antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 1, 2017 16 comments

Гэмт этгээдүүдийн орогнодог газар Төрийн ордон биш!

нийтлэсэн Admin

4862998409_0a247ce5d9_b

Төрд гарчихаараа түмнийг мартдаг, тэнгэрээс тольдогчийн дүрд хувирчихдаг нөхдүүд олон. Тиймээс ч Ерөнхийлөгчөөс өмнөх  парламентын үед өргөн барьсан Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төслийг энэ парламент батлаж гаргах уу гэдэг нь анхаарал татаж буй. Өмнөх парламентийн үед УИХ, байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийг  “Хэлэлцэх нь зүйтэй” гэж үзсэн ч, хэрэг дээрээ хэлэлцэхгүй байсаар дараагийн парламент руу шидсэн. Энэ парламентын тухайд МАН-ынхан үнэмлэхүй олонхийн хувьд уг нь ямар ч асуудал дээр гацахгүй байх боломжтой. Ялангуяа Монгол төрийг хариуцлагажуулах, төрийн эрхэнд гарсан нөхдүүдэд хэр хэмжээтэй байхыг хуульчлан сануулж өгөх нь зайлшгүй чухал байгаа. Гэвч улстөрчид үүнийг хүсэхгүй байгаа бололтой. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд   уг хуулийн төсөл амжвал хаврын чуулганаар, амжихгүй бол ирэх намрын чуулганаар хэлэлцэгдэнэ гэсэн ч, гишүүдийн хандлагаас харахад хуулийн төслийг урагшлуулах сонирхол алга байгаа юм. О.Содбилэг  гишүүн “УИХ-ын гишүүд сонгогдсоны дараа эгүүлэн татах нь мөнхийн хэрүүл дагуулна. Тиймээс л дараагийн сонгуулиар ард иргэд дүнгээ тавьдаг тогтолцоотой. Хариуцлагын асуудал ардчилсан журмаараа явж байгаа. Тийм ч учраас өнөөдөр МАН-аас 65 гишүүн сонгогдсон. Гэтэл сонгуульд ялагдсан тал нь нөгөө хүнээ эгүүлэн татах эцэс төгсгөлгүй маргаан гаргах шаардлагагүй” гэсэн бол нэр бүхий гишүүд ч ийм чиглэлийн байр суурь илэрхийлээд байгаа юм.

Ер нь бол хариуцлагын асуудал ардчилсан журмаараа явж байгаа гээд л, зөөлөн суудалдаа тухлаад байх бололтой юм. Уг нь ард түмэн тэнэг биш. Хаана юу болохгүй байгааг харж буй. Монголын төрд хариуцлага, хяналт хэрэгтэй гэдгийг хуульч, судлаач Х.Бат-Ялалт эрхэм байнга хэлдэг.  Тэрбээр  “Ямар ч хяналтгүй эрх мэдэл дээр очсон  хүн хулгайч л болно шүү дээ. Хүссэн зүйлээ л хийхийг бодно. Гэсэн  мөртлөө хуулин дээр хийж болохгүй үйлдлүүдийг нь заачихсан байдаг. Хийж болохгүй үйлдлээ хийхийн тулд,  өөрийн гэсэн багаа бүрдүүлдэг, өөрийгөө хамгаалдаг байдал бий болчихсон. Одоо тэр төрийн ордны эргэн тойрных нь байдлыг аваад үз л дээ. Төрийн ордон төрийн тусгай хамгаалалт гэдэг чинь засгийн эрх барьж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй байгууллага. Түүнээс биш тэднийг гэмт хэрэг үйлдсэн байхад нь хамгаалдаг байгууллага биш. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг чинь тэр гишүүнийг хараат бусаар ажиллах баталгааг нь хангахад зориулагдсан механизм болохоос биш гэмт хэрэг хийчихсэн нэг нөхрийг хамгаалдаг механизм биш. Бид нарын зөв бодож хийсэн юм сөрөг үр дагавар авчирсны тод жишээ энэ. УИХ-ын гишүүнийг хэнээс ч хараат бус ажиллах баталгааг нь бүрдүүлэх зорилгоор хуулиндаа УИХ-ын гишүүн бол хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэхчлэн эрх өгчихөөд байна шүү дээ. Тэгээд цөөхөн хэдхэн тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлнээ гээд заачихсан. Тэгэхээр  нөхдүүд гэмт хэрэг үйлдээд, өөрийгөө хаацайлж, амиа авардаг газар гэж Төрийн ордныг ойлгочихсон. Төрийн ордон ороход маш хэцүү гэдгийг хүмүүс мэднэ шүү дээ. Хүмүүс орох гэхээр хамгаалагч нар гарч ирээд,  төрөө хамгаалаад байгаа юм, уг нь. Гэтэл тэр дотор нь гэмт хэрэг хийчихсэн хулгайч нар байгаа байхгүй юу. Энэ сонин дүр зураг л даа. Хулгайч нар өөрсдийгөө хамгаалчихаад, дээрээс нь гэмт хууль батлаад байна шүү дээ. Гэмт этгээдүүд өөрсдөдөө тохирсон гэмт хууль батлаж байгаа. Баахан хулгай луйвар хийж хийчихээд тэрийгээ хамгаалсан, Үндсэн хуулиа зөрчсөн хууль тогтоомжууд санаачлаад сууж байна. Үүнд ард иргэд бухимдаад байгаа. Тэгэхээр бухимдаад суугаад байлгүй бодитойгоор нэгдээд Монгол төрийн ариун ордноос луйварчдыг зайлуулах,  ямар ч муу хүн тэнд орогнох боломжгүй хяналттай нийгмийг, хяналтын системийг л бий болгоё гэдэг саналыг бид тавьж байгаа юм.”  хэмээн ярьж байсныг энд тодотгон хүргэж байна.

