antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 26, 2017 69 comments

Зи дарга төрсөн дүүгээ Эрдэнэтэд шахаа хийснийг Нямка шиг л хүлээн зөвшөөрчих хэрэгтэй!

нийтлэсэн Admin

1s41an02m11r12aisamsska990_b

АН-ын даргын суудлаас хараахан буугаагүй байгаа З.Энхболд болоод бусад нөхдийн хэрүүл тэмцэл хэвлэлээр тасрахгүй байгаа. Харин З.Энхболдын дүү Эрдэнэтэд шахаа хийсэн гэх асуудлаар шалгагдаж эхэлсэн талаарх мэдээлэл харьцангуй чимээ багатай байгаа юм. З.Энхболдын дүү З.Хишигтогтох “Эрдэнэт” үйлдвэрт хууль зөрчин шахаа хийсэн хэргээр баривчлагдсан гэх мэдээлэл эх сурвалжуудаас гадагшилж байсан. Харин З.Энхболд уг асуудлаар хэвлэлээр ямар нэг зүйл ярихгүй байгаа юм. Мэдээлэл үнэн худал эсэх дээр ямар нэг тайлбар хийхгүй байгаа нь, нэлээд асуудал үүссэн байж болзошгүй гэх харыг дагуулж буй.

З.Энхболдын тухайд дүүгээр нь хуулийнхан оролдоод байгаад Ц.Элбэгдорждоо нэлээд юм санаж суугаа гэх мэдээлэл байсан. Энэ бүхний ард Ц.Элбэгдорж байгаа гэж тэр үзэж байгааг хэлэх эх сурвалж байсан юм.Уг нь З.Энхболд сонгуулиас өмнө, УИХ-ын дарга байхдаа  “манай дүү нар төртэй холбоотой бизнес хийдэггүй” гэж мэдэгдсэн. Гэвч  төрсөн дүү З.Хишигтогтох нь тендергүйгээр уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн интернэт үйлчилгээг авсан гэх мэдээлэл гарч байсан. Харин З.Энхболд  уг мэдээлэлтэй холбоотой тайлбар хийхдээ “Би мэдэхгүй юугаа хийгээд явж байдаг байна аа” гэж хэлсэн удаатай.

Түүний дүү  З.Хишигтогтохын “Болдсофт” компани Эрдэнэт үйлдвэрт интернет үйлчилгээг 2008 оноос хойш үзүүлж байгаа. Гэхдээ ямарч сонгон шалгаруулалтгүйгээр жил бүр 5 сая ам доллар авч байсан гэх асуудал яригдсан. Түүнчлэн тендерийн хууль зөрчсөн З.Хишигтогтохыг АТГ шалгаж эхэлсэн гэх мэдээлэл өмнө нь байсан юм. За мөн мэдээллээс үзэхэд 2012 онд Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг “Болдсофт” гэдэг компанитай интернэтийн тоног төхөөрөмж нийлүүлэх тухай гэрээг байгуулсан гэх мэдээлэл бий. Гэрээ ёсоор бол тус компани БНХАУ-ын ZTE Corporation компанид үйлдвэрлэгдсэн 10 гаруй тооны тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг тус үйлдвэрт нийлүүлэх үүрэг хүлээсэн гэгддэг. З.Энхболдын  дүү З.Хишигтогтохын  компани 680851 долларын үнэ бүхий гэрээг байгуулж, “Эрдэнэт” үйлдвэрийг интернэтийн тоног төхөөрөмжтэй болгосон гэх мэдээлэл байсныг бас хэлэх хэрэгтэй байх.

Уг нь З.Энхболд дарга сүүлийн үед намынхныгаа бүгдийг нь шүршээд их л хариуцлагатай, шударга хүн шиг харагдаж буй. Дүү нь үнэхээр Эрдэнэтэд шахаа хийсэн эсэхийг Нямка хүүгээ хүлээн зөвшөөрдөг шиг хэлчих хэрэгтэй юм даа.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

69 Comments

  • Anonymous (January 26, 2017 12:41:49 pm )

    унэн шуу дээ тендр зарласпн байсан оролцохоор материалаа егсен чинь болд соф-гэдэг кампани ногоон гэрлээр гарсан энэ муу бэлтрэг байжээ

  • билгээ (January 26, 2017 12:51:13 pm )

    уих-н дарга л шахдаг эрхтэй юм биш үү?

