Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын нэр бүхий 8 гишүүний өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм. Тус байнгын хороо уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг энэ сарын эхний өдрийн хуралдаанаараа хийж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь нэгдсэн хуралдаанаар төслийг батлуулах нь зүйтэй гэж үзжээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гарсангүй. Иймээс хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.4 хувь нь дэмжив. Уг хуулийн төсөл батлагдсанаар жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2019 он хүртэл гаалийн албан татвараас чөлөөлөхөөр болж байгаа юм.
Д.Анар
Холбоотой мэдээ
-
баагий (February 05, 2017 2:52:15 pm )
Энэ хууль овоо шүү дээ. Ямарч хүн амьдархын тулд ажлын багаж, хэрэгслээ зэхэх учиртай. Амьдрал мэддэгээрээ зөв санаачилж Ж.Ганбаатар гишүүндээ баяр хүргэе.
-
Tue (February 06, 2017 3:45:11 pm )
Энд сэтгэгдэлээ бичнэ үү
2 Comments