antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 3, 2017 7 comments

МУИС-ийн удирдлагууд ИЧИГ ИЧИГ

нийтлэсэн Admin

350m2ag (1)

Монгол Улсын ууган их сургуулийн оюутнууд хичээлийн нэгдүгээр байрныхаа өмнө гурван өдөр тайван жагсаал хийв. Тус  сургуулийн удирдлагууд хичээлийн кредитийн төлбөрөөс гадна оюутнуудаас суурь хураамж нэрийдлээр мөнгө авч завшиж буй явдлыг эсэргүүцэж тэд ийнхүү жагсаж байна. Өдрийн ангийн оюутнууд жилд төлбөрөөс гадна 224 мянган төгрөг төлдөг бол магистрын ангийн оюутнууд 336 мянган төгрөг тушаадаг юм байна. Энэхүү суурь хураамжийг 2012-2013 оны хичээлийн жилээс авч эхэлсэн бөгөөд эндээс жилд 5-7 тэрбум төгрөг төвлөрүүлдэг гэнэ. Энэ мөнгийг оюутанд сурч боловсрох таатай орчин бүрдүүлэхзд зарцуулна хэмээн тайлбарладаг ч харамсалтай нь анги танхим, хичээл сургуулийн орчин яг л өмнөх шигээ байсаар байгаа нь оюутнуудын эгдүүцлийг төрүүлжээ.

Хамгийн марзан нь сургуулиасаа жилийн чөлөө хүсэхэд суурь хураамжаа төлөхийг шаарддаг гэнэ. Сурахгүй байж суухгүй анги, хэрэглэхгүй эд, сургалтын гарын авлагын төлөө яагаад мөнгө төлөх ёстой вэ гэдгийг МУИС-ийн удирдлагуудаас асуумаар байна.
Оюутнууд “Суурь хураамж бидний суралцах бололцоог сайжруулах ёстой байтал сургуулийн удирдлага, багш нарын тансаглал, гадаад дотоод аялал зугаалганд зориулагддаг. Суурь хураамжийг банкинд хадгалуулж мөнгөний хүүгээр нь ашиг олсон тохиолдол байдаг” гэв. МУИС-ийн оюутнууд энэ асуудлаар анх удаа жагсаагүй. Хоёр гурван жилийн өмнөөс л эсэргуүцлээ илэрхийлсэн ч үр дүнд хүрсэн нь үгүй. Мэргэжлийн байгууллага болох Аудитын газраас дээрх үйлдлийг хууль бус хэмээн тогтоосон ч тусыг эс олсон. Хэдэн сая төгрөг бус хэдэн тэрбум хууль бус мөнгөний асуудал яригдаж байхад мэргэжлийн байгууллагынхан яаж нүдэн балай, чихэн дүлий сууж чаддаг юм бол.
Эцэст нь Монгол Улсын их сургуулийн оюутан гэж дуудуулах нь хэн бүхэнд тохиолдоод байдаг аз биш. Харин 10 жил өдөр, шөнөгүй хичээлээ хийж, үеийнхээ сурагчдаа манлайлсан нэгэнд ирдэг шагнал гэж ойлгодог. Ийм нэр хүндтэй сургуулийнхаа нэр хүндийг ингэж муу муухай болгомооргүй санагдана.
О.ЭРДЭНЭЧИМЭГ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • монгол (February 03, 2017 1:22:25 pm )

    төлбөр хураахаа хойшлуулах хэрэгтэй СиСи хичээл сонголт хийхэд суурь хураамж авч л байна лээ дээ Яах гээд ингээд оюутнууддаа болоод нийгэмд цаашлаад дэлхийд МОНГОЛ гэсэн нэрийг хогтой шунал авилга ул долоогчийн зиндаанд аваачина вэ

  • demjigch (February 03, 2017 2:28:47 pm )

    Бат-Эрдэнэ овоо л хүн сэн. Баярцогтын авгайн ятгалгад оржээ. Гэхдээ ардчилсан намын л даа.Тэд юу ч хийж мэдэх улс

  • Unen (February 03, 2017 4:24:13 pm )

    Tulbur gej awaad baidag ter ni yund zartsuulagddagiin? Yagaad deer ni nemj 224000 tugrug awaad bgaan? Surah orchin saijruulah ch geh shig. Tulburiin mungund ene bugd chin bagtdag bizdee

  • Unen (February 03, 2017 4:30:18 pm )

    MUIS-d 2000 oyutan surdag. Neg oyutnii jiliin tulbur 3.0 saya gej tootsohod 60.0 terbum tugrug tuwlurdug. Bagsh ajilchdiin tsalin bolon busad ursgal zardald 30.0 terbum hangalttai hurdeg. Uldsen 30.0 terbumiig yah ni tednii asuudal. Teghed deer ni 224000 tugrug huraasnaar nemj 448000000 tugrug tsohih geed bgaan

    • Anonymous (February 04, 2017 9:54:36 pm )

      Үржүүлэх үйлдлийг зөв хийгээрэй. Үнэхээр ямар төлбөрийг юунд зараад байгааг ойлгохыг хүсч байгаа бол МУИС-ийн веб дэх тайлбар, дүрэм журмыг нь харчихад зүгээр. Ерөөсөө л хэн нэгнийг хараах хүсэлтэй бол хэлэх зүйл алга.

  • outnuudiig (February 03, 2017 5:35:01 pm )

    oyutnuudiig turhiraad baigaa balainuud eostoi ichig ichig teneg yum.odoonii udirdlaga sain baisan bas baigaa

  • luivar (February 04, 2017 12:35:46 am )

    Er ni ene surgul.n sanhuug.nen ih evgui oyutan orulah.d ovoo mongo tsohidog garud shuu!!!!!

antalya rent a car