  • Opoc (January 26, 2017 2:07:38 pm )

    Нямдорж Энхболд хоёр хоёулаа их хурлын дарга байсан.Дарга нарын хүү дүү хамаатан садангууд эрдэнэтэд шахаа хийж хөлждөг учраас 49 хувийг хувьд очсоныг эсэргүүцэж боож үхэх шахаж байгаа бөгөөд ядуу ардуудын тархийг угааж өөрсөө шахааны луйвраар амьдрахаар улайрч байна.

  • Зочин (January 26, 2017 2:21:50 pm )

    Нямдорж шиг шудрага л байл даа

  • Anonymous (January 26, 2017 2:22:55 pm )

    Ээ чааваас

  • Anonymous (January 26, 2017 2:24:19 pm )

    250000 долларын барааг 1.сая доллараах шахсан байдаг тэр нэг долир нүдтэй Энхбаатар гэж нөхөр үнэн аймаар

  • иргэн (January 26, 2017 3:57:14 pm )

    ЭНЭ ЭНХБОЛД 2014 ОНД ХУЖИРБУЛАНД ЦЭРГИЙН АНГИЙН ХАШААНД ТОМ ГАЗАР ЛУЙВАРДАН АВЧ ТОМ БАРИЛГА БАРЬСАН. ОДОО ДҮНХИЙГЭЭД АНГИЙН АЖИЛЧИД АГУУЛАХ РУУГАА ОРЖ ЧАДАХГҮЙ ХЭЦҮҮ БАЙНА АА

  • иргэд (January 26, 2017 4:26:33 pm )

    АН ХХК -ны захирал шиг аашлагч ажлаа өгөөд нэг хоногын өмнө ч гэсэн зайлмаар юмдаа,тарьсан гай нь багадаагүй шүүдээ.

  • зочин (January 26, 2017 4:43:23 pm )

    Зи гэж чонын бэлтрэг хулгай хийчихээд хүний өөдөөс хараад буруу хүлээх чадваргүй новш.Дүүтэй цуг шоронд нь хатаа.

  • цэцэг (January 26, 2017 5:31:46 pm )

    Эрдэнэтийг хувийн ашиг сонирхолын талбар болгосон нь зөвхөн Зи Ня нар биш 1990оноос хойш төрийг барьж байсан эрх мэдэлтнүүд бүгд холбоотой одоо 49% 51%гэж хуваачихаад ард түмэнд өгөхгүй энэ тэр гээд хэмхэлдээд байгаа Ми хувийн өмчийг хурааж болохгүй байх гэсэн тэнэг юм хэлсэн Эрдэнэт хувийн өмч биш ард түмэний өмч шүү дээ уг нь ийм эгзэгтэй үед ингэж дугарсан Ми -ийг огцоруулах эрх ард түмэнд бий !Эрдэнэт , таван толгой онцгой анхааралын төвд байгаа та нар яасан ч бай ард түмэний мэдэлд 100% өгнө хулгайч мушгин гуйвуулагч юу ч олж долоохгүй

  • Altan@Bolomj@XXk (January 26, 2017 5:53:29 pm )

    http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

  • баяр (January 26, 2017 7:25:19 pm )

    үнэн бол цаазал

  • иргэн (January 26, 2017 7:42:18 pm )

    Даан ч чадахгүй. Харваас хөгийн амьтан Зи бол жинхэнэ хумсаа нуусан муур шиг хөгийфн гар шүү дээ. Яаж намын дарга хийхэв дээ. Яаж хийснийг нь түмэн олон харсандаа.

  • мөгөө (January 26, 2017 8:28:49 pm )

    нямдорж огцорно гэнээ.

  • Anonymous (January 26, 2017 9:32:16 pm )

    Нямдоржийн хуухэд Эрдэнэт уйлдвэрт нэн хэрэгцээтэй бараа олж нийлуулсэн. Харин ХХБ-Ныхан бол Эрдэнэт уйлдвэрийг Монголын 3 сая иргэдээс нь хулгайлсан хулгайчид гэдгийг ард тумэн мэдэхийн дээдээр мэдэж Байна хулгайчдаа.

    • Anonymous (January 28, 2017 12:48:23 am )

      Монголын талын 51 хувь хэвээрээ байгаа. Оросын талын мэдэлд байсан 49 хувийг Монголын нэг корпораци худалдаж авсан тухай л асуудал биз дээ.Юуныхаа монголын ард түмний өмчийг луйвардсан гээд тэнээд байгаан.

  • hbhh (January 27, 2017 7:38:02 am )

    darga nariin shaxsan mongiig gargaval Mongol uls xyamralaas garna

  • Ээдээ (January 27, 2017 8:04:27 am )

    Эрдэнэтийн агуулах жилд нэг удаа шатдаг гэсэн. Ха ха дарга нар хог шахчихаад илэрхээс нь өмнө шатаадаг байжээ.

