antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 31, 2017 2 comments

Саудын Арабын татваргүй амьдрал төгсгөл боллоо

нийтлэсэн Admin

f4eb44_saudi_swords_x974Татвар гэдэг ойлголт байхгүй амьдарч ирсэн Саудын Арабчууд татвар төлж эхлэх боллоо. Газрын тосны үнэ унаж, эдийн засгийг нь доройтуулснаас засгийн газар нь ОУВС-ын зөвлөсний дагуу Даваа гарагт ийм шийдвэр гаргажээ.

Үүнээс өмнө, өнгөрсөн оны зургаадугаар сард Саудын Араб зарим нэг бараа бүтээгдэхүүнд 5 хувийн нэмүү өртгийн албан татвар бий болгосон юм.

Тэгвэл энэ удаа бүх бараа үйлчилгээнд нэгдсэн НӨАТ төлдөг болгох шийдвэр гарч, хааны зарлигийг бэлдээд эхэлжээ.

Өнөөдрийг хүртэл Саудичууд ямар ч татвар төлдөггүй, засгийн газраас ихээхэн хөнгөлөлт эдэлдэг байсан юм. Тэгвэл 2014 онд эхэлсэн газрын тосны үнийн уналт дэлхийн хамгийн том газрын тосны экспортлогч Саудын Арабыг хямралд оруулжээ.

Өнөөдөр энд барилгын ажлууд зогсож, сайд нарын цалинг хасаж, зардлаа ихээр танах болсон нь өнгөрсөн жилийн $97 тэрбумын төсвийн алдагдалтай холбоотой. Энэ нь нэгэн үе диваажинд тооцогддог байсан газрын тосны хаант улсад урьд нь үзэгдэж байгаагүй тохиолдол байв.

Саудичууд эдийн засгаа 2020 он гэхэд газрын тосноос хамааралгүй болгохын тулд бусад салбаруудад их хэмжээний хөрөнгө оруулах болжээ.

НӨАТ-аас гадна булангийн орнууд энэ жилээс тамхи, чихэрлэг ундаа, энергийн ундаа зэрэг бараанд онцгой татвар ноогдуулахаар болоод байгаа юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Мн (February 01, 2017 8:17:06 am )

    Мөнгөндөө сагсан баячууд Ирак, Сирид байлдаж байгаа алан хядагчдыг дэмжиж санхүүжүүлээд байсан юмаа. Ямарч ч татваргүй мөнхийн мөнгөөр сагсан амьдрал гэж ч юу байхав.

  • зүрх судас (February 01, 2017 2:12:11 pm )

    Тархи-зүрх судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэн судсан дахь өөхөн товруу /бляшка/-г хайлуулан судас цэвэрлэж, Цус шингэлэн холестрин бууруулан Даралт ба хуянг эрүүлжүүлэх үйлчилгээ бүхий ЛиЭрКан / ОМЕГА-КОМПЛЕКС/ бүтээгдэхүүнийг борлуулж байна.. ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ Лавлах утас: 96665038. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА БИЧЛЭГ: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

antalya rent a car