antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 1, 2017 4 comments

Сайн төрлийг олж дутуугаа гүйцээсэн агуу их АВАРГА болж төрөөрэй миний найз…

нийтлэсэн Admin

16299530_753097518173211_3308973604991388859_n

Мэргэжлийн сумод Монголын хүчтэнүүдийн нэгэн тод төлөөлөл болж явсан Токитэнкү А.Хүчитбаатар таалал төгсөж, Монголчууд эмгэнэл харууслаа илэрхийлсээр байгаа билээ. Тэгвэл Асашёорюү Д.Дагвадорж анд найзаа дурсан ийн өгүүлжээ.

“Тэнгэрт найз минь гэрэлтээрэй. Тэртээ 1994 онд бөхчүүдийн хүүхдүүдийг Эрдэнэбилэг багш маань цуглуулж жудо, үндэсний бөхийн УДАМ дэвжээ нээж билээ. Ж.Алтангадас начны хүү гээд өндөр горзгор(тэр үед тарган хүүхэд байгаагүй) нүд нь алагласан нилээд шартай байрын шинжтэй хүү…. Тэр маань Хүчээ байлаа.

Хэвтээ барилдаанд маш эвгүй энгэр аваад төвөггүйхэн боочихдог мань хэддээ классик кккк. Өсвөрт босоо урд жилийнхээ аварга, бид хэд Хүчээ хошой аварга болно гээл. Тэгсэн мань эр хэнд ч билээ ялагдаж хүрэлийн төлөөх барилдаанд ялаад чухам л олимпийн аварга болсон мэт хөөрч байгаа төрх нь одоо ч гэсэн нүдэнд минь илхэн санагдана.

Эр хүний зам мөр нийлсэн их СУМОгийн амьдралд ч цугтаа явлаа бид. Хүчээ бид 2 ийн мартагдахааргүй барилдаан бол Осакагийн башод гараа таллуулаад унасан миний барилдаан, Цаадах чинь элдэвтэй маш эвгүй тэр майжаг хөлнөөс юу ч ирж мэднэ. Халз хутгаа этээ, дагуулж хавирна Классик хүн классик . Найз минь одоо алга…..Наадам давхацсан Нагоя башогийн халуун өдөр айргаа санасан хэдэн бөхчүүд цуглан ёслоход Хүчээ маань ахын хувьд үг нээж Наадам сайхан болж байнаа миний аав бөх бас сайн уяач гэж хэлээд сайхан морины дууг дуулаж байсан нь тодхон үлджээ…. Цааш нь тэрлэх сэтгэлд минь нулимс дүүрээд байна аа найз минь…..Жаргаж байгаа наран ахин манданаа найз минь. Сайн төрлийг олж дутуугаа гүйцээсэн агуу их АВАРГА болж төрөөрэй миний найз…..”

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • zochin (February 01, 2017 10:50:41 am )

    sain xvn bolj typyypei minii xvv sain eej aabiin sain xvv baisan shvv bid nap aabiin chin naizuud bga ym aa

  • Датарболд (February 01, 2017 11:20:34 am )

    Ард түмнийхээ сэтгэлд гүн оршино,Ёстой л их аварга болоорой

  • тунгаа (February 01, 2017 12:50:54 pm )

    ум амгалан болтугай

  • Bat batka (February 02, 2017 5:08:25 am )

    Anh oyutni sumogoos garch irj bhd udhgui avarga boln gj bdj suulchiin barildaan hurtel uzej bsn ahn bn mash ih haramsaj bna avargin helsneer avarga bolj toroorei duu mini

antalya rent a car