antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 30, 2017 1 comment

Хятад эр амьтны хүрээлэнд баранд бариулж амиа алджээ / VIDEO /

нийтлэсэн Admin

5e6bd2_Tiger-attack_x974

Өчигдөр өдөр зүүн Хятадын Ниньбо хотын амьтны хүрээлэнд нэгэн эмгэнэлт хэрэг тохиолджээ.

Амьтны хүрээлэнг үзэж явсан хүмүүсээс 50 настай нэгэн эр тодорхойгүй шалтгаанаар бар амьдардаг хашааг даван орсон байна. Эхнэр, хүүхэдтэйгээ явсан гэх тэр хүнийг хүрээлэнгийн гурван бар барьж, хүнд шархдуулжээ.

Амьтны хүрээлэнгийн ажилчид барын савраас салгахын тулд усан буугаар буудсан ч үр дүнд хүрээгүй тул нэг барыг нь буудаж устгасан байна.

Өдрийн 14:30 цагийн үед гарсан энэ хэргийн дараа 15:00 цагт амьтны хүрээлэнг хаажээ. Хохирогчийг эмнэлэгт аваачсан ч нас барсан гэнэ.

Гэрчүүдийн ярьж байгаагаар барууд хохирогчийн толгой, хүзүүг хазаж шархдуулан, чирж байсан гэнэ.

Одоогоор хохирогч яагаад хашааг давж орсон нь тодорхойгүй байгаа ажээ.

Эх сурвалж: The Mirror


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Зочин (January 30, 2017 7:51:54 pm )

    Интернетэд two man try to enter the zoo by climbing wall гэсэн байсан бичлэг дээр 2 хүн бариулж байсан

antalya rent a car