өдөр сар өнгрөөж нөгөө намаа муу хэлэж бүх буруугаа тэр намруугаа чихэж өөрөө өөгүй юм ярсаар байх боно

antalya rent a car