antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 6, 2017 12 comments

Л.Мөнхбаясгалан: Сэтгүүлч хүнд төрийн жолоог бүү атгуул

нийтлэсэн Admin

c47d01_MPA_PHOTO_2016-4758_1__x974Мэргэжил нэгтний нүдээр харахад өнөөгийн манай нийгмийн хамгийн хүнд хүчир, муу асуудал бүхэнтэй зууралдаж яваа сэтгүүлч бол Л.Мөнхбаясгаланг гэж нэрлэмээр. Тэрээр саяхан Монцамэ агентлагийн ерөнхий захирал, МУСГЗ Б.Ганчимэгт ярилцлага өгчээ. “Өдрийн сонин”-ы гал тогоонд нэгэн үе хамт чанагдаж явсан хоёр сэтгүүлч юу эсийг хүүрнэлдэх вэ. Олон л зүйл ярьж.

Урт ярианыхаа төгсгөлд Монголын сэтгүүлзүйд нүүр царай нь болж яваа, эрэн сурвалжлагч маань “Миний мөрөөдөл бол сэтгүүлч болох л байсан. Би ерөөсөө сэтгүүлч болох л гэж төрсөн. Над шиг хурц, түрэмгий зантай хүн улс төрд ороод амжилт олохгүй. Намын эрх ашиг, фракцийн эрх ашгийн өмнөөс худлаа ярьж чадахгүй. Харин над шиг хүн сэтгүүлзүйдээ байгаад энэ хэвээрээ ажиллаж байвал нийгэмд илүү тус хүргэнэ гэж боддог. Өдий хүртэл явсан энэ карьераа улстөрч болгож тээр доош нь унагах хэрэггүй. Харанхуй засагт бурангуй түшмэл таяг болсон энэ үед төрөөс хол явсан нь дээр. Төрийн саалийн үнээг нэг хөхөж үзсэн хүн тэр үнээнийхээ махыг нь идэж үзэх юмсан гэж боддог юм гэнэ билээ. Шуналаа тэвчиж сурсан хүнд шунал нь хязгааргүй болсон тэр орон зайд үсэрч ороод олны хөлд үйрч үхсэнээс энэ муу үзгээ бариад бороохойдуулах үед нь бороохойдуулаад, гүтгүүлээд доромжлуулаад унаж босч явсан нь дээр юм. Нэг үг байна хэлчих үү?

Олон үйл явдлыг харлаа. 20 жил ажиллалаа. Сэтгүүлзүйн салбартаа унаж босч явлаа. Улс төр гээчтэй тун ойрхон ажиллалаа. Одоо нэг дүгнэлтэд хүрч байна. “Сэтгүүлч хүнд төрийн жолоог бүү атгуул” гэж үр хойчдоо захимаар санагдах боллоо. Одоо та надаас юу ч битгий асуугаарай. Ярилцлагаа ингээд дуусгая” хэмээжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • naruto (February 06, 2017 9:57:21 am )

    галтай цогтой дайчин золбоотой сайхан бүсгүй

  • Зочин (February 06, 2017 10:23:01 am )

    Мундаг байна.зоригтой.Зөв л хэлжээ.дэмждэг шүү.

  • зочин (February 06, 2017 1:45:49 pm )

    ок

  • dasha (February 06, 2017 3:25:45 pm )

    demjdeg shuu

  • beltreg (February 06, 2017 5:57:22 pm )

    Jenko-iin buunii nohoi gedgiig bvgd l medne sh de…

  • guest (February 06, 2017 5:59:52 pm )

    Үнэн л хэлсэн байна ш дээ…. хи хи хи

  • Nam bus (February 06, 2017 11:24:56 pm )

    Demjij bn yrilclagiig unshad hamar sharhirch nulimas garlaa iim hunii ugiig elvegee enhbold naruud unshij oilogdog boluu !!!

  • nergui (February 07, 2017 5:26:27 pm )

    munhbaysaglang demjij ywdag shuu shudraga unenii tuluu duugarch bgaa tsuuhun setguulch nariin negdee

  • Dondog (February 07, 2017 5:49:04 pm )

    Zuv heljee.Mundag shuu chi. Bolgoomjtoi baigaarai. Amjilt husie.

  • tsetsegee (February 09, 2017 9:58:24 am )

    mundag sain setguulch shuu amjilt husiye

  • Anonymous (February 10, 2017 10:04:59 am )

    Ene odoo tegeed setgvvlchvv gantsxudagt Nymlhagba geed xulgaichin bogson door xebtdeg bsn;odoo ardchilsan namin aranga boloh gej ydaad bga xolsnii A mitan shvvde deer ni Tseren gej neg abgai bn

  • Пурэв (February 11, 2017 8:12:05 am )

    хар хуний омноос шар хун гэж чи юун их тэчяадах юм бэ. Зоригтой мундаг хуухэн шуу. Гэхдээ … балт шиг баригданадаа.. хайран охин

antalya rent a car