antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 6, 2017 Comments are off

Мария Шарапова: Орос хүн гэдгээ үргэлж мэдэрч байдаг

нийтлэсэн Admin

201307-06022017-1486354449-734951816-sharapovaОХУ-ын нэрт теннисчин Мария Шараповагийн тэмцээнд орох эрхийг нэг жил гаруй хугацаанд түдгэлзүүлээд байсан билээ. Тэрээр  ирэх дөрөвдүгээр сард их спортдоо эргэн ирэх аж. Эрхээ хасуулснаас хойшхи анхны тэмцээн нь Штутгартад болох бөгөөд Москвад түр ирээд байхад нь ИТАР-ТАСС-ын сэтгүүлч ярилцжээ. Олимпод оролцож чадаагүй үеийн сэтгэгдэл, амттанд дуртай, их спортоо орхивол цааш хэрхэх гээд олон асуултад талбайн теннисний нэрт тамирчин хэрхэн хариулсныг хүргэж байна. Харин энэ удаагийн ярилцлагадаа тэрээр мельдоний хэмээх сэргээшийн тухай хуульд хориглосон бэлдмэлийг хэрэглэсэн нь эрхээ хасуулахад хүргэсэн гэх талаараа ярихыг хүсээгүй аж.   

-Өнгөрсөн онд танд тохиолдсон хамгийн сайхан мөч юу байв?
-Биеийн хүч,  стрессээ тайлж сайхан амарч чадлаа. Ээлжит тэмцээн, дараагийн тоглолт гэж бодох зүйлгүй сайхан амрах боломж байв. Гэр бүлийнхэнтэйгээ, эцэг, эхтэйгээ хамт байж, найз нөхөдтэйгөө цагийг сайхан өнгөрүүллээ.

-Гэр бүл, найз нөхөдтэйгөө байхыг ихэд үгүйлж байв уу?
-Эрхээ хасуулах хүртэл энэ талаар бодох зав байсангүй. Бүх юм ард үлджээ.

-Тэмцээнээ хэр санав?
-Бразилийн олимпд тамирчид оролцож байхыг хараад өөрөө чадаагүйдээ нэг хэсэг гонсгор байсан. Гэхдээ их дуулгын ээлжит тэмцээн гээд өөр олон тэмцээний талаар бол бодож байсангүй ээ.

-ОХУ-ын теннисний холбооны Ерөнхийлөгч Шамиль Тарпищев таныг дараагийн олимпд оролцоно гэгдэж найдаж байна гэсэн. Тэр байтугай тус тоглолтод алт авна гэж ярьж байна лээ?
-Одоогоор надад энэ талаар бодсон зүйл алга. Ирэх дөрөвдүгээр сард болох Штутгартын тэмцээний  тухай л бодож сууна. 2020 онд болох Токиогийн олимпийн хувьд би тэнд оролцох эсэх нь өөрөө том асуудал шүү дээ.

Одоогоор энэ сэдвээр хэн нэгэнтэй ярилцаагүй байгаа. Хүч чадал, эрч хүч байвал оролцохыг үгүйсгэхгүй. Гэхдээ цаашид амьдрал маань яаж эргэх нь тодорхой бус. Би энэ талаар юу ч мэдэхгүй. Тиймээс шигшээ багийг төлөөлж тэмцээнд оролцох эсэх тухайд ярих нь эрт юм.

-Спортоо орхих талаар бодож байв уу?
-Урьд нь бол бодож байсан. Өнгөрсөн онд миний гар их өвдөх болж байнгын эмчилгээ хийлгэж байлаа. Сэтгэл зүйн хувьд хүнд цохилт байв. Тэр үед энэ байдал хэр удаан үргэлжлэх бол гэж өөрөөсөө байнга асууж байсан.

-Спортоо орхисны дараа юу хийхээр төлөвлөж байна. Энэ талаар бодож төсөөлж байв уу? Дасгалжуулагч эсвэл зар сурталчилгаа зэрэг өөр салбарт хүчээ сорих гээд?
-Дасгалжуулагч болно гэж ер бодоогүй юм байна. Надад өөрийн гэсэн бизнес бий. Сүүлийн хэдэн жил бизнес маань маш амжилттай яваа. Тиймээс бизнесээ үргэлжлүүлэх хүсэлтэй байна. Урьд нь бизнестээ анхаарал тавих цаг байгаагүй. Харин спортоо орхивол асуудал биш байх.

-Таныг амттанд дуртай гэж сонссон. Дасгалжуулагчид чинь дургүйцэхгүй юу?
-Дасгалжуулагчид маань намайг амттанд дуртайг мэднэ. Би цай уух зуураа хар шоколад идэх дуртай. Долоо хоногт хоёр, гурван удаа иддэг.

-Багадаа ямар төрлийн амттанд дуртай байв?
-Оросын шоколаданд их дуртай. Эцэг, эх маань над дээр ирэх болгондоо дандаа “Баавгай” чихэр авчирч өгдөг л дөө.

-Москвад байх хугацаа чинь их давчуу юм. Өөрийн брэнд болох шоколадны цуглуулгын танилцуулга, Горькийн цэцэрлэгт хүрээлэнд спортын шинэ төслүүдийг танилцуулах ажилд оролцох гээд их шахуу хөтөлбөрүүдтэй байна.
-Тийм ээ. Горкийн цэцэрлэгт хүрээлэнд зун их олон хүнтэй байдаг. Тиймээс бид “Трапеций Yota” хэмээх агаарын гимнастикийн сургуулийг үндэслэн байгуулагч  Лев Кассилтэй хамтарч ажлаа эхлүүлээд байна.

-Зарим шүтэн бишрэгчид таныг Орост дэндүү давчуу хугацаатай ирж байна гэж гомдоллох нь байдаг. Өөрийгөө орос хүн гэдгээ хэр мэдэрдэг вэ?
-Мэдээж. ОХУ-ын сүлд дуу эгшиглэх бүрийд надад үргэлж таатай мэдрэмж төрдөг. Тиймээс би Оросын төлөө тоглож ирсэн. Тэгээд ч гэр бүл маань энд байгаа. Би тэдэн дээрээ аль болох олон ирж очихыг хүсдэг. Гэвч карьер гээд амьдрал дээр бол хэцүү л дээ, Тэр бүр хүссэнээрээ байж чаддаггүй. Гэхдээ би үргэлж өөрийгөө Орос гэдгээ мэдэрч байдаг.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car