antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 30, 2017 3 comments

Монгол дээлний ёс жудаг

нийтлэсэн Admin

Монголчууд бид өөрийн гэсэн маш олон өвөрмөц сайхан ёс заншилтай ард түмэн билээ. Үүний нэг нь шинэ дээл мялаах ёс юм.  Монголчууд хүүхдийн хувцсыг удаан эдэлгээтэй бөх бус, хүйтэнд хайрахгүй, халуунд сэрүүн, нимгэн хөнгөн эдээр хөдөлгөөнд саад болохгүй зүйлээр хийдэг. Олон хүүхэдтэй айл нэг хувцсыг дараа дараагийнханд нь нөхөн сэлбэж, томсгон өмсгөдөг. Хүүхэддээ хувцас эсгэхдээ хонь, тахиа, гахай, туулай өдрийг илүү таашаадаг.
Монголчуудын өмсдөг үндсэн хувцас нь Монгол дээл билээ. Монголчууд хүүхдүүддээ голчлон тод өнгийн даавуугаар өнгөлсөн, гоё эмжээр, чимэглэлтэй дээл оёж өмсүүлэн  товч шилбийг бүрэн товчилж бүсийг нар зөв тойруулан бүслээд:
Урд хормойг нь унага даага гишгэг
Хойд хормойг нь хонь хурга гишгэг
Дотоод хормойг нь тос өөх мялааг
Гадаад хормойг нь ганзага сур чимэг
Энэ жил даавуу даалимбаар хийв
Ирэх жил торго дурдангаар хий
Эд нь хэврэг
Эзэн нь мөнх болоорой! гэж хэлээд хаваасыг нь авдаг.
Шинэ дээл өмссөн хүүхдэд “дээлийн мялаалга” гэж боов чихэр өгч урамшуулан баярлуулдаг.
Монгол хүн “Мандах төрийн малгай, тэгш төрийн дээл, хан төрийн хантааз, бүтэх төрийн бүс, түших төрийн гутал” гэж өмссөн хувцасаа төрийн бэлгэдэл болгон хүндэтгэн нэрлэдэг бөгөөд дээлийн зах энгэрийг дээш харуулан тавих, хувцасны дээгүүр алхаж гарах, хүнтэй хувцас солих, эмэгтэй хүний хувцсыг эрэгтэй хүн өмсөх зэрэг олон цээртэй байдаг. Эр хүний сүлд хийморь эь  малгай бүс хоёртоо байдаг . “Хүнтэй бүү сольж өмсөхийг цээрлэдэг. Малгай буруу харуулж өмсөхийг эртнээс нааш ихэд цээрлэж ирсэн бөгөөд зөвхөн талийгаачийн яс барих хүн л малгай буруу харуулан өмсөж шарилд хүрдэг учиртай.
Энхрий хүүхдийн хувцас өөр байдаг. Хүүхдийг ондоошуулж харагдахаар буруу энгэртэй дээл өмсгөж охинд эхнэр дээл, ууж малгай, хөвгүүдэд лам дээл өмсгөж том хүн болгон хувцасладаг бөгөөд  Энхрий хүүхэдтэй зарим нь элэг бүтэн айлын хүүхдийн хувцас, эхийнх нь дээлийн дотоод хормой, эцгийн нь баруун ханцуйг авч нярайлах үед нь домнож хувцас хийж өгдөг байв. Хүүхдийг үдшийн бүрэнхийд элдэв муу юмнаас хамгаалдаг гэж урд энгэрт нь тээг, тэвх, шагай, зоос, мөрөн дээр нь хөө хуяг, , хүрэл сум, эрдэнийн зүйл, ар энгэрт нь бүргэд баавгайн хумс, гахайн соёо, бойтог гуталд нь хонх уяж өгдөг. Даавууг гурвалжин нугалж дотор нь хөвөн, ноос, өвс ургамал хийгээд үзүүр тус бүрт нь мяндсан цацаг оёсон тээг нь газар лус огторгуйгаас нөлөөлөх далд муу юмнаас хамгаалдаг гэж байв. Элдэв араатны хумс, шүд, эвэр, соёо нь гагцхүү хурц үзүүрээрээ гадны зүйлийг айлгадаг гэнэ. Харин, хөө хуяг нь цахилгаан, аянга, хуй салхинаас хамгаалж хүүхдийг урт наслахыг бэлгэдсэн юм. Цамц, баривч, дээлийн хормойн оёдлыг дутуу үлдээдэг. Энэ нь дахин дүүтэй болохын бэлэгдэл бөгөөд дүү нь төрмөгц тэр хэвээр өмсгөж байгаад ханцуй хормой залгаж эргээж ахад нь өмсгөдөг байв. Хүүхдийн шинэ хувцсыг мялаахдаа бүсийг нь бүслээд ар өвөр хормойг доош нь дугтарч өрөм, сүү, тос түрхэнэ. Хүүхдийн хуучин хувцсыг огт хаядаггүй ёсон бий.

2264c12eb753d128original


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Амаа (January 30, 2017 3:08:56 pm )

    Монгол ёс заншлаа сайхан бичжээ.одоо монгол дээл хувцас өргөн хэрэглэж байна.Хүүхдийн хувцас тогмоом мөн их байх юм тэр болгон түлээд байх гал зуух ч ховордоод ёс заншил алдагдах нээ. Сайхан мэдээлэл оруулсанд баярлалаа

  • Мэнд амор (January 30, 2017 3:32:25 pm )

    сайхан бичсэн байна хэрэгтэй ч мэдээлэл байна хэрэгжүүлэх талаар бодоод эхлэх л байна

  • Гомбо (January 31, 2017 1:05:34 pm )

    Жудагтай хүн бол байбаг, харин дээл нь жудагтай болсонг мэдээгүй юм банйа.

antalya rent a car