antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 27, 2017 20 comments

АТГ: Н.Алтанхуягт сануулга өгч байна

нийтлэсэн Admin

fg5jng5hng5hn

 Н.Алтанхуягийг мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учрууллаа гэж үзэж буйгаа АТГ-аас мэдэгдлээ. Тус газраас гаргасан мэдэгдэлд “Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг-с Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн дагуу тайлбар, мэдүүлэг авахаар 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 16.00 цагт Авлигатай тэмцэх газрын байранд дуудсан боловч цагтаа ирэлгүй 19.00 цагт хүрэлцэн ирсэн.

Н.Алтанхуяг нь мэдүүлэг өгөхөөр ирэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагууд болон ард иргэдийг турхиран авчирч төрийн тусгай байгууллагын чиг үүрэгт хөндлөнгөөс хүч түрэмгийлэн, иргэдэд буруу, ташаа мэдээлэл өгч буй нь хууль бус үйлдэл юм.

Иймд хууль сахиулах байгууллагын үндсэн чиг үүргийхээ хүрээнд хийж буй мөрдөн байцаалтын ажиллагааг аливаа нэгэн улс төрийн намын гишүүн, сонгуулийн сурталчилгаандаа ашиглахгүй байх, иргэдийг худал хуурмаг мэдээллээр хангахгүй байхыг сануулж байна. Холбогдох хуулийн дагуу мөрдөн байцаалтын явцын талаар бид мэдээлэх боломжгүй болно.” гэсэн байна.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн тухайд шалгагдах үндэслэлүүд бий гэдгийг хуулийнхан хэлж байгаа. Түүний  дүү Н.Наранцэцэг, Ц.Насанбат нарыг хууль бус тендерийн хэрэгт сэжигтнээр татсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман уг асуудалтай холбоотойгоор  ярихдаа “Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэрэгт Боловсрол Соёл шинжлэх ухааны яам, зарим дүүргийн Тамгын газраас зарлан явуулсан нийт 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий тендер хууль бусаар явагдсан байдаг.Дээрх ажлын хүрээнд улсын төсвөөс авсан санхүүжилтийн зарцуулалттай холбоотойгоор Н.Наранцэцэг, Ц.Насанбат нарын зэрэг хүмүүсийг сэжигтнээр тооцож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Ц.Насанбатын нөхөр нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүү, харин Н.Наранцэцэг нь түүний төрсөн дүү юм.” гэсэн байдаг. Тэгвэл Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат  “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа  “Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох хэргийг АТГ мөрдөн байцааж, шүүх гэм бурууг нь тогтоосон. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулга гэгчийн арилжааны банкин дахь харилцах дансанд нь “Ар дааган” гэх ХХК-ий данснаас ихээхэн хэмжээний мөнгийг “нүүрсний үнэ” гэсэн утгатайгаар шилжүүлсэн нь анхаарал татдаг. Ингээд “Багануур” ХК-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулан ажиллаж байсан “MGL SB”, “MGL SBD” ХХК-ий үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан М.Тулгын дансанд тухайн гэрээнд хамааралгүй аж ахуйн нэгжээс ихээхэн хэмжээний мөнгө шилжсэн асуудлыг Л.Гансүх нарт холбогдох эрүүгийн хэргээс тусгаарлаж, лавшруулан шалгах болсон.

Гэтэл 2012 онд БСШУЯ-наас зарласан,Сонгинохайрхан дүүргийн 11 цэцэрлэгийн гаднахыг тохижуулах тендер, Нийслэлийн ЗДТГ-аас зарласан, мөн дүүргийн XIII хорооны IX байрны гаднах талбайг тохижуулах тендер, тус дүүргийн Тамгын газраас зарласан 19 байршил дахь гадна талбайг тохижуулах тендер зэрэг нийт дүнгээр дөрвөн тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий тендерт “Алтан тэнгэр”, “Ар дааган” ХХК зэрэг хэд хэдэн аж ахуйн нэгж хууль бусаар шалгарчээ. “Ар дааган” ХХК-ий ерөнхий инженер нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн буюу том охиных нь нөхөр, “Алтан тэнгэр” ХХК-ий захирал нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь хүүхэд, зарим компани нь дээр яригдсан М.Тулга гэгчийн найз нарынх байж. Түүнчлэн эдгээр аж ахуйн нэгжийн санхүүгийн байдлыг шалгахад ихээхэн зөрчил илэрсний хажуугаар Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүүхэд болон түүний эхнэр Ц.Насанбат зэрэг бусад хүний хувийн харилцах дансанд тендерийн санхүүжилтийн мөнгөний зарим нь шилжсэн байна. Энэ мэтчилэнгээр хөрөнгө, мөнгө шамшигдуулсан байж болзошгүй үйлдлүүдэд ах дүү, төрөл садан, найз нөхдийн холбоогоор хамтран оролцсон байх магадлалтай нөхцөл байдал илэрч байгаа. Нийтэд бодитой мэдээлэл өгөх нь зүйтэй гэж санасан учраас хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн хэмжээнд нь үүгээр хязгаарлая.” хэмээн ярьсан байдаг.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • unshigch (January 27, 2017 9:10:22 am )

