
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Оюутолгой“ ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулан өглөө. Есөн дүүргийн эрүүл мэндийн төвүүд, Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон төрөх эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэх болон нөөц 285 ор, нярайн шарлалтыг эмчлэх 25 шарлагын аппарат, 1 амьсгалын аппарат өглөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд эхлээд “Амгалан” амаржих газарт очиж, тоног төхөөрөмж гардуулав. Тус амаржих газарт өвчтөний 4 ор, шарлагын 7 аппарат хүлээлгэн өгч, үйл ажиллагаатай нь танилцлаа. Хотын дарга хэлэхдээ “Юун түрүүнд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан “Оюу толгой” ХХК”-ийн хамт олонд талархал илэрхийлье. Хүлээлгэн өгч байгаа нөөц ор нь нийслэлд амьсгалын цочмог халдварт өвчний дэгдэлтийн идвэхтэй үе зэрэг иргэд олноор хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, эмнэлгийн ачааллыг огцом нэмэгдүүлдэг нөхцөлд иргэдэд ая тухтай үйлчлэхэд их хувь нэмэр оруулна.
Мөн амьсгалын аппарат нь амьсгалын дутагдалд орсон бяцхан иргэдийн амь насыг аврах гол хэрэгсэл юм. Хотын удирдлагууд иргэдийнхээ эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад гол анхаарлаа хандуулан ажиллана.” гэлээ. “Оюу толгой” ХХК- наас өгч байгаа амьсгалын аппарат л гэхэд нэг бүр нь 60 сая төгрөгний үнэтэй, Япон улсад үйлдвэрлэгдсэн, эмнэлгийн яаралтай тусламж, эрчимт эмчилгээний үед маш их хэрэгтэй байдаг гэдгийг Нийслэлийн эрүүл мэндийн нэгдлийн дарга нар хэлж байлаа. Өвчтөний хэвтэн эмчлүүлэх ор нь ч мөн адил иргэдийн тав тухыг хангах бүхий л тоноглол, нөхцөлөөр хангагдсан байна. Нөөц орыг шаардлагатай үед эмнэлгийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд ашиглах юм байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд цааш хэлэхдээ “Өнөөдрөөс эхлэн орны хүртээмжгүйгээс нэг ч эх, хүүхдийг эмнэлгийн коридор, шалан дээр хэвтүүлэхгүй” гэдгийг онцлов. “Амгалан” амаржих газрын тухайд 150 ор бүхий хүчин чадалтай, ашиглалтад ороод 2 жил болж байгаа учраас эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд нүүр улайхааргүй болсон ч ид ачаалалын үед орны хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага тулгардаг. Өнөөдрөөс 200 ор бүхий хүчин чадалтай болж байна гэдгийг эмнэлгийн дарга хэллээ.
Хотын дарга С.Батболд, Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон нийслэлийн удирдлагууд мөн “Хүрээ” амаржих газрын үйл ажиллагаатай танилцаж, 5 ор, шарлагын 3 аппарат хүлээлгэн өглөө. “Хүрээ” амаржих газар шарлагын 4 аппаратаар хүүхдүүддээ эмчилгээ хийдэг ч хүрэлцдэггүй байсан гэдгийг тус эмнэлгийн дарга Р.Оюунханд хэлсэн юм. Тэрбээр “Одоо шинэ аппаратуудаа төрсний дараах тасгуудад зөөврөөр оруулж, нярайд эхийнх нь хажууд шарлага хийх боломжтой болж байна.” гэлээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Төмөрбаатар “Өнөөдөр 240 сая төгрөгөөр олон асуудлыг шийдлээ. Тухайлбал, 300 гаруй мянган хүн, 100 гаруй мянган хүүхдэд үйлчилдэг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт нярайн амьсгалын аппарат дутагдаж байсан. Нийслэлийн Засаг дарга 11 сард эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахдаа шийдэж өгөхөөр болсон. Өнөөдөр энэ асуудал шийдэгдлээ. Нярайн эмчилгээнд хүндрэл гарахгүй байхад том тусламж дэмжлэг болно.” гэв.
Нийслэлийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр боловсруулж, тус хөтөлбөрийн хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвийг шинээр байгуулж, дүүргийн нэгдсэн эмнэлэг шинээр барихаас гадна сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх зэрэг нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг олон нийтийн оролцоотойгоор явуулахаар төлөвлөж байгааг хотын дарга танилцууллаа. Ийнхүү өнөөдөр нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд өвчтөн хэвтэн эмчлүүлэх 285 ороор хүчин чадлаа нэмэгдүүлж, орчин үеийн амьсгалын аппарат, шарлагын төхөөрөмжтэй боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ
-
Bolomj@XXK (January 26, 2017 8:47:21 pm )
http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
-
zochin (January 26, 2017 10:22:26 pm )
Hotin darga yamar ch baisan ajil hiih gej yanz bureer uzej bgaaad n bayrlaj bnaa.Amjilt.Shantrah hereggui .
-
Dalkhaasuren (January 27, 2017 9:36:12 am )
hello
-
зочин (January 27, 2017 11:24:09 am )
оройтсон бороо ……….
-
ЗОЧИН:АЛТАНСҮХ (January 27, 2017 1:53:02 pm )
Нийслэлийн эрүүл мэндийн газар. Хотын дарга нар их юм хийжээ. ЭМЯ- ны сайд олны өмнө үг хэлж чадахгүй. шинийг эрэлхийж чадахгүй. Халамаар юм. Хэний арын хаалга вэ сайд авгай.
-
bi (January 27, 2017 4:07:22 pm )
Ямартай ч үүрэг хариуцлагыг аль ч шатандаа ухамсарлаж ирж байна.Хөдөө орон нутагт бас хариуцлага яригдаж зарим ажил хийгдэж байнаа.МАН-хан итгэж байгаа ш??
-
zochin (January 28, 2017 12:24:35 am )
jil bolgon l ene haniad ihseed bga. hoiton bas l ihsene. tegj am aldaj bhgui. gehde bugdig hiih heregte. uund eruul mendiin togtolcoogoo oorchlo. odo ali komunist uein system barag heveer bga ahu
-
Munkh (January 28, 2017 2:17:21 am )
Zuitei zuitei
-
MAH (January 28, 2017 9:04:57 pm )
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
-
MAH (January 28, 2017 9:10:40 pm )
Хотын даргаа… Шалаар нэг тарж хэвтээд байсан эдгээс гарсан өвчтөн хүмүүсийг битгий байдалд оруул. Тухайн үед ханиад томуу газар авч эмнэлгийн орны хүрэлцээ муу учир эмч эмнэлгийн ажилтнууд боломжоороо ажилласан байх. Таны гавьяа гэж юу байхав дээ. Өнгөрсөн хойно нь том дуугарахаа боль. Таныг нохойд спирал тавих талаар саначилж байх үед үйл явдал болоод өнгөрсөн шүү.
10 Comments