antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 7, 2012 Comments are off

Эрүүлжүүлэх байрны энгийн шөнө ингэж өрнөдөг..

нийтлэсэн Admin

Гарандаа гав зүүсэн гурван залуу ороод ирдэг юм байна. Жижигхэн биетэй залуугийнх нь баруун талын нүд булуу болтлоо хавдчихжээ, Харин нөгөөх нь дээгүүрээ дан цамцтай, хөл нүцгэн. Тэдний араас орж ирсэн 30 эргэм насны залуугийн толгой нь хагарсан бололтой нүүр нь тэр чигтээ цус болсон байлаа. Тэд найзууд аж. Нэгнийхээ гэрт архи ууж байгаад хоорондоо муудалцаад цагдаад баригдсан нь энэ. Эндээс бидний шөнийн сурвалжлага эхэллээ. Өнгөрсөн баасан гаригт дүүргүүдийн эрүүлжүүлэх байр дүүрэн хүнтэй хоносон юм. Жирийн өдрүүдээс илүү ачаалалтай хонох хоёр шалтгаан байв. Нэг нь “Баасан ахын төрсөн өдөр” нөгөө нь багш нарын баяр энэ өдөр эхэлсэнтэй холбоотой.

Баянзүрх дүүргийн эрүүлжүүлэх байранд 35 хүн эрүүлжүүлэх хүчин чадалтай. Тэгтэл энэ шөнө 40 гаруй хүн ирсэн байлаа. Тэдний ихэнх нь оюутан залуус, гэр оронгүй хүмүүс байлаа. Гэр оронгүй хүмүүс гудамжинд унтаж байхад нь эргүүлийн цагдаа нар олоод ийнхүү авчирсан нь энэ аж. Хүйтний улиралд тус эрүүлжүүлэх байр “Нарантуул” олон улсын худалдааны төвийн ойролцоо байдаг гэр оронгүй архи уудаг иргэдээр дүүрдэг гэнэ. Нэг нөхөр газраар нам унтаж байлаа. Өмдөндөө “морь харчихсан” бололтой юм. Эрүүлжүүлэх байрны үүдээр оронгуут л архи, бөөлжис, хүний өтгөн, шингэн гээд элдэв янзын эхүүн үнэр хамар цоргих аж. Нөхрөө, найзыгаа, хүүгээ, ээжийгээ, найз охиноо, эгчийгээ хайж ирсэн архи уугаагүй иргэд тус газарт орж ирэнгүүтээ л ам, хамраа даран зарим нь үүд рүү харайлгаж харагдсан.

САЙД Ц.НЯМДОЖ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА НАРЫН “ДҮҮ” ЭРҮҮЛЖҮҮЛЭГДЭВ

“Норжин” дэлгүүрийн үүднээс баригдаж ирсэн өндөр бор залуу эрүүлжүүлэх байрны цагдаа руу агсам тавьж гардаг юм байна. “Чи хэн юм бэ. Ажилгүй болгоноо чамайг. Би сайд Нямдоржийн төрсөн дүү байна. Намайг гарга. Би ах руугаа яримаар байна” гээд л цамнаж гарав. Ийн агсам тавьж байгаа хүмүүсийг цагдаа нар сармагчин хэмээн хочлох аж. Нээрээ ч төмөр торноос зуурчихаад орилж, хашгираад байгаа хүмүүс сармагчинтай адилхан харагдах юм билээ. Мөн эрүүлжүүлэгдэж байгаа хүмүүс дунд нэг “Хурандаагийн дүү” байгаа гэдгийг нэг цагдаа бидэнд хэлэв. Тэр мөн л цагдаа нарын өмнөөс эсэргүүцэл үзүүлж, “Хурандаа ахдаа хэлнэ” хэмээн агсам тавьсан гэнэ. Ер нь эрүүлжүүлэгдэж байгаа хүмүүсийн ихэнх нь сайд, дарга, цагдаагийн хурандаа нарын хамаатан садан хэмээн алба хаагчдыг сүрдүүлж, чамайг ажлаас чинь халуулна хэмээн хашгичсаар үүр цайлгадаг гэсэн. Туе эрүүлжүүлэх байрт биднийг очих үед ардын багш нараас арайхан морилоогүй байсан юм. Харин баасан ахын төрсөн өдрийг хэтрүүлэн тэмдэглэж, хоорондоо зодолдсон гэх залуучууд л дээрх дүр төрхтэигээр шөнийг өнгөрүүлэхээр үлдэв.

