antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 27, 2017 16 comments

С.Зориг агсны алдар гавьяаг мөнхжүүлэх тогтоолын төслийг өргөн барина гэв

нийтлэсэн Admin

1485491445588accf51ad04

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барих гэж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2017 онд С.Зориг агсны мэндэлсний 55 жилийн ой тохионо. Монголын нийгмийг ардчилах, чөлөөт зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэх, олон тулгуурт гадаад бодлогын хэрэгжилтийн суурийг тавихад түүний оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй юм. Иймд түүний амьдрал, ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, эв нэгдлийн төлөөх үйл хэргийн түүхэн үнэнийг олон нийтэд таниулж, алдар гавьяаг мөнхжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, ийнхүү УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсрууллаа. Засгийн газраас дэмжсэн саналаа өчигдөр ирүүлсэн учир удахгүй УИХ-д өргөн мэдүүлнэ” гэв.

Уг тогтоолын төсөлд ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулах комисс байгуулах, хөтөлбөр, төлөвлөгөөг батлах, С.Зориг агсанд төрөөс олгосон шагнал, бэлэг, дурсгал, эдэлж хэрэглэж байсан эд зүйлийг Монгол Улсын Түүхийн музейд байршуулах, ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд шаардагдах зардал зэрэг асуудлуудыг тусгасан байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • zochin (January 27, 2017 1:07:37 pm )

    Vil xergig ni eedteixen awch ywaagvi, yagaad uchir bvtvvleg xoroogdson gedgig ni xeleegvi bj yi we ene chini xarin

  • bek (January 27, 2017 5:02:21 pm )

    ЭНЭ НОВШ БАС ШОУДАХ АРГАА ОЛЧИХЖЭЭ БАС

  • Anonymous (January 27, 2017 7:19:50 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл8 Зориг мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • Anonymous (January 27, 2017 7:20:11 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • Anonymous (January 27, 2017 7:20:33 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • Anonymous (January 27, 2017 7:20:51 pm )

    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Anonymous (January 27, 2017 7:21:09 pm )

    “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Anonymous (January 27, 2017 7:21:29 pm )

    МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/

  • Anonymous (January 27, 2017 7:22:11 pm )

    Хүн дарангуйлалын дор байлаа ч бодгаль шинжээ (хүн чанараа) хадгалж чадаж байвал асар муу нөхцөл байдалд унахгүй. Харин хүний бодгаль шинжийг (хүн чанарыг) нь алдагдуулах улс төр бол ямар ч нэрээр нэрлэлээ гэсэн угтаа дарангуйлалаас өөр юу ч биш /Жон Стювард Милл/

  • Anonymous (January 27, 2017 7:22:36 pm )

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

  • Anonymous (January 27, 2017 10:18:53 pm )

    Oor hiih ajil bgvi yum bh daa

  • Nam bus (January 27, 2017 10:48:58 pm )

    Ene batzandan gehch namin dargasandal shiree toluu mederliin tsagan soliotoi bolson al tolgoi yu alalgiin zahialagch aiuurching uneneer oluulhin toluu gants ug ganhiigeegui bj yu dongosch bna

  • zochin (January 28, 2017 12:08:12 pm )

    Ene zaluug ooriin gesen uzel bodoj,zorilgo alga. Zugeer l neg shouchin yum bna.

  • sarnai (January 28, 2017 9:52:55 pm )

    dursgaliihg ni munkruulj bugdeeree zonkooroo zereg sheegeerei

  • ооооо (January 30, 2017 6:39:25 pm )

    16.19 tai malchin huuhduud huchsan hend ch hereggui amitan baisan geegui bil uu

  • төрөө цэвэрлэе (January 31, 2017 11:41:17 am )

    Улс орон өрөнд баригдаж ядуурал айл бүрийн хаалга иогшиж байхад УИХ ын эрхэм гишүүнцэрд өөр санаа алга уу?

antalya rent a car