Өчигдөр үдийн алдад УИХ-ын гишүүн Жекейгийн бие гэнэт муудан олныг сандаргалаа. Түүнийг төрийн ордноос насилькин дээр өргөн эмнэлэгт хүргэв. Эрхэм гишүүний цусны даралт үе үе хэлбэлздэг хуучтай бөгөөд ядрах, сэтгэл санаа тавгүйтэх үед даралт нь огцом өндөрсөж зовоодог гэнэ. Долоо хоногийн эхний өдөр ажилдаа нэлээд идэвхийлэн орсон ч гэнэт толгой нь эргэн, явж суух, юм ярих ч чадваргүй болж, эгээтэй л харвачихаагүй байна. Түүний туслах болон ойр хавийнхан нь эмч дуудан цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Хөдөлвөл харвалт өгөх өндөр магадлалтай байсан тул эмч нар ийнхүү эмнэлгийн зөөврийн орон дээр хэвтүүлэн “сайд нарын” гэгддэг хоёрдугаар эмнэлэгт хүргэн яаралтай эмчилгээ эхлүүлжээ. Эрхэм гишүүний бие одоогоор сайжирч даралт нь тогтворжсон хэдий ч нэг хэсэгтээ л эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа аж.
Холбоотой мэдээ
Comments are closed.