    • сайхнаа (January 28, 2017 12:40:58 pm )

      энэ ч харин ортой байж магадгүй шүү

  • Anonymous (January 27, 2017 10:46:22 am )

    АН-хан сүүлийн 20 гаруй жилд нийт 3 сая ард түмний өмч хөрөнгийг, хувьчлал, тендер, хөрөнгө оруулалт, менежментийн удирдлага нэрээр бүгдийг нь хулгайлж, дээрэмдэж аваад одоо ханаж цадахгүй Эрдэнэтийг бүхэлд нь дээрэмдэж авахын тулд үхэн хатан тэмцэж байна. Монголын бүх өмч хөрөнгийг хэдхэн хулгайч, луйварчид дээрэмдээд авчихахаар 3 сая Монголчууд Монгол газар шороон дээр яаж амьдрах болж байна. Авилгачид, хулгайч, луйварчдын эсрэг тэмцэцгээе. Авилгач, луйварчид, хулгайчдын дээрэмдэж авсан өмч, хөрөнгийг ард түмэнд нь эргүүлэн өгөхийн төлөө эцсээ хүртэл тэмцэцгээе.

  • Anonymous (January 27, 2017 10:46:40 am )

    Нямдоржийн хүү бол бусдын адил Эрдэнэт үйлдвэрт нэн хэрэгцээтэй чухал материал олж нийлүүлсэн хаана ч байдаг энгийн л асуудал. Харин ХХБ-ны хулгайч, луйварчид бол Монголын ард түмний бүтээн босгосон, нийт 3 сая Монголчуудын өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг ард түмнээс нь нүднээс далд хулгайлсан хулгайч, луйварчид юм. Монголын ард түмэн Нямдорж мэтийн эх оронч хөвгүүдийн ачаар ХХБ-ныхан ямар аймшигтай хулгайч луйварчид гэдгийн мэддэг болсон.

  • Anonymous (January 27, 2017 10:47:01 am )

    Эрдэнэтийн 49 хувийг дэлхийн агуу их гүрнүүдийн нэг Орос орны төр эзэмших эсхүл эдийн засгийн болон ёс суртахууны бүрэн дампууралд орсон, авилгал, хээл хахуульд бүрэн идэгдсэн дэлхийн хамгийн ядуу буурай орнуудын нэг Монгол улсын 27 настай бацаан эзэмших хоёр нь харьцуулахын аргагүй ялгаатай ноцтой асуудал юм.

  • Anonymous (January 27, 2017 10:47:21 am )

    Эрдэнэтийн асуудлыг хэлэлцээд байх биш, харин Эрдэнэтийн 49 хувийг луйвардаж авсан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж шалгах, Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчит компани болгох шаардлагатай. Олон юм яриад хэрэггүй. Бүх юм луйвар гэдэг нь нэгэнт тодорхой болсон шүү дээ.

  • Anonymous (January 27, 2017 10:47:36 am )

    Нууцаар хийсэн бүхнийг хулгай гэнэ. Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн асуудал бол яах аргагүй хулгай. Хулгай хийсэн хүнийг хулгайч гэнэ. Хулгайчтай наймаалцдаггүй, ярилцдаггүй, тохиролцдоггүй, харин хуулийн хатуу гэсгээл үзүүлдэг. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөний хэдэн мянган жилд бий болгосон соёл. Иймээс соёлт хүн төрөлхтөн гэдэг. Монгол улс цаашид соёлт хүн төрөлхтний жишигээр амьдрах хэрэгтэй.

  • Anonymous (January 27, 2017 10:47:56 am )

    Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг 100 хувь төрийн өмчийн компани болгох, хоёрдугаарт, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-н монцгоруудад эрүүгийн хатуу хариуцлага тооцох

  • Anonymous (January 27, 2017 10:48:14 am )

    Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг 100 хувь төрийн өмчийн компани болгох, хоёрдугаарт, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор, ХХБ-ны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж шалгах.

  • Anonymous (January 27, 2017 10:48:34 am )

    Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг 2000 онд шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт үүрд явуулахыг нь явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..

  • Anonymous (January 27, 2017 10:48:54 am )

    Орос ах нар Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй 27 настай нэг бацаан 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.

