antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 6, 2017 Comments are off

“Говийн Дархан цаазат газрыг хамгаалах сан”д гурван машин, 100 тэмдэглэгээ хүлээлгэн өгөв

нийтлэсэн Admin

9“Говийн гайхамшигт зургаа буюу хавтгай, мазаалай, тахь, хулан, хар сүүлт, бөхөн зэрэг ховордсон амьтдыг хамгаалахад тулгамдаад байсан гол асуудлын нэг тээврийн хэрэгслийн асуудлыг шийдэж гурван машиныг иж бүрэн засварлан “Говийн их дархан цаазат газар”-ыг хамгаалах санд хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болов.

Энэ төслийг “Монгол бартаат замын авто спортын холбооноос санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд 30 сая төгрөгийг өөрсдийн хандиваар босгож, 18 авто клубын 140 гаруй засварчин  УАЗ -469, УАЗ- Фургон, ландкруйзер машиныг засварлаж, замын анхааруулах 100 тэмдэглэгээг өөрсдийн гараар бүтээсэн хэмээн тус холбооны тэргүүн Г.Ганболд хэлэв.

Говийн их дархан цаазат газрын “А” хэсэг нь байгалийн мужлалаар Төв Азийн өндөрлөг тал, хотгор, уулт их мужийн Алтайн өвөр говийн бэлэрхэг уул, тал, хотгорын мужийн Алтайн өвөр говийн баруун хэсгийн хэт гандуу цөлийн дэд мужид багтдаг. Тус муж нь 8821516 га талбайтай бөгөөд түүний 54.5 хувийг тус дархан газар эзэлдэг.

Монгол оронд төдийгүй  дэлхийд ховорт тооцогдох говийн баавгай-мазаалай, хавтгай тэмээ, хулан адуу, хар сүүлтий, аргаль хонь, янгир ямаа зэрэг хөхтөн болоод жороо тоодог, гангар хун, хулан жороо зэрэг шувууд, махир хуруут геккон, замба гүрвэл, тэмээн сүүл могой зэрэг ховор амьтад орших энэ нутгийг 1975 онд улсын тусгай хамгаалалтад авч Говийн их дархан цаазат газрыг анх байгуулсан ба дэлхий дахины ач холбогдлыг нь харгалзан 1991 онд НҮБ-ын ЮНЕСКО-гийн шийдвэрээр Олон улсын шим мандлын нөөц газрын сүлжээнд хамруулсан билээ.

Р.Хишигжаргал


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car