УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулиудыг баталсан. Үүнтэй холбогдуулан өнөөдөр УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын гишүүд мэдээлэл хийлээ.Эдгээр хуулиуд хэрэгжиж эхэлснээр малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулж, ээжүүдийн хүүхдээ асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл тасрахгүй байх боломжийг бүрдүүлж байгаа юм.
УИХ-ын гишүүн С.Чинзориг “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдийн хөдөлмөрийг бодитой үнэлэх зорилгоор хэд хэдэн өөрчлөлтийг энэ хуульд оруулсан.
Нэгдүгээрт, ээжүүдийн төрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор улсад ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/ төлсөн жилийг нь 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцдог болж байна. Ээж дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн бол улсад ажилласан жил, НДШ төлсөн жил дээр зургаан жил нэмэгдэж тооцогдоно гэсэн үг. Ингэснээр цалингаас тогтоолгох тэтгэвэр нь өндөр тогтоогдох юм.
Хоёрдугаарт, ээжүүд Хөдөлмөрийн тухай хуулиар хүүхдээ гурван нас хүртэл харсан бол НДШ тасрахгүй байх зохицуулалт хийж өгч байна. Өөрөөр хэлбэл, хүүхдээ гурван нас хүртэл харсан ээжийн энэ хугацааны шимтгэл тасрахгүй байх зохицуулалт хийж өгсөн. Албан даатгалд өөрөөр хэлбэл, ажил хийдэг ээж хүүхдээ гурван нас хүртэл харж, асарч байгаа бол энэ хугацааны НДШ-ийг ажил олгогч төлнө.Харин сайн дурын даатгалд хамрагдсан ээжийн НДШ-ийг Нийгмийн даатгалын сангаас буюу тэтгэмжээс төлнө. Ажилгүй, орлогогүй ээжүүд төрөөд хүүхдээ асарч байгаа бол НДШ-ийн 50 хувийг төр хариуцна, 50 хувийг нь өөрөө төлөх зохицуулалт хийгдэж байгаа.
Гуравдугаарт, НДШ төлж байгаа ээжүүд жирэмсэн, амаржсаны тэтгэмж авдаг. Гэхдээ өмнөх хуулиар заавал даатгалд хамрагдсан ээж цалин хөлсний тэтгэмжээ 100 хувь авдаг байсан. Харин сайн дурын даатгалд хамрагдсан ээж цалин хөлсний тэтгэмжээ 75 хувиар авдаг. Тэгэхээр ээж хүн нэгэнт НДШ төлж байгаа бол даатгагдсан хэлбэрээс үл хамаараад жирэмсний болоод амаржсаны тэтгэмжийг цалин хөлснөөс 100 хувь бодуулж авдаг болох зохицуулалтыг хийж өгсөн.
Дөрөвдүгээрт, хуучин хуулиар ээж хүүхдээ асарч байх хугацаандаа дахин жирэмсэлж, хүүхэд төрүүлсэн бол тэтгэмж өгдөг байсан. Харин гурав дахь хүүхдээ төрүүлэхэд нь энэ тэтгэмжийг олгохгүй гэдэг байсан. Зөвхөн эхний хоёр төрөлт дээр тэтгэмж олгодог зохицуулалтыг өөрчилж, төрөх болгонд нь жирэмсний тэтгэмжийг олгодог болгосон” гэлээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 04, 2017 10:20:33 am )
Manai ehner ondor darltai zurhnii hem aldgsan emshin hinaltand baidag. Gvrvvpd baidag 4 hvvhtei omnoh horoonii nigmiin ajiltan hoolnii toloonos hasan ..en hesgiin ahlagsh ajiaasan halh hvn ih oln shv orson suugsh ..
-
tamiin elch (February 04, 2017 1:54:11 pm )
Dongoj niigemiin daatgalaa tolj ehelj bga bol yah ym bol hamragdah ym bol uu
2 Comments