  • Anonymous (January 27, 2017 10:49:11 am )

    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн арван тэрбумтэй тэнцэх төгрөгийг 27 настай нэг луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Anonymous (January 27, 2017 10:49:28 am )

    Иргэний эр зориг гаргаж зууны луйвар буюу Эрдэнэтийн луйварыг илчилсэн Нямдоржид нэн талархаж байна. Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сан хэдэн их наяд төгрөг байдаг. Эрдэнэт үйлдвэрийг 400-хан сая доллараар луйвардаж авна гэдэг нь 90 саяын үнэтэй жип машиныг 9 сая төгрөгөөр үнэгүйдүүлэн залилаж авсантай яг адил юм . Энэ шударга ёс уу, улс төрчдөө!!!

  • Anonymous (January 27, 2017 10:49:45 am )

    Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. . Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход олон арван тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 27 настай нэг луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг нь Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө!!!

  • Anonymous (January 27, 2017 10:50:02 am )

    Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.

  • Anonymous (January 27, 2017 10:50:20 am )

    Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.

  • Anonymous (January 27, 2017 10:50:38 am )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

    • сайхнаа (January 28, 2017 12:43:54 pm )

      яг үнэн төр бас өөртөө юмтай байх хэрэгтэй

  • Anonymous (January 27, 2017 10:51:09 am )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Anonymous (January 27, 2017 10:51:30 am )

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

  • Anonymous (January 27, 2017 10:51:45 am )

    Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. /Жек Андерсон/

  • Anonymous (January 27, 2017 10:52:06 am )

    Манай үеийнхэний оюун ухааны алдаа бол зөвхөн ардчилсан сонгууль л болж байвал эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлнэ гэж үздэгт байгаа юм. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)

  • Anonymous (January 27, 2017 10:52:23 am )

    Монголын нийгэмд нүдэнд харагдах, гарт баригдах бодит нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэрийн газар гэх мэт) шинээр бүтээгээгүй мөртлөө тэрбум тэрбум мөнгөтэй байгаа хүмүүс бол мөн чанартаа Монголын нийгмээс тэрбум тэрбум төгрөг дээрэмдсэн дээрэмчид юм.

  • Anonymous (January 27, 2017 10:52:42 am )

    “Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь Монголд бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа нийгмийн баялагийг (Эрдэнэт үйлдвэрийг) мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

  • Anonymous (January 27, 2017 10:52:59 am )

    “Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг” гэж АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли нар хэлжээ. Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол нийгмийн баялагийг (Эрдэнэт үйлдвэрийг) мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

  • Anonymous (January 27, 2017 10:53:18 am )

    Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын (өмчийн) өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)

  • Anonymous (January 27, 2017 10:53:36 am )

    Үндэсний эдийн засагт төрийн секторын (өмчийн) эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэн дэлхийн нэрт эдийн засагчдын тогтоосон төр болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)

  • Anonymous (January 27, 2017 10:54:04 am )

    Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)

  • Anonymous (January 27, 2017 10:54:37 am )

    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)

  • Anonymous (January 27, 2017 10:54:56 am )

    Бизнес нь ширэнгэ ойн нэгэн адил эмх замбраагүй бөгөөд хувиа бодсон, сувдаг, луйварын болон увайгүй үйлдэл рүү түлхдэг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)

  • Anonymous (January 27, 2017 10:55:20 am )

    МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/

  • Anonymous (January 27, 2017 10:55:35 am )

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

  • Anonymous (January 27, 2017 10:55:52 am )

    Хүн дарангуйлалын дор байлаа ч бодгаль шинжээ (хүн чанараа) хадгалж чадаж байвал асар муу нөхцөл байдалд унахгүй. Харин бодгаль шинжийг нь алдагдуулах улс төр бол ямар ч нэрээр нэрлэлээ гэсэн угтаа дарангуйлалаас өөр юу ч биш /Жон Стювард Милл/

  • Anonymous (January 27, 2017 10:56:36 am )

    Хүн бүр хичээнгүйлэн хөдөлмөрлөж, амьдрах чадавхи, үнэн ч шударга сэтгэлийг алдахгүй байхын хэрээр нийгэм урагш хөгжинө. Харин залхуурах хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. Хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё гэж хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. Ард түмний, хүн бүрийн аж амьдралын байр байдал хийгээд хүн чанар үндсээрээ өөрчлөгдөж эхэлбэл нийгмийн иймэрхүү муу муухай байдал арилах жамтай. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/

  • Anonymous (January 27, 2017 10:56:53 am )

    Боолын сэтгэлгээтэй ард түмэн гагц төр улсын удирдагчийг юмуу системыг өөрчилсөн төдийд уг сэтгэлгээнээс ангижирахгүй. Улс төрийн хүч (нам) төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг нь угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай үр дүнгээ өгөхгүй билээ. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/