ГУДАМЖИНД “ТАСАРСАН” БАГШ “ЗОЧЛОВ”

Ингээд Сүхбаатар дүүргийн эрүүлжүүлэх байр руу хөдөллөө. Тус газарт харин цөөн хүнгэй байлаа. Арав гаруй хүн хоёр өрөөнд хоригдох аж. Гутлыг нь тайлуулаад халаасанд нь байсан эд зүйлсийг аваад саатуулах өрөө рүү оруулах аж Биднийг очих үед “Хоорондоо муудалцаад зодолдох гээд хэцүү байна” гэсээр эмч Н.Ариунаа угтлаа. Мөн 105 дугаар дунд сургуулийн багш мэргэжилтэй залуу, багш нарын баярыг найзуудтайгаа тэмдэглэж согтоод гудамжинд тухалж байхад нъ цагдаа нар олжээ. Түүний гэр бүлийн хүн бололтой нэг бүсгүй ирчихсэн “Ахаа гаргачих тэгэх үү, өнөөдөр баярынх нь өдөр шүү  дээ. Ойлгочих л доо. Монгол хүн байна даа, энэ чинь” хэмээн гуйгаад зогсоод байх юм. Цагдаа нар түүнд ” Гудамжинд осгохын наагуур унтаж байхад нь бид таарсан юм. Хэрэв бид олоогүй бол осж амь насаа алдах байсан шүү.

Бас болоогүй өмдөндөө “гөвчихсөн” байсан. Цаашид энэ хүнд ингэж болохгүй гэдгийг хэлээрэй” хэмээн халаасанд нь байсан зүйлсийг нэг бүрчлэн ар гэрийн хүнд нь өглөө. Тэгээд өглөө эрт ирж нөхрөө гаргаж авахыг сануулаад явуулсан юм. Эрүүлжүүлэгдэж байгаа хүмүүс “Цагдаа ахаа ам цангаад үхлээ. Бие засахгүй бол өмдөндөө дусаалаа” гээд л хэдэн талаас хашгирах аж. Нэг өрөөнд ундааны сав ус оруулж өгөх нь харагдав. Тэд хоорондоо булаацалдаад л ууцгаах аж. Тэдний эсрэг талын өрөөнд чихрийн шижин өвчтэй гэх 40 эргэм насны хүн сууж байлаа. Эрүүлжүүлэх байрны цагдааг шөнөжин дэглэж байгаа юм байх. Байсхийгээд л ус нэхээд, өгөхгүй жаахан удахаар “Чихрийн шижинтэй шүү ах нь. Шингэн юм уухгүй удвал чад болно. Миний дүү өөрөө л хэрэгт орно шүү” гэдэг аж. Тэгснээ удалгүй “Ах нь морь харъя” гэж дууддаг гэнэ. Хэрэв цагдаа ирэхгүй жаахан удах юм бол “Даралт унаад байна. Ах нь болохоо байлаа. Би бие муутай хүн шүү. Үхвэл та нар хариуцах юм уу” гээд л уйлж гардаг гэсэн.

arhiҮүний дараа бид Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс орлоо. Чингэлтэйнхэн “зочин” цөөтэй байв. Биднийг очих үед 50 настай болов уу гэмээр нэгэн эр намайг “Утсаараа ганц яриулчих” хэмээн царайчлав. Тэгээд охин руугаа ярьж байгаа бололтой. “Аав нь Чингэлтэй дүүргийн эрүүлжүүлэх дээр байна. Хурдан мөнгө аваад хүрээд ир. Батаа ахынд чинь архи уугаад агсам тавиад баригдчихлаа” хэмээн аврал эрэв. Эрүүлжүүлэгдэж байгаа хүмүүсийн өрөөний үүдээр явлаа. Эхүүн үнэр хамар цоргих аж. Өөрийгөө удирдах чадваргүй болтлоо согтсон эр шөнө дундын алдад ирсэн гэнэ. Тэрбээр унтаж байхдаа гэдэс нь эвгүйрхээд суусан газраа “сур харвасан” сурагтай. Түүнээс болж хамт байсан хүмүүсийг өөр өрөөнд хийх, өрөөг нь цэвэрлэх гээд их ажил гараад байх үед нь бид таарсан юм. Хэргийн эзэн мэдэж байгаа ч юм алга. Хурхираад л дугжраад байх аж.

