УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14:00 цаг хүртэл түр завсарлалаа. 14.00 цагаас Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм. Харин энэхүү асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг түр хойшлуулах горимын санал гаргасан ч Байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжсэнгүй.
Тэрээр уг асуудлыг хойшлуулах шалтгаанаа “Сангийн сайд ОУВС-ийн төлөөлөгчидтэй яг одоо уулзаж байгаа. Хөгжлийн банктай холбоотой асуудал манай улсын эдийн засагтай хамааралтай. Тиймээс ОУВС-ийнхантай уулзаж байгаа энэ үед Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулах нь зүйтэй. Хэрвээ ОУВС-тай гэрээ хэлцэл хийх дээрээ тулбал Хөгжлийн банкны асуудлыг дахиад л хэлэлцэнэ гэсэн үг” гэсэн юм.
Ямартай ч үүнээс харахад нэг хэсэг чимээгүй болоод байсан ОУВС-тай хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх асуудал нэлээд эрчимжсэн бололтой. Харин уулзалтын үр дүнг Засгийн газраас удахгүй танилцуулах биз ээ.
1 Comment