    Tiim shyy dee. Naiz nohod ah dyyseeree l holion bantan hiisen. Er ni tegeed ali ch nam iiml yum hiideg sh dee.

  • ИРГЭН (January 27, 2017 9:24:05 am )

    АРД ИРГЭДЭЭ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ НАМ-ЫН ХАРРЪЯАЛЛААР НЬ ХЭРЭГ ХЭРЭГСДЭГГҮЙ БОЛГОДОГОО ХЭЗЭЭ ЗОГСООХ ВЭ.УИХ-ЫН ДАРГА АА.ТАНАЙ НАМЫН ОТГОНБАЯРЫН ЭХНЭРИЙН ХЭРЭГ ЯАГААД ДАРАГДААД ТАГ БОЛЧИХОВ ОО.ТЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨН ГУЙВУУЛГА ДАНСАНД НЬ ОРЖ ГАРЧ МӨНГӨ УГААЖ ХЭЭЛ ХАХУУЛИЙН ШИНЖТЭЙ ХЭРЭГ ИЛ БАЙСААР БАЙТАЛ ЦАЙРААД АЛГА БОЛЧИХОВ ОО.ЭНД БАС Л АВЛИГА ЯВАГДСАН БАЙХ.ТИЙМЭЭС ХЭРГИЙГ ДАХИН СЭРГЭЭЖ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ.ЭСВЭЛ ДАРААГЫН ЗАСАГ ТӨР ШАЛГАЖ ЦЭЬЭРЛЭХ БАЙХ ШҮҮ.

  • иргэн (January 27, 2017 10:14:00 am )

    байрнуудын гаднах тохижилтыг оршин суугчид нийлж мөнгө гаргаад хийдэг биш юм уу.

  • Бүх монголчууд (January 27, 2017 10:31:31 am )

    Алтанхуяг нилээд юм хусах нь хусциинм шиг байгаамаа. Даанч ганцаараа ах дүү нартайгаа нийлээд хусциин болохоор нөгөөдүүл нь новшроод байх шиг . Идэж уусан нь ил тод байхад гүрийгээд яахав дээ Алтанххуягаа.

  • Opt (January 27, 2017 10:35:56 am )

    Алтанхуяг хулгайгаа нуухын тулд намын даргын сонгуульд нэр дэвшиж түүгээр халхавчилж олон түмний санаа бодлыг төөрөгдүүлэн улс төржүүлж гэмгүй царайлж уснаас хуурай гарах гэж жүжиглэж байна. Алтанхуягийн энэхүү далд санааг хуулийнхан мэдэж байгаа харин жирийн иргэд улс төрчийн заль мэхэнд төөрөгдөж хууль хүчний байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж байгаа нь харамсалтай. Алтанхуяг жирийн иргэдийг турхирч тэдний ард хумсаа нууж хулгайгаа далдлахыг оролдож байна.

  • irgen (January 27, 2017 10:36:16 am )

    Albaniihaniig daramtlah gesnii heregguiee!?z Ted ajlaa hiig.Tsaanaa sezim bgaa bolood uhtlee aigaad bgaa yom bish uu.Huuliin umnu tegsh erhtei baya.Gem hiisen bol huuli ta bidniig tseerluuleh estoi.