Харин Баянгол дүүргийн эрүүлжүүлэх байр бусадтайгаа харьцуулбал тайван байна лээ. 28 хүн эрүүлжүүлэгдэж байв. Ихэнх нь унтаад өгчээ. Харин нэг өрөөнд байгаа залуус хоорондоо яриа өрнүүлж байлаа. Болсон явдлынхаа талаар яриад байгаа бололтой юм. “Би тэгж байсан, харин чи” хэмээн ярих нь сонсогдож байлаа. Багш нарын баяр болж байгаатай холбогдуулан баяраа тэмдэглэж байгаад хоорондоо муудалцаж цагдаад баригдсан гурван багш хоригдож байна лээ. Гэхдээ тэдний нэр, хаана ажилладаг зэргийг нь бичихээ энэ удаа больё. Хоорондоо ажлаасаа болж муудалцаад зодолдсон юм байх. Нэгнийхээ нүүрийг хөх няц болтол нь зодсон байна. Ийнхүү зогсож” байтал толгойгоо хагалуулсан 20 гаруй настай болов уу гэмээр залуу орж ирлээ. Өмсөж явсан хувцас нь цус болжээ. Эрүүлжүүлэх байрны эмч түүнийг үзээд шууд эмнэлэг явах хэрэгтэй хэмээн зөвлөгөө өгөөд ар гэрийнхнийг нь дуудлаа.

“ЧИ ТААХГҮЙ ЮУ. СҮРХИЙ Л ЮМ БИЛЭЭ”

Үүний дараа Баянгол дүүрэгт байрлах Төмөр замын цагдаагийн газрын дэргэдэх эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх газар руу очлоо. Эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх гэхэд эрчүүд байдаг газраасаа дээрдэх юм алга. Нөгөөх элдэв янзын үнэр хамар цоргин үнэртэх аж. Гэхдээ бусад эрүүлжүүлэх газруудаа бодвол илүү тохилог юм билээ. Тус газарт таван эмэгтэй “зочилжээ”. 60 настай эмэгтэйгээс 21 настай оюутан охин эрүүлжүүлэх байранд хонож байлаа. Мөн согтсон эмэгтэйчүүд эрчүүдээсээ долоон дор “шогтдог” гэх. Цагдаа нарын үгэнд орно гэж үгүй. Хоорондоо зодолдон бие биенийгээ үсдэж, маажаад унтдаггүй аж. Шөнөжин “Ус ууя, бие засмаар байна. Би гармаар байна” гээд л чарлаж, уйлалддаг аж. Нэг эмэгтэй хөл нүцгэн гэрээсээ гараад явж байхад нь хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар энд авчирсан байна. Хар тирко, футболкатай хөл нүцгэн зогсох түүнээс гэрийн хаягаа хэлэхийг шаардан, холбогдох утас асуухад “Та нарт хэлэхгүй. Хүн зүгээр явж байхад барьж ирчихээд. Тийм сүрхий юм бол өөрсдөө олоод мэдчих нь яасан юм. Намайг явуул. Харьж амармаар байна” хэмээн томрох аж. Харин оюутан бүсгүй нэг найзыгаа зоджээ. Бүр газар унагаж байгаад л өшиглөж байхад нь цагдаа салгаж авчирчээ. Тэгээд цагдаа нарын өөдөөс нэрээ хэл гэхээр “Чи таахгүй юу. Сүрхий л юм билээ” гээд тохуурхаж байгаад өрөөндөө орсон байна. Харин нэг багш эмэгтэй мөн л ажлынхандаа агсам тавиад үйлчлүүлж байсан газрынхаа хамаг эд зүйлийг хагалж, хэмхлээд цагдаагийнханд “баригджээ”.

Иймэрхүү дүр төрх эрүүлжүүлэх байрнаас харагдах аж. Цагдаа нар өдөр болгон л ийм зүйлс болж байдаг гэдгийг онцолж байна лээ. Зарим хүмүүсийн бие муудах, эсвэл унаж татах, агсам тавих, хэл амаар дооромжлох нь байдаг л зүйл болсон байна. Энэ нь монгол залуусын өнөөгийн дүр төрх болоод багагүй хугацаа өнгөрч байгааг эрүүлжүүлэхийн цагдаа нар чухалчилж байсан юм.

Э.ХҮРЭЛБААТАР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car