antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 27, 2017 10 comments

Галт тэрэг замаас гарахаас сэргийлсэн машинчийг шагнажээ

нийтлэсэн Admin

galt
Галт тэрэг замаас гарах ноцтой ослоос сэргийлсэн УБТЗ-ын Улаанбаатар татах хэсгийн 8-р цувааны машинч Б.Намхайдэмидийг өнөөдөр УБТЗ-ын даргын тушаалаар “Онц хөдөлгөөнчин” цолоор шагнажээ.
Шагналыг УБТЗ-н хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан орлогч дарга Гук.Н.А гардуулсан байна.Онц хөдөлгөөнчин цолоор шагнуулсан машинч Б.Намхайдэмид нь 2017 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 23:20 цагийн үед Улаанбаатар-2 өртөөн дээр 2М62ММ-021 илчит тэргийг жолоодож явахдаа номер 20 дундын байдалд байсныг харж яаралтай зогсоох арга хэмжээ авчээ. Тэрбээр М8 дохионы зөвшөөрсөн заалтаар 5-р зам руу бүрэлдэхүүндээ холбогдохоор явж байсан байна.
Шөнийн 23.00 цагийн үед үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд дээрх ноцтой зөрчлийг олж харж арга хэмжээ авсан нь их хэмжээний хохирол амсахаас сэргийлсэн гэж УБТЗ-ын удирдлагууд үнэлсэн байна. Хэрэв дээрх нөхцөл байдлыг олж хараагүй хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн бол галт тэрэг замаас гарч, их хэмжээний хохирол амсах эрсдэлтэй байжээ.

galt tereg

110


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • irgen (January 27, 2017 3:34:21 pm )

    mundag umaa, zaluu hyn tuldaa sambaatai baij, ajlaa sain ezemshij baina, amjilt

  • ЦАГААН САР (January 27, 2017 4:55:38 pm )

    ЗӨВ ШҮҮ

  • Anonymous (January 27, 2017 5:13:22 pm )

    ямар сайхан юм бэ

  • би (January 27, 2017 5:37:11 pm )

    Мундаг залуу байна. Ажлын их амжилт хүсье.

    • Sh. Ochirpurev (January 28, 2017 12:17:31 pm )

      Sain zaluu bna. Shagnax ni zvin xereg

  • Гэрэлээ (January 28, 2017 12:34:07 pm )

    Ёстой мундаг хүү байна Энэ тухай сонссон хүн бүхэн ард түмэн чинь чамаар бахархаж байна Улам сайн хичээгээрэй Өндөр амжилт , чамд баярлалаа

  • Anonymous (January 28, 2017 12:36:14 pm )

    Psdaa uud naad oron nutgiin garts garamuudaa bygiig ni xaalttai gerel doxiog ni ajiltai bolgo l doo ashiggyi heden ariin haalganii yumnuud darga ner zyygeed lai bolood yabj baihiin psdaa

  • Anonymous (January 28, 2017 12:38:20 pm )

    Aluurchid

  • яая даа байз (January 28, 2017 12:41:58 pm )

    Энэ өдрийн мэндийг хүргэе.
    8-р цувааны машинч Б.Намхайдэмидэд УБТЗ-ын даргын тушаалаар “Онц хөдөлгөөнчин” цолоор шагнагдсанд баяр хүргэе.Энд тавигдсан 14 хүнтэй зургийг хараад миний сэтгэл эмзэглээд байна.Урдуур нь суусан хүмүүсийг харахаар өмнөөс нь ичиж нүүр улайгаад хамаг бие сонин болчихлоо.Шагнагдсан хүмүүс нь харагдах төдий байрлалтай байхад дарга нар нь өөрсдийгөө яасан гэж тод харагдах газар суусан байна аа.Дарга нараа зурагаа авахуулахдаа жаахан ичиж зовооч.Гавъяа байгуулсан хүмүүсээ халхалж суудаг та нар хэм бэ.Дарга нараа цаашид шагнагдсан хүмүүсийнхээ зургийг тавьж байгаач.Энэ зургаа хараад та нарын сэтгэл зовж ичихгүй байна уу.Ёстой хуучин сэтгэлгээтэй дарга нарын зураг байна даа.

  • Ажиглагч (January 29, 2017 1:08:42 pm )

    Шагнах л хэрэгтэй байх. Гэхдээ аль нэг салбарын оны, тэргүүн гэх тодотголтой тэмдэг хүний амьдралд нэмэр болох болов уу даа. Үүнийг дагалдуулаад учирч болох байсан хохирлыг нь бодитоор тооцоод эдийн засгийн урамшуулал өгвөл амьдралд нь нэмэртэй юм даа. АМГТгазарт уурхайд ажиллаж үзээгүй дан дулаан зонторт сууж байгаад тэргүүний уурхайчин, геологич гэх тэмдэг авсан хүмүүс зөндөө байдаг гэсэн. Тэгээд түүнийгээ зүүгээд ахмад уурхайчид, геологчдын өмнүүр ичихгүй явна гээч.

antalya rent a car