Ерөнхийлөгчөөс өргөн барьсан  Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн  төсөлд тусгасан агуулгаас хүргэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах УИХ-ын чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэх зэргийг тодорхой тусгажээ. Ерөнхийлөгч өргөн тангарагаасаа няцах, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан тохиолдолд огцруулж болно.

УИХ-ын дарга, дэд даргыг Үндсэн хуульт байгууллагын эсрэг үйл ажиллагаа явуулсныг, хууль ноцтой зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь дэмжсэн тохиолдолд огцруулна.

УИХ-ын гишүүд хууль зөрчсөн, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг удаа дараа эсвэл ноцтой зөрчсөн, тухайн жилийн УИХ-ын чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааны гуравны нэгээс илүү хувийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан тохиолдолд УИХ-аас эргүүлэн татаж болно. Мөн тойргоос сонгогдсон гишүүдийг тойргийнх нь сонгогчдын 15 хувиас тоошгүй нь эргүүлэн татах хүсэлт гаргасан, түүнд гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татна. Ингэхдээ сонгуулийн эхний жил болон сүүлийн жил эргүүлэн татах хүсэлт гаргахгүй.

Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн Үндсэн хууль байгууллагын эсрэг үйл ажиллагаа явуулсныг Үндсэн хуулиийн цэцийн дүгнэлтээр тогтоосон, гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон бол огцруулна. Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг Ерөнхий сайд УИХ-д өргөн мэдүүлнэ.

УИХ-аас томилогдсон албан тушаалтан нь Авлигын эсрэг хууль зөрчсөн, тухайн албан тушаалд тавигдах ёс зүйн шаардлагыг удаа дараа зөрчсөн эсвэл алдаа гаргасан, албан үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн нь огцруулах үндэслэлтэй гэж УИХ-ын наймаас доошгүй гишүүн үзсэн бол огцруулна.

Аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд огцруулна. Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон, ёс зүйн шаардлагыг ноцтой зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн бол Ерөнхий сайд огцруулах санал гаргаж, аймаг, нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлнэ гэхчлэн тусгасан байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • ЗОЧИН (February 01, 2017 10:37:16 am )

    ЗАСАГ ДАРГА ҮНДСЭН ХУУЛЬ БАЙГУУЛЛАГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛГАА ЯВУУЛСАН НЬ ХУУЛИАР ШҮҮХЭЭР ТОГТООГДВОЛ ШУУД ОГЦРУУЛДАГ БАЙХ ЁСТОЙ ЮУН ИТХ ХЭЛЭЛЦЭХ ТЭР БҮЛЭГЛЭЛ НЬ ХУУЛЬ ЗӨРЧСӨНИЙГ НЬ ДЭМЖДЭГ БАЙХГҮЙ ЮУ

  • ЗОЧИН (February 01, 2017 10:40:56 am )

    ЭНЭ ХУУЛИЙГ БАТЛАХ ЁСТОЙ ХУЛГАЙЧ НАРЫГ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЗУУНЫ ЛУЙВАРЧНЫ ЗУЛЗАГА 4 ЖИЛ ХУРАЛ ТАСЛАХ НЬ ДЭЭ ХЭРҮҮЛ САЛАХГҮЙ ГЭНЭ ҮҮ ГУДАМЖИНД ГАРГААД ХАЯЧИХААР ЯАДГИЙГ ҮЗЭГ

  • Зочин (February 01, 2017 11:05:57 am )

    ИХурлын гишүүний бүрэн эрх гэдэг юмаа л аваад хаячих хэрэгтэй.

  • Зочин (February 01, 2017 11:37:52 am )

    Үндсэн хуулийн Цэц Д.Сугар хулгайчийг орогнуулж байгаа нь бас л үнэн

  • бат (February 01, 2017 2:52:42 pm )

    Төрийн ордон онц аюултай гэмт хэрэгтнүүдийн орогнох байр болсон нь үнэн

  • Өвгөн (February 01, 2017 3:52:01 pm )

    Тиймээ луйварчид, хулгайч, рецедивистүүд, хамгийн өөдгүй зальхай муу нөхөд УИХ, ЗГ, төрийн яам, намуудыг зүглэх, бүр удирдах болсон нь монголын эмгэнэл. Энэ гамшгийг ард түмний идэвхитэй оролцоотой л засна шүү