  • ЗЗочин (January 27, 2017 10:43:11 am )

    Энэ Алтанхуяг хичнээн тендер хамаатан саднаараа нийлж хуссан юм бэ, 30 гаран тендер энд мэдэгдсэнээр, мэдэгдээгүй хэдэн тендер цаана нь байгаа бол, тэгээл шалгуулах болохоороо ерөнхийлөгч тэглээ гээл орилохын, зүгээр шалгуул

  • mongo hiigeeree (January 27, 2017 11:12:01 am )

    Сүлжээний бизнес шиг танаас мөнгө шаардахгүй!!! http://Cash4Visits.com/ref.php?refId=344767 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт

  • irgen (January 27, 2017 1:06:23 pm )

    hiisen bvteesniig chin medej l bgaa. gehdee ahan dvvseeree niilj ulsiin mongo idej uusan bol shalgaj l taaraa. gemgvi yum bol yunaas aigaad bgaa. huulinhan teneg hvmvvs bish sejim bvriig l shalgana sh dee.

  • Н.АЛТАНХУЯГ Н.ЗОЛЖАРГАЛ НАРЫН НОЦТОЙ ХЭРЭГ (January 27, 2017 1:17:47 pm )

    МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МӨНГӨН ТЭМДЭГТ ТӨГРӨГИЙН ХАНШ УРЬД ӨМНӨ ҮЗЭГДЭЖ БАЙГААГҮЙГЭЭР УНАЖ, ДОЛЛАРЫН ХАНШ ТЭНГЭРТ ХАДСАН ХАР БАРААН ӨДРҮҮД ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА. ҮҮНИЙ ГОЛ БУРУУТАН НЬ МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЗОЛЖАРГАЛ БОЛОН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ НАР ЮМ. 2012 ОНЫ СОНГУУЛИАР ЗАСГИЙН ЭРХИЙГ ГАРТАА АВСАН АРДЧИЛСАН НАМЫНХАН Н.ЗОЛЖАРГАЛД МОНГОЛ УЛСЫН ЭРДЭНЭСИЙН ИХ АВДАРЫГ ХАРИУЦУУЛСАН НЬ МАШ ТОМ АЛДАА БОЛСОН БИЛЭЭ. АЛИВАА УЛС ОРНЫ ТӨВ БАНК ЯМАР НЭГ УЛС ТӨРИЙН НАМ, УЛС ТӨРЧДӨӨЧ ХАМААРАЛГҮЙ, ХАРААТ БУСААР АЖИЛЛАДАГ ОНЦЛОГТОЙ. ХЭРВЭЭ ИЙМ ЗАРЧМААР АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БОЛ МӨНГӨНИЙ БОДЛОГО АЛДАГДАЖ, ИРГЭДИЙН АМЬЖИРГААНЫ ӨРТӨГ ЗАРДАЛ ӨСӨХӨӨС ЭХЛЭЭД ТҮМЭН ЗОВЛОН НҮҮРЛЭЖ, УЛС ОРОН ДАМПУУРДАГ. ТУН ЭНГИЙН АТЛАА ЭМЗЭГ, АДАРМААТАЙ, БАС ХАМГИЙН ЧУХАЛ ЭНЭ ЗАРЧМЫГ Н.ЗОЛЖАРГАЛ ТУХАЙН ҮЕД МЭДЭХИЙН ДЭЭДЭЭР МЭДСЭЭР БАЙЖ НИЙТДЭЭ ДОЛООН ИХ НАЯД ТӨГРӨГ ДУР МЭДЭН ХЭВЛҮҮЛЭЭД, ТҮҮНИЙХЭЭ ГУРВАН ИХ НАЯД ГАРУЙГ НЬ ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ХӨТӨЛБӨР, ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТ, БАНКНЫ АЖИЛТНУУДЫН УРАМШУУЛАЛ, ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ОРНУУДЫН ТАНСАГ ЗОЧИД БУУДАЛ, ЗУГАА ЦЭНГЭЛИЙН ГАЗРУУДАД НАРГИЖ НААДАХАД ХАЙР НАЙРГҮЙ ЦАЦАЖ ХАЯСАН БАЙЛАА. ГУРВАН ИХ НАЯД ТӨГРӨГ ГЭДЭГ БОЛ МАШ ИХ МӨНГӨ. ТҮҮНИЙГ МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ТОМИЛОГДСОН 2012 ОНЫ НАМАР НАМЫНХ НЬ ДАРГА БАСХҮҮ АНД НАЙЗ Н.