  • Anonymous (January 27, 2017 10:57:11 am )

    Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний хүн чанараар хэмжигддэг ажгуу. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/

  • Anonymous (January 27, 2017 10:57:26 am )

    Улс төр гэдэг нь ард түмний үзэл бодол хийгээд үйл хөдөлгөөний тусгалаас өөр юм биш. Ямар ч агуу үзэл санааг гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. Нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. Өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/

  • Anonymous (January 27, 2017 10:58:12 am )

    АН-хан сүүлийн 20 гаруй жилд нийт 3 сая ард түмний өмч хөрөнгийг, хувьчлал, тендер, хөрөнгө оруулалт, менежментийн удирдлага нэрээр бүгдийг нь хулгайлж, дээрэмдэж аваад одоо ханаж цадахгүй Эрдэнэтийг бүхэлд нь дээрэмдэж авахын тулд үхэн хатан тэмцэж байна. Монголын бүх өмч хөрөнгийг хэдхэн хулгайч, луйварчид дээрэмдээд авчихахаар 3 сая Монголчууд Монгол газар шороон дээр яаж амьдрах болж байна. Авилгачид, хулгайч, луйварчдын эсрэг тэмцэцгээе. Авилгач, луйварчид, хулгайчдын дээрэмдэж авсан өмч, хөрөнгийг ард түмэнд нь эргүүлэн өгөхийн төлөө эцсээ хүртэл тэмцэцгээе..

  • Anonymous (January 27, 2017 10:58:43 am )

    Нямдоржийн хүү бол бусдын адил Эрдэнэт үйлдвэрт нэн хэрэгцээтэй чухал материал олж нийлүүлсэн хаана ч байдаг энгийн л асуудал. Харин ХХБ-ны хулгайч, луйварчид бол Монголын ард түмний бүтээн босгосон, нийт 3 сая Монголчуудын өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг ард түмнээс нь нүднээс далд хулгайлсан хулгайч, луйварчид юм. Монголын ард түмэн Нямдорж мэтийн эх оронч хөвгүүдийн ачаар ХХБ-ныхан ямар аймшигтай хулгайч луйварчид гэдгийн мэддэг болсон. .

  • Anonymous (January 27, 2017 10:59:37 am )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • Anonymous (January 27, 2017 10:59:53 am )

    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/

  • Anonymous (January 27, 2017 11:00:10 am )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • Anonymous (January 27, 2017 11:00:27 am )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • Anonymous (January 27, 2017 11:00:43 am )

    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Anonymous (January 27, 2017 11:00:58 am )

    “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

    • сайхнаа (January 28, 2017 12:50:52 pm )

      дүр эсгэсэн ардчилалаас дарангуйлагч нь дээр гэдэг биз дээ монголд ардчилал байхгүй ардчилсан нэртэй олигархууд байгаа учираас доройтоод байгаа юм

  • Anonymous (January 27, 2017 11:01:34 am )

    МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/.

  • TA nar neg yum oilgo l doo (January 27, 2017 12:51:30 pm )

    ERDENETED KHAMGIIN IKH SHAHAA HIISEN HUN ODOOGII ERONKHIILEGCH ELBEGDORJ GUYA SHUU DEEEE. DORLIGJAWAARAA, DAWAATSERENGEEREE DAMJUULAN HAMGIIN SHAHAA HIISEN SH DEEEE. SUULD NI SHUNAL NI HETREED HUDALDAA HOGJLIIN BANKAAR HALHAWCH HIIN OOROO AWSAN BIZ DEE. ichij uheechee. esvel zugeer dald oroochee. Burhan uneheer baidag bol ene hunii nugel delkhii daahaa boliloooo

  • Дорж (January 27, 2017 1:55:10 pm )

    Энэ АН хныг буур ойлгохоо болилоо.намаа сонгуульд унагпачихад огцорлоо гэсэн хун улдчихаад одоо хуртэл хор найруулаад л сууж байхын логик гэж байна у

  • zochin (January 27, 2017 2:03:20 pm )

    ardchilsan nam odoo bolioch enhbold duugai tsarialchaad estoi horniii uut

  • zochin (January 27, 2017 3:01:42 pm )

    NYamdorj darga shig shudarga baildaa manai huu shaxsan ni unen gexdee baga mungunii shaxaa hiisen gej kkkkk

  • MAH (January 27, 2017 3:04:27 pm )

    Hyatadin tagnuulch bai arail shudarga ymdaa Nyamka darga EM CI ESin xamgaalagch.

antalya rent a car