  • цочин (February 01, 2017 4:39:41 pm )

    санаачилсан хуилын батлахгүй байж юм хиисэнгүй гээд байгаа юм Элбэгдорж та бүгэд хашаагаа цэвэрлүүл гэрээ цэвэрлүүлвэл нэг ажил хиисэн болж харгдах юм байна даангүй Нямдорж бол маш муулж харгдах юм эрднтын 49/ 51/ хув бүгдэл Элбэгдоржтой холботой гээдэл яриад байгаа харгн лээ Нямдорж өрөө маш сайн хүн юм шигэл ярих юм Нямдорж ардчилсан намиихныг газриин хөрсөнөөс арчихаарал болтол ярих юм ярих юм тэгвэл өрөө дандаа төрөд гарах бодолтой догоо

  • b (February 01, 2017 5:31:59 pm )

    xulgaichuudiig yax ve.

  • баагий (February 01, 2017 10:06:17 pm )

    Миний бодлоор гэмт хэрэг, хууль завхруулагчдийн үүр нь төрийн ордон болсон. Учир нь тэнд байдаг хүмүүс өөрсдөө хуулиа зөрчдөг, түүнийгээ жирийн иргэд буруутай мэтээр ойлгуулж монголчуудын амьдарлыг самарч суудаг хүмүүс. Даанч сонгогчид ойлгож улс төрийнх нь систем зөв болох болоогүй байна даа.

  • иргэн (February 02, 2017 10:35:46 am )

    ШУДРАГА, УЛС ТӨРИЙН СОЁЛТОЙ, СОНГОГЧ ОЛНОО ХҮНДЭТГЭН ҮЗДЭГ БАЙЯ ГЭВЭЛ ЭНЭ ХУУЛЬ ХЭРЭГТЭЙ. хУДЛАА ХЭЛЖ, ХУУРЧ МЭХЭЛЖ БАЙГААД СОНГОДЧИХВОЛ БУСАД НЬ ХАМААГҮЙ ДУРААРАА ДУРГИНА ШҮҮ ХӨ ГЭВЭЛ ЭНЭ ХУУЛИЙГ БАТЛАХГҮЙ Л БАЙХ. тЭГЭХЭЭР СОНГОГЧ БИД ЭНЭ ХУУЛИЙГ БАТЛУУЛАХЫН ТӨЛӨӨ ЭРЧИМТЭЙ ТЭМЦЭХ Л ХЭРЭГТЭЙ БОЛОХ НЬ ТОДОРХОЙ. шУДРАГА ЁСНЫ ТӨЛӨӨ БҮГД НЭГДЭХ Л ХЭРЭГ ГАРНА ДАА.

  • Chance@XXK (February 02, 2017 4:07:47 pm )

    Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah
    Surtahclah ajiluudiig hiij huitsetgene.
    Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU /SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO.
    • Ажлын байранд тавигдах шаардлага
    http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

  • ниргээ (February 02, 2017 5:39:01 pm )

    TIIM BAIH UED NI DUUGAI BJ BAIGAAD HOJUU ,, OMNOH OOR HUMUUSIIN YUM IIG YARIAD BGAA YUM BISH BIZ

  • ард (February 02, 2017 7:10:17 pm )

    ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БОЛЧИХООД ЁС ЗҮЙГЭЭ Ч МЭДЭХГҮЙ ИДЭЖ УУЖ СУУЧИХААД ҮЗЭГЧОЛОН Ы ШҮҮМЖИЛЭЛИЙГ ХҮЛЭЭЖ АВААД УЙЧЛАЛ ГУЙХЫН ОРОНД ХАРИНЧ БҮР ТВ ДЭЛГЭЦЭЭР ҮЗЭГЧ ОЛНЫГ УУРЛАЖ ЗАГНАЖ ЁС ЗҮЙГҮЙ ЗАГНАЖ БАЙСАН НЬ ОЮУНЧИМЭГ МЭТИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ НЬ ЗӨВ.,.

  • баагий (February 05, 2017 10:03:32 am )

    Төрийн ордон гэмт хэрэгтэнүүдийн орогнодог хамгийн таатай нөхцөл бүрдсан газар. Учир нь тэнд тэднийг хамгаалдаг хууль, хуяг, хоол хангамж, туслах, эрх мэдэл бүгд байгаа. Сонгогчидод хууль гэж том дуугарчихаад, өөрсдөө зөрчөөд давхичихдагыг юу гэхэв.

  • Anonymous (February 05, 2017 10:04:47 am )

    Төрийн ордон гэмт хэрэгтэнүүдийн орогнодог хамгийн таатай нөхцөл бүрдсан газар. Учир нь тэнд тэднийг хамгаалдаг хууль, хуяг, хоол хангамж, туслах, эрх мэдэл бүгд байгаа. Сонгогчидод хууль гэж том дуугарчихаад, өөрсдөө зөрчөөд давхичихдагыг юу гэхэв.

  • zochin (February 07, 2017 8:44:44 am )

    Manai turiin ordomg Bolobson shoron gej nerlebel yamar be mongolchuudaa

antalya rent a car