АЛТАНХУЯГ НЬ БОНДЫН МӨНГӨ ОРУУЛЖ ИРЭЭД БАРАГ Л МОНГОЛЫН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН БАЯН ЕРӨНХИЙ САЙД БОЛЧИХООД БАЙСАН БӨГӨӨД ТЭД НЭГ ӨДӨР УУЛЗАЖ ЯРИЛЦААД ЗАСГИЙН ГАЗАР, МОНГОЛ БАНК ХОЁР ХАМТАРЧ АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ ГАРГААД МӨНГӨ НЭМЖ ХЭВЛҮҮЛЬЕ ХЭМЭЭН ТОХИРОЛЦСОН БАЙЛАА. ЭНЭ НЬ АМЕРИКААС АВСАН ЧИНГИС БОНД, ЯПОНООС АВСАН САМУРАЙ БОНДООС МӨНГӨ ЦОХИХЫН ХАЖУУГААР ШИНЭЭР ТӨГРӨГ ХЭВЛҮҮЛЭХ АРГААР МӨНГӨ ИДЭХ ГЭСЭН ХЭРЭГ БАЙВ. ИЙНХҮҮ Н.ЗОЛЖАРГАЛ, ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ ХОЁР ҮГСЭН ТОХИРСОНООР МОНГОЛ БАНКНААС ДАРУЙ ДОЛООН ИХ НАЯД ГАРУЙ ТӨГРӨГ ХЭВЛҮҮЛЖ, ГУРВАН ИХ НАЯД ГАРУЙ ТӨГРӨГ САЛХИНД ХИЙСЭХ ЭХЛЭЛ ТАВИГДАЖ ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ХӨНГӨЛӨХ НЭРЭЭР 1,5 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ АРИЛЖААНЫ БАНКУУД РУУ ЧУЛУУДСАН БАЙНА. ӨМНӨ НЬ УРЬЧИЛГААНД 30 ХУВИЙГ ТӨЛӨӨД ЖИЛИЙН 14 ХУВИЙН ХҮҮТЭЙ, 20 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ 100 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ ОРОН СУУЦ ЗЭЭЛЭЭР ХУДАЛДАЖ АВСАН НЬ БАНКИНД САР БҮР 891 МЯНГАН ТӨГРӨГ ТӨЛЖ БАЙСНЫГ НАЙМАН ХУВИЙН ХҮҮТЭЙ БОЛГОСНООР САР БҮР 635 МЯНГЫГ ТӨЛДӨГ БОЛГОЖ БАГА ЗЭРЭГ ХӨНГӨЛСӨН УЧРААС ОЛОН НИЙТ МАШ ИХ ТАЛАРХАН ХҮЛЭЭЖ АВСАН БОЛОХООС БИШ ҮҮНИЙ ЦААНА ЯМАРХУУ ЛУЙВАР ЯВАГДАЖ БАЙГААГ АНЗААРСАНГҮЙ. ҮНЭНДЭЭ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ГОЛ АРГАЧЛАЛ НЬ ДЭЛХИЙН ХОЁРДУГААР ДАЙНЫ ДАРАА АМЕРИКИЙН УДИРДАГЧИД БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫНХАА АЛБАН ХААГЧДЫГ ОРОН БАЙРТАЙ БОЛГОХЫН ТУЛД ХҮН БҮРД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭН ТҮҮНИЙГ НЬ БАНКНЫ БАРЬЦААНД АВЧ ЗЭЭЛИЙН ОРОН СУУЦААР ХАНГАСАН ТЕХНОЛОГИЙН ХУУЛБАР БАЙЛАА. ИЙМ БЭЛЭН ЖОР ХУУЛБАРЛАСАН ЗОЛЖАРГАЛ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТЭН ДЭЭР МОНГОЛ БАНКНААС ШИНЭЭР ХЭВЛҮҮЛСЭН ТӨГРӨГӨӨСӨӨ 1,5 ИХ НАЯДЫГ НЭМЭЭД НИЙТДЭЭ 2,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ АРИЛЖААНЫ БАНКУУДАД 4 ХУВИЙН ХҮҮТЭЙГЭЭР ӨГЧ ЭХЛЭХЭД ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛИЙН ХАР БОР АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДСЭН ҮҮРЭГТЭЙ БАЙГУУЛАГДСАН МОНГОЛЫН ИПОТЕКИЙН КОРПОРАЦИ БУЮУ МИК ХЭМЭЭХ БАНК МАЯГИЙН БАЙГУУЛЛАГА ДУНДААС НЬ ХУВЬ ХҮРТЭЖ ЭХЭЛСЭН АЖ. ТОДРУУЛБАЛ АРИЛЖААНЫ БАНКУУД ИРГЭДИЙН НАЙМАН ХУВИЙН ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРӨӨС АВАХ ХУВИА АВАН, БУЦААГААД МОНГОЛ БАНК РУУ ХИЙХ СХЕМЭЭР МӨНГӨ ХҮҮЛЖ ЭХЭЛЖЭЭ. МИК НЬ ЭНДЭЭС ЖИЛД ДУНДЖААР ГУЧ ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАХ БОЛСОН БАЙНА. ГЭХДЭЭ МИКИЙН ДАНС РУУ БАЙР ХУДАЛДАН АВСАН ИРГЭДИЙН МӨНГӨНӨӨС ӨӨР ЮУ Ч ОРООГҮЙ АЖ. ТИЙМЭЭС МИК ГЭГЧ НЬ ҮНДСЭНДЭЭ
    ШИНЭЭР ОРОН ЭЗЭМШИГЧДИЙГ ШУЛДАГ ГАЗАР БОЛЖ ХУВИРЧЭЭ. ХЭРВЭЭ Н.ЗОЛЖАРГАЛ ТӨГРӨГ ШИНЭЭР ХЭВЛҮҮЛЭН ДОЛЛАРЫН ХАНШИЙГ ТҮҮХЭНД ҮЗЭГДЭЭГҮЙГЭЭР ОГЦОМ ӨСГӨХӨД НӨЛӨӨЛСӨН ИЙМ ШУЛААНЫ БАЙГУУЛЛАГЫГ САНХҮҮЖҮҮЛЭЛГҮЙ ШУУД ТАТАН БУУЛГААД АРИЛЖААНЫ БАНКУУДТАЙ ИПОТЕКИЙН НӨХЦӨЛИЙГ АРАЙ ӨӨРӨӨР ТОХИРОЛЦСОН БОЛ БАРИЛГЫН КОМПАНИУД ӨНӨӨГИЙНХ ШИГ ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГӨГҮЙ БОЛЖ, ДӨЧ ОРЧИМ МЯНГАН БАЙР ХУДАЛДАН АВАГЧ БАЙХГҮЙ ГАЦААНД ОРЖ БАЛРАХГҮЙ БАЙСАН ЮМ. МӨН ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ НАЙМ БИШ БҮР ТАВ ЗУРГААН ХУВЬ БОЛТОЛ БУУРУУЛАХ БОЛОМЖ Ч БАЙЖЭЭ. БАРЬСАН БАРИЛГА БАЙШИНГУУДАА БОРЛУУЛЖ ЧАДАХАА БОЛЬСОН БАРИЛГЫН КОМПАНИУДЫН ДАМПУУРАЛ ОДОО АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ БАРАГ БҮХЭЛД НЬ ЗОГСООГООД БАЙНА. ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ НЭРЭЭР НООС НООЛУУР, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРТ АЖИЛЛАЖ БАЙГАА КОМПАНИУД РУУ ОРУУЛСАН МӨНГӨНИЙ ЭРГЭН ТӨЛӨЛТ Ч СУРАГГҮЙ БОЛСНООС ГАДНА ДЭЭР ТОВЧ ӨГҮҮЛСЭН Н.ЗОЛЖАРГАЛЫН ӨӨРИЙНХӨӨ ХАМТРАГЧДАД ДУР МЭДЭН ОЛГОСОН УРАМШУУЛАЛ НЭРТЭЙ ОЛГОСОН ИХ МӨНГӨНИЙ АСУУДАЛ БОСЧ Ч ИРЖЭЭ. МӨН ГАДААДЫН ТАНСАГ ЗОЧИД БУУДЛУУДАД АМАРЧ ЦЭНГЭЖ, ОХИД БҮСГҮЙЧҮҮДТЭЙ НАРГИЖ ЦЭНГЭЖ ЯВАХДАА НЭГ ТЭРБУМ ОРЧИМ ТӨГРӨГ ЦАЦСАН АСУУДАЛ Ч СӨХӨГДӨЖ БАЙГАА ЮМ. ТҮҮНИЙ ХЭВЛҮҮЛСЭН ДОЛООН ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ҮЛДЭГДЭЛ БОЛОХ ДӨРВӨН ИХ НАЯД ТӨГРӨГ ӨДГӨӨ МОНГОЛ БАНКНЫ АГУУЛАХАД ХОГ АЯТАЙ Л ХЭВТЭЖ БАЙГАА АЖ. ЭДИЙН ЗАСГИЙН ЭЛДЭВ НЭР ТОМЬЁОГ ОГТ ДУРДАЛГҮЙ ЭНГИЙН ҮГЭЭР ХЭЛЭХЭД Н.ЗОЛЖАРГАЛ Н.АЛТАНХУЯГ НАРЫН ТАРЬСАН БАЛГААС БОЛЖ МОНГОЛ ТӨГРӨГИЙН ХАНШ МӨДДӨӨ ӨСӨХ БОЛОМЖГҮЙ БОЛЖЭЭ.

    • kooli (January 29, 2017 7:02:07 pm )

      shal mangar yum bichih yumaa

    • kuuli (January 29, 2017 7:04:02 pm )

      ulsaa aldmaargui baina mal aa uxsnii chin jijig sajig mungu elbegdorj enxbold nar ulsiig chin zarchlaa malaa

  • Иргэн (January 27, 2017 7:15:35 pm )

    Алтанхуяг ах дүүс хамаатан садан, төрсөн охин зэрэг олон хүнийг гэмт хэрэгт татан оруулж, БСШУЯ-ны сайд, нутгийнхаа Л.Гантөмөр мэтийн үл бүтэх нөхдийг бас татан оруулж луйвар хийжээ. Хөрөнгийг нь хурааж улсыг хохиролгүй болго. Тэрээр АТГ-ыг АН-ын нэрээр хэвлэл мэдээлэл болон өөрийн ах дүүс, тойрон хүрээлэгчдээр дарамтлуулж үйл ажиллагааг нь харлуулах ажил явуулж байгааг ч анхаарах хэрэгтэй .

  • эр хүн (January 27, 2017 7:30:44 pm )

    ЯМАР Ч БАЙСАН ЭНЭ ХҮН ДОР ХАЯЖ ИРГЭНИЙХАА ҮҮРГИЙГ БИЕЛҮҮЛЖ НЭГ ИХ СҮР БОЛОЛГҮЙ ОЧООД Л ШАЛГУУЛЧИХААЧДЭЭ. ЮУНД НЬ АЙГААД БАЙГАА ЮМ. ГЭМГҮЙ БОЛ ГЭМГҮЙГЭЭ НОТЛУУЛААД ГҮТГЭГЧ НАРТ АРГА ХЭМЖЭЭ АВХУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

  • Bolomj@Zutgel (January 27, 2017 8:33:38 pm )

    Ta online aar Sertificattai bonustai beleg awahiig husch baiwal zuwhun doorhi linkeer ornuu ?
    http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

  • Зочин (January 27, 2017 9:08:33 pm )

    Нөгөө Энхболдын хурц ухна гэдэгтэй адил юм болох нь дээ

  • Зочин (January 28, 2017 7:31:26 am )

    Алтанхуяг хулгай хийсэн үү Элбэгдорж хулгай хийсэн үү. Золжаргал чинь Алтанхуягийн хүн биш. Элбэгдоржийн хүн гэдгийг хүн болгон мэднэ. АТГ Элбэгдоржийн хүүхэлдэй болсоор удаж байгаа

    • zuv (January 29, 2017 7:07:16 pm )

      mongol bank bol ih hurliin baiguulaga. medehgui baij hun gutaah zorilgoor iim novshiin yum bichihee boli.
      zoloo bol ih hural shig end tendees irsen huduunii bolovsrolgui huts uhnatai yarih ch ugui ter bol elbegdorjiin baas

  • зочин (January 28, 2017 6:11:10 pm )

    Хэрвээ тендерийн асуудал яригдаж байгаа бол Нийслэлийн худалдан авах ажиллагааны сгазраас эхлээд асуу Үүнд нь Алтанхуяг Нямдорж шиг нөлөөлсөн үү гэдгийгшалгаад энэ нь батлагдвал Алтанхуягаас тодруулах шаардлагатай болохоос хэрэгтэн болгохын тулд иймэрхүү утгагүй зүйлээр буруутгах нь буруу байхаа

  • Anonymous (January 29, 2017 2:22:38 pm )

    Алтан хуяг луйварчин юм байна МАНыхан 1992 оноос эхлэн бүгд ийм аргаар л баяжсан болохоор тэд бас л луйварчин гэмт хэрэгтэн байна

antalya rent a car