antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 26, 2017 11 comments

Манай өмгөөлөгч  “гэмгүй хүмүүс юм чинь хөтлөөд л гараад ирнэ” гэж байсан…

нийтлэсэн Admin

 

zurag

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр шүүхээр шийтгэгдээд буй Т.Чимгээгийн ар гэрийнхэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсээр байгаа. Т.Чимгээгийн дүү Т.Өнөрмөнх medee.mn өгсөн ярилцлагадаа “-Миний эгчийг энэ хэрэгт холбогдуулан шалгаж эхлэхэд ар гэрийнхэн бид маш тайван байсан. Энэ шүүх хурал зарлагдаад, хуралд ороход хүртэл манай өмгөөлөгч гэмгүй хүмүүс юм чинь хөтлөөд л гараад ирнэ гэж байсан. Яагаад гэвэл гэмгүй хүн үнэн дийлнэ гэж бодоод тайван байсан. Гэхдээ шүүх хурлын хувьд гэвэл нээлтэнд л хэвлэлийнхнийг оролцуулсан. Шүүх хурлын дундуур буруутгагдаж байхдаа тэр хүмүүс ямар царайтай байсан. Хурал дуусаад яллуулчихаад ямар төрхтэй байсныг хэн ч хараагүй. Олон нийтэд цацсан хэдхэн дүрснээс л хүмүүс ингэж бодоод байна.” гэжээ. Мөн тэрбээр  Т.Чимгээгийн том охин ээжийгээ хоригдож байхад зуурдаар нас барсан явдлыг энэ хэрэгтэй холбоотой гэж хардаж байгаагаа хэлсэн байна. “За ээжийг нь хэрэг хүлээлгэх гэж охиныг осолд оруулаагүй юм аа гэхэд яагаад ар гэрийнхнийх нь нууцалж байсан хэргийг ээжид нь хэлэх болсон бэ гэдэг их сонин.

Энэ хэргийн талаар ганц хөөцөлдөж явдаг байсан хүн нөхөр нь байсан. Нөхрийг нь өмнө нь энэ хэрэгтэй холбоотой гээд 14 хоног хