Өнгөрсөн оны 12 сарын дунд үеэс эхлэн Ховд, Говь-Алтай аймгийн нутагт монгол бөхөнгийн сүрэг бог малын халдварт мялзан өвчний улмаас үхэж үрэгдэж байгаа талаар мэдээлэл гарсаар байна.
Мялзан өвчин бөхөнд халдварлаж үхэж үрэгдсэнтэй холбогдуулан Ховд аймгийн Дарви, Чандмань сумын ЗДТГ-аас хоёр Ажлын хэсэг гарч халдварт өвчнөөр үхсэн амьтны сэг зэмийг устгах нүхийг зохих журмын дагуу бэлтгэн ажиллаж байгаа ажээ. Мөн ДБХС-ийн Ховд дахь салбарын мэргэжилтнүүд бөхөнгийн байршил нутгуудаар өвчний тархалт ямар хэмжээнд байгааг тандах судалгаа хийж байгаа юм байна. Мөн Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг мөн голомтын бүсэд ажиллаж байгаа аж.
Энэ сарын 9-ний өдрийн мэдээгээр хоёр аймгийн есөн сум /Ховд аймгийн Дарви, Чандмань, Говь-Алтай аймгийн Тонхил, Халиун, Шарга, Дарви, Төгрөг, Хөхморьт, Баян-Уул сум/-ын нутагт нийт 1600 гаруй монгол бөхөн үхсэн гэж Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас мэдээлсэн юм. Одоогоор өвчилж үрэгдсэн бөхөнгүүдээс дээж авч устгалд оруулсан байгаа юм. Түүнчлэн бөхөн үхсэн шалтгааныг тодруулахаар олон улсын зөвлөх Монголд ирсэн байна. Бог малын мялзан өвчний тархалтыг хязгаарлахын тулд Засгийн газраас арга хэмжээ авч, 447 сая төгрөг гаргахаар шийдвэрлэсэн ч өдий хүртэл тогтоол болгон баталж хэрэгжүүлээгүй л байна.
Дайны хажуугаар дажин гэгчээр олз ашиг хайсан этгээдүүд “Мялзан” өвчнөөр үхсэн бөхөнгийн эврийг худалдан борлуулахыг завдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тиймээс бөхөнгийн түүхий эд худалдан авч, хэрэглэдэг хүмүүс болгоомжтой хандахыг анхааруулж байна.
ЧОЙ
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 27, 2017 11:55:49 am )
УИХурлын гишүүн МАНын гишүүн Жадамбаагийн Энхбаяр хэдэн жилийн өмнө 200 чоно агнуулан Улсын баатар болж байсны гай энэ юм шүү
-
гх (January 27, 2017 12:44:28 pm )
BOAJ-iin said ogtsor!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
-
иргэн (January 27, 2017 4:01:52 pm )
чоно үнэгээ устгасаны гай энэ шүү дээ
-
ih mungu (January 27, 2017 11:40:35 pm )
httpCash4Visits.comref.php?refId=344870 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
-
Anonymous (January 29, 2017 3:31:08 pm )
enen nutguudaar choniig ih ustgasan aas
5 Comments