antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 1, 2017 8 comments

Сүх жанжны нутаг сүйрлийн ирмэгт

нийтлэсэн Admin

2-1-1_700x700Ч.ҮЛ-ОЛДОХ

Монголын тусгаар тогтнолын төлөө цогтой  тэмцэгч, Ардын хувьсгалын анхны  жолоодогч, Ардын намыг үүсгэн байгуулагч их жанжин Д.Сүхбаатарын өлгий нутаг  бол өнөөгийн  Сүхбаатар аймаг.  Тэгвэл өнөөдөр уул уурхайгаас  олз ашиг хайгчдын ширээн дээр бялуу шиг хэрчүүлж дуусах   лиценз нэртэй цаазын ялыг Монголын төрөөс хүлээгээд байна. Энэ бол  82.285.15 км.квадрат нутаг   дэвсгэртэй, 58 мянган хүн амтай жижигхэн аймагт ахадсан уул уурхайн 122 лиценз бүхий 68 компанийн  дарангуйлал ажээ. Нийт газар нутгийнх нь 20 хувьд нь газрын тос, 50 хувьд нь уран болон байгалийн бусад баялгийн зөвшөөрөл олгогджээ.  Лавшруулаад үзвэл, С.Баярын үед Монголын Засгийн газраас хийсэн бүтээгдэхүүн хуваах гэрээ, хугацаа сунгасан шийдвэрүүдээр Сүх жанжны нутаг 44 жил гадаад, дотоодын компаниудын мэдэлд байхаар байна. Энэ нутаг  цайрын баяжмал, жонш, хүрэн нүүрс, уран, газрын тос,шатдаг занар,зэс, вольфром гээд   олон төрлийн эрдэс баялгийн нөөцтэй.  Тэр бүхнийг ердөө  68 компани  мэдэлдээ авчээ. Хууль түшвэл уул уурхайн компанид олгосон лицензүүдэд орон нутаг оролцох, тэр бүү хэл мэдээлэл авах ямар ч эрхгүй юм. Зөвхөн танилцах л үүрэгтэй аж. Тэгвэл хэн  мэдэж, зөвшөөрөл олгодог вэ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийдвэр гаргадаг.  Тэнд хэдхэн хүн сууж, ийм бизнес цэцэгжүүлж байна  гэвэл хилсдүүлсэн болохгүй. Үүний дүнд Сүхбаатар аймгийн онгон дагшин байгаль, аялал жуулчлал хөгжүүлэхэд нэн тохиромжтой  хосгүй үзэсгэлэнт Дарьгангын цогцолбор газар сүйдэх аюул хэдэн жилийн өмнөөс  нүүрлэж, ил далд яригдаж ирэв. Сүүлийн үеийн тод жишээ бол  өнгөрсөн жил Монгол орны зүүн бүс нутагт дулаан орноос ирж зусдаг шувуудын цуглардаг гол цэг болсон Ганга нуурын ус татарч,ширгэхэд хүрсэн явдал. Бас газрын тос, уран олборлогч компаниуд сонгуулиар далимдуулан Дарьганга сумын  нутаг дахь хүн чулуудыг байрнаас нь хөдөлгөж, ашиглалтын талбайгаа чөлөөлөхөөр нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч багагүй бужигнаан үүсч байсныг олон нийт мартаагүй байна. Хүн  ардын мэдлэггүй, мэргэжлийн байгууллагуудын хяналтгүй, эрх барьж буй намын   олонхиор түрсэн байдалд  газрын тосны “Петро матад” ХХК,  БНХАУ –ын хөрөнгө оруулалттай “Монголиа шиний энержи”, Австралийн “Вульф петролиум” ХХК, “Макс ойл” ХХК, “Вэллэх индастриал” ХХК ирэх хавраас   тусгай хамгаалалттай газар нутгийг сүйдэлж мэдэхээр байгааг эх сурвалжууд хэлж байна. Хамгийн аймшигтай нь Сүхбаатар аймаг хоёр дахь Хонгор болоод зогсохгүй,  Дорноговийн Улаанбадрахын үргэлжлэл болох аюул тун ойртжээ.

 Монгол, АНУ, ОХУ, Бермуда улсын хөрөнгө оруулалттай “Гурван сайхан” компани, “Арева”, “Кожеговь” зэрэг  ураны муу жишээгээр дэлхийд хар данстай үндэстэн дамнасан компаниуд одоогоор хайгуулын зөвшөөрөлтэй ч удахгүйолборлолт хийх, магадгүй зарим газарт  туршилт хийж эхэлсэн байхыг үгүйсгэхгүйг нутгийн иргэд ярьж байгаа юм.

zuuniimedee


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • ДАРЬГАНГА (February 01, 2017 12:47:08 pm )

    АРД ТҮМЭН ҮГЭЭ ХЭЛЭХ ЦАГ БОЛЖЭЭ.

  • Anonymous (February 01, 2017 12:58:33 pm )

    ард түмэн хулгайч нарыг сонгосоор л байна одоо яайяа гэхэв дээ

  • yуган (February 01, 2017 1:27:34 pm )

    эх орныхоо газар нутаг байгалййн баялагаа гадаадын луйварчдад хэрхэн худалдаж буйг авч хэлэлцэх хэрэгтэй байна даа

  • Гэрэл (February 01, 2017 2:10:09 pm )

    Энэ дээр байгаа хүмүүс дотор Эх орон ард түмнээ боддог хүн ер нь байна уу.Дандаа гаднын эрх ашгийг хамгаалсан,гар хөл нь болсон тэднийхээ мөнгөний барьцаанд орсон урвагч луйваряид байдаг болждээ.Тэр хүмүүсээ өөрсдөө сонгосон юм чинь одоо яах билээ.Ард түмнээ араасаа дагуулах аавын хүү нэг өдөр гарч ирэх байлгүй дээ. Тэр үед үндэс угсаагаараа сүйрнэ дээ та нар.

  • хахаха (February 01, 2017 2:22:49 pm )

    Хохь нь хулгайч МАН-ыг яах гэж сонгосон юм сүйрнэ л биз ажил хийсэн хүнээ ад үзсэн новшийн аймаг

  • Монгол. (February 01, 2017 6:36:26 pm )

    АН-ын луйварч, хулгайч хулигаануудын олгосон худалдсан газар. Өнгөрсөн жилүүдэд Сүхбаатар аймаг хамгийн үлгэр жишээ мундаг байгаа тухай АН-ынхан дарга нар нь сурталчилдаг байлаа. Одоо зэс гуйл нь цухуйжээ.

  • Chance@XXK (February 02, 2017 3:22:11 am )

    Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah
    Surtahclah ajiluudiig hiij huitsetgene.
    Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU /SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO.
    • Ажлын байранд тавигдах шаардлага
    http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

  • зочин (February 02, 2017 9:29:10 am )

    Мөнгөтэй болох арга http:// http://Cash4Visits.com/ref.php?refId=345626 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

antalya rent a car