antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 7, 2012 Comments are off

Ж.Энхбаяр сайд аа! Ахлагч нартаа зодуулсан цэрэг чинь хагалгаанд ороод нас баржээ

нийтлэсэн Admin

Цэргийн албанд алба хааж байгаа залуус хал цэр­гүү­дийн дарамтаас болж амиа алдах тохиолдол гар­саар байна.

Өмнө нь манай сонин До­тоодын цэргийн 805 дугаар ангид алба хааж байсан цэрэг хал цэргүүддээ зодуулсны улмаас амиа алдсан талаар мэдээлж байсан. Тэгвэл ийм хэрэг дахин давтагдлаа. Тод­руулбал, ахлагч нартаа зо­дуулсны улмаас дотуур цус алдсан нэгэн байлдагч өн­гөрсөн нэгдүгээр сарын 30-нд Цэргийн нэгдсэн төв эм­нэлэгт хүргэгдэн ирээд нас барсан байна.

Энэ дагуу биднийг Цэр­гийн нэгдсэн төв эмнэлэгт очиход эмч нар хэргийг нууж байв. Тус эмнэлэг нь Зэвсэгт хүчний харьяанд байдаг. Эмнэлгийн шалган нэвтрүүлэх ажилчдаас энэ талаар тодруулж асуухад “Ямар ч байсан нэг байлдагч түрүү­чийн долоо хоногт хагал­гаанд орохоор эмнэлэгт ирж байсан санагдаж байна. Нас барсан эсэхийг нь сайн мэ­дэхгүй юм” гэсэн юм. Зарим нэг ажилтны ярьж буй­гаар тус эмнэлэгт зөвхөн Зэв­сэгт хүчний цэргийн ангиас ирсэн цэрэг, алба хааг­­чид хэвтэн эмчлүүлдэг аж.

Дотоодын цэрэг болон Хилийн цэргийнхэн ч хааяа хэвтэн эмч­лүүлдэг тохиолдол бий гэнэ. Гэхдээ сүүлийн хэдэн сар дээрх цэргийн ангиудаас өвчтөн ирж эмчлүүлээгүй гэж эмнэлгийн ажилчдын нэг нь ярьж байлаа. Тэгэхээр Зэв­сэгт хүчний нэгэн ангиас ир­сэн байлдагч нас барсан болж таарч байгаа юм. Гэвч энэхүү хэргийг Цэргийн төв эмнэлэг болон Зэвсэгт хүчний ажилтнууд тас нуухыг оролдож байсныг дурдах нь зүйтэй болов уу.

Эх орондоо тангараг өргөж, цэргийн албанд ирсэн залуус алба хаах нэрээр ар араасаа амиа алдаад байх юм бол хэзээ мөдгүй эцэг эхчүүд үр хүүхдээ  явуулахахаа болихыг үгүйсгэхгүй юм.

Ямартай ч шинээр то­ми­логд­сон Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр та энэ асуу­далд анхаарлаа хан­дуулж, холбогдох хүмүүст нь хариуцлага тооцохгүй бол цэрэг эрсийн амь нас цаашид ч эрсэдсээр байх бололтой. Энэхүү хэргийн талаар бид нэхэн сурвалжилж, уншигч та бүхэндээ хүргэх болно.

logo-ugluuniisonin


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car