antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 3, 2017 21 comments

“Дорлигжавыг Отгонбилэгээр солих ямар ч боломжгүй болчихсон байсан”

нийтлэсэн Admin

5e1849c8-21c5-44ce-bc1a-c30a14e9118c

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн Д.Ганболд Ерөнхийлөгчийн сонгууль угтан Эрдэнэтийн асуудлыг дэвэргэж байна гэх зүйлийг яриад байгаа. Тэрбээр  “Сонгуулийн үеэр Эрдэнэтийн хувьчлалтай холбоотой мэдээллийг нөгөө тал ашиглаж, тодорхой тойрогт нөлөөлсөн. Дараагийн том сонгууль болох гэж байгаа энэ босгон дээр энэ асуудлыг дахин дэврүүлж, өрнүүлж байна. Хувьчлал явагдсанаас хойш хагас жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хоёр улсын Засгийн газрын төлөөллийн  хажууд “Монголын зэс” корпораци өөр хяналтыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ байдлаас гурван дүгнэлт хийж болно.

 Хувьчлалыг Оросын Засгийн газар дээр яригдаж байхад энд оролцох сонирхолтой гадаадын хэд хэдэн компани байсан. Ганцхан “Монголын зэс” корпораци очоод давуу эрхтэйгээр аваагүй. Худалдаж авч чадаагүй гадаадын компаниуд энэ наймааг буцааж, хүчингүй болгож, Монголын талыг буруутай болгон хувиргаж, өөртөө ашигтайгаар эргүүлэх гэж оролдож байгааг үгүйсгэхгүй.

Өнгөрсөн олон жилийн туршид даргын нэр барьж хийдэг байсан шахааны бизнес асар их хэмжээгээр хумигдсан. Үүнд дургүйцсэн, сонгуульд ялсаны хэрэг, утга нь гарахаа больж, “шатаж” байгаа компани, хувь хүн байхыг үгүйсгэхгүй.  Энэ хүмүүс ажлын хэсгийн гишүүдэд шахалт, дарамт үзүүлж илэрхий бүтэхгүй дүгнэлтийг гаргалаа.

Ажлын хэсэгт ямар ч гишүүн орсон хууль зөрчсөн эсэхийг тэд тогтоохгүй. Хууль зөрчсөн байх магадлалтай гэж ярьж болно. Хууль зөрчсөн эсэхийг хууль шүүхийн байгууллага тогтоодог.  Зөвхөн улстөрчдийн амнаас ийм зүйл гарч байгаа нь сонгуультай холбоотой гэж байгаа юм.

Мөн тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа  19 жилийн өмнөх Эрдэнэттэй холбоотой анхаарал татсан зүйлийг өгүүлжээ. Тэрбээр  “Тухайн үед Ерөнхийлөгч Н.Багабанди Ерөнхий сайдаас Ганхуяг, Бат-Үүл нарыг нэг удаа, намайг долоон удаа буцааж байсан. Ялсан нам Ерөнхий сайдаа ингээд тавьж чадахгүй байсан.

Тухайн үед манай намынхан Эрдэнэтийн захирал Ш.Отгонбилэгийг огцруулж, оронд нь Дорлигжавыг тавьсан байсан.

Ерөнхийлөгч Н.Багабанди Ерөнхий сайдад нэр дэвшсэн хүн бүр дээр нэг хачин тайлбар хийгээд буцаагаад байсан. Ганхуягийг архичин, Үүлийг хулигаан, намайг эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн ч гэх шиг юм яриад.

Гол нь Ш.Отгонбилэгийг зургаахан сараар ч болов буцаагаад Эрдэнэтийн захирлаар тавих шаардлагыг Ерөнхийлөгч Н.Багабанди манай намаас Ерөнхий сайдад нэр дэвшигчдэд тавьдаг байсан.

Тухайн үед Отгонбилэг надтай уулзаад “намайг зургаан сараар ч хамаагүй тавьчих” гэж гуйж байсан. Биднийг яахав янз бүрийн шалтгаар Багабанди Ерөнхийлөгч хориг тавьж болно. Зоригийг бол хориг тавих ямар ч шалтгаан байхгүй. Ийм учраас мэдээж Ерөнхий сайд болох л байсан.

Ж.Наранцацралт агсан л Ш.Отгонбилэгийг буцааж Эрдэнэтийн захирлаар тавих Ерөнхийлөгчийн болзлыг зөвшөөрсөн байгаа юм.

Тухайн үед ОХУ-д эдийн засаг хүндрээд төр засаг нь хяналт тавьж чадахаа больсон, ерөнхийдөө мафи, хулгай газар авсан. Хөл толгой нь мэдэгдэхээ байсан улс болж хувирсан. Эрдэнэтийн 49 хувийг Оросын “Зарубежцветмет” гэдэг төрийн компанийн мэдэлд байсныг зүгээр л хэдэн орос нөхөд төр засгийн хяналт сул байгааг далимдуулаад хувьчилж авах гэж оролдсон.  Анзаарч байгаа биз. Хувь хүмүүсийн явуулсан үйл ажиллагаа шүү. Оросуудын энэ ажиллагаанд нь Отгонбилэг оролцсон юм шиг байгаа юм.

Мань эр (Ж.Наранцацралт агсныг хэлэв) Багабандийн болзлыг хүлээж аваад 12 сард Ерөнхий сайд болсон. Гэтэл Отгонбилэгийг буцааж Эрдэнэтийн захирлаар тавих асуудал нь шийдэгдэх боломжгүй болчихсон байхгүй юу. Галт тэрэг хөдөлсөн, түүнийг зогсоох аргагүй гэдэг шиг Дорлигжавыг Отгонбилэгээр солих ямар ч боломжгүй болчихсон байсан.

Ерөнхий сайд Наранцацралт Отгонбилэгийг буцааж тавьж чадахгүй учраас Оросын талын 49 хувийн хувьцааг зарах, хувьчлахыг зөвшөөрсөн захидал оросуудад явуулсан. Оросууд өөрсдийн хувиа зарахыг Монгол Улс зөвшөөрч байна гэсэн утгатай.

Засгийн газрын гишүүд нь мэдээд огцрох өргөдлөө өгсөн. Кабинетын гишүүдийн 50 хувь нь огцрох өргөдлөө өгвөл Ерөнхий сайдаас хамааралгүйгээр Засгийн газар огцордог. Ингээд Ж.Наранцацралтын Засгийн газар Орос руу явуулсан захианаас болж огцорсон. Гэхдээ энэ бас Наранцацралтын дангаараа хүлээх буруу биш. Дотоод гадаадад хийж байсан лоббины нэг хэсэг л байхгүй юу хэмээн ярьсан байгаа юм.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • Зочин (February 03, 2017 11:42:41 am )

    Энэ халзан дуранк юу хуцаад бна вэ?

    • 10 хүн (February 03, 2017 5:17:44 pm )

      Зоригийг хөнөөсөн хэргийн гэрч, хохирогч, хэргийн газарт очсон цагдаа нар гээд 10 гаруй хүн сэжигтэй байдлаар амиа алдсан гээд байх юм. Энийг яагаад анзаарахгүй бна вэ? Ийм олон хүнийг хядсан хэргийг хэн хийсэн байх магадлалтай вэ? Үүнд хариу өгөөч ээ? Асар их эрх мэдэлтэй хүн л хийж чадна

    • zochin (February 03, 2017 7:46:30 pm )

      halzan ganboldoo chi ch gesen gemgui hujaa mun uu

  • zochin (February 03, 2017 12:01:20 pm )

    ESTOI UNEN UNEN

  • Irgenirgenиргэн (February 03, 2017 12:03:44 pm )

    Та нар бурхан Болсон хунийг битгий нэр барь

  • Anonymous (February 03, 2017 1:05:57 pm )

    энд дандаа гэрчгүй захиалагчгүй хохирогч байхгүй ийм л хэрэг болллоо тэгвэл багабандийг гэрчээр татах хэрэгтэй юм байна шүү дээ

  • Иргэн (February 03, 2017 3:07:45 pm )

    Багабанди, Отгонбилэг, Балдорж хуйвалдаж улсын юм их идсэн байхаа. Сэргээгээд шалгаачээ. Зоригийн амь насны асуудал Отгонбилэгтэй холбоотой байх магадлал маш өндөр шүү.

  • зочин (February 03, 2017 3:40:34 pm )

    Хумсаа нуусан муур Багабандийг шалгаагүй юм. Тухайн үед сөрөх тагнуулын дарга байсан хүн Багабандийн талаар маш ноцтой мэдээллийг баримтжуулан холбогдох хүмүүст танилцуулахад намынхан нийлж байгаад няц дарсаныг тухайн үед болсон үйл явдлууд гэрчилдэг гэж нууц задруулсан хэрэгт шийтгэгдсэн сөрөх тагнуулын дарга өөрөө ярилцлага өгсөн байдаг шүү дээ. Одоо тэр хүн амьд гэж дуулдсан. Үгээ хэлэх хэрэгтэй шүү дээ.

  • ИРГЭН (February 03, 2017 4:26:59 pm )

    Энэ халзан чинь чухам яагаад байсныг нь хэллээ. Энэ чинь л Зоригийн үхлийн шалтгаан байсан юм гэсэн. МАН-ын толгойд байсан этгээдүүд юу хийснийг хэлэх л хэрэгтэй.

  • zochin (February 03, 2017 7:13:40 pm )

    Халзан Ганболд янз бүрийн гаргалгаа гаргаж үлгэр зохиож эхлэв үү

  • содном (February 03, 2017 10:51:04 pm )

    Хүмүүсээ хүний хэлж ярьж байгааг сайн тунгаан бодож байж хэлэх зүйлээ хэлцгээж байгаачээ. Халзан гээд ад үзээд байгаа нөхөр чинь тэр үед юу болсныг ил гаргаж өглөө. Хэрхэн хүлээж авахаа та бүхэн өөр өөрсдийн оюун ухаандаа тунгаацгаа. Энэ бол янз бүрийн гаргалгаа, ямар нэгэн үлгэр биш гэдгийг сайн ойлгоцгоогоорой.

  • Anonymous (February 03, 2017 11:52:41 pm )

    Halzan Ganbold diler nereer mongol banknii buh noots bolutiig gadgash n’ gargasan baisan.Ganbaatar sogtuugaar mashin joloodoj yvaad avaar hiin hereg n’ prpkuror deer baisan neg n’ Batuul Ardchilsan nam Amarjargal,Enhsaihan Zorig geed busad humuusee ogt devshuulehgui ene guraviig l zutguuleed baisan yagaad

  • зочин (February 04, 2017 1:02:57 am )

    Зоригийн хэрэгт холбоотой байж болох өндөр магадлалтай хүн бол ДА. Ганболд шүү, яг үнэндээ.

  • Anonymous (February 04, 2017 7:45:35 am )

    Odoo ene duusdaggui zavaan yariagaa bolimoor uym daa. Saihan mongol er hun ugui bolloo. Hov jiv yariad yavah uym.

  • Зочин (February 04, 2017 11:26:08 am )

    Да.Ганболд чи үхсэн хүн үг хэлэх биш гэж их худлаа хуцаж байх шивдээ!!! Отгонбилэг,Наранцацралт 2 бурхан болсон учир яаж ч гүтгэж болно гэж бодоо юу!!! Чамайг маш сайн мэднээ,Монголыг элгээр нь хэвтүүлсэн хүн бол гарцаагүй чи шүүдээ!! Зоригийг хэн,юуны учир хөнөөснийг чи маш сайн мэднэ дээ!! Булган та 2 үнэнийг хэлэх цаг болсон шүү!!! Авсандаа авч орохоосоо өмнө үнэнийг хэлсэн нь дээр шүү!!!!!

  • Лхамжав (February 04, 2017 1:19:12 pm )

    Ганболдыг ингэж бичсэнд гайхаж байна Анх Ардчлал эхэлж байхад Монгол улсын хөгжилын алдаа оноог тодорхойлж их үнэн зөв юм ярьдаг байсан сан. Эрдэнэт гэдэг чинь угаасаа төрийн өмч /үндсэн хуульд ч заасан байгаа/ Хамтарсан үйлдвэрийн тогтолцоонд ОХУ-н талын ашиглаж байсан 49% ч ялгаагүй төрийн өмч Монгол төр юм аа өөрөө мэдэх нь хууль ёсны асуудал юм Та нарын ийм ёс бус үйлдлээр Өмч хувьчлалд хувьчилж болохгүй гэсэн олон зуун объектүүдийг дур мэдэн хувьчилсан явдал гарсаныг чи өөрөө Дорнодод МҮДН-н салбарыг байгуулж байхдаа ярьж л байсан шүү дээ Одоо тэр алдаа завхралаа сэргээх гээд байгаа юм уу?

  • Anonymous (February 04, 2017 2:17:18 pm )

    илжиг данаа чи битгий хуцаад байгаарай, монголчууд чамаар дээрэлхүүлнэ л гэж байхгүй. танай хужаа нар мөнгөтэй л байвал хойд нас гэж мэддэггүй юм гэсэн. үхээд чөтгөр болохоо төсөөлдөг ч үгүй байх. чөтгөрийн ертөнц рүүгээ хурдан тонилоход чинь тусалж чадах юм шиг байна

  • Zochin (February 04, 2017 2:47:09 pm )

    Ene halzan mun ch ih um idej uusan gardaa.Uyn durtai gar bede,7 udaa butsaaj bain gedeg chin ih no – toi zuger hun baisan bol butsaahgui bh ni oilgomjtoi .er ni honzognood uy ch hiisen um bilee

  • bodrol (February 05, 2017 12:54:43 pm )

    zorigig bagabanid bayr sho 3 niilj zahialada ogch allaga boloh ajlig uul hynaj bulgantai hamtarch hariusan gerch yg aluurchin hi holsnih

  • zochin (February 05, 2017 1:22:49 pm )

    da ganbold oilgomjtoi ym yarid n bna bugd todorhoi

  • G (February 05, 2017 5:43:18 pm )

    энэ ганболд чинь хамаг алтыг гадагш гаргаж монголыг сүйтгэсэн хүн гэж ярьдаг шүү дээ. түүнийг нь багабанди гуай мэдээд л 7 удаа буцаасан байна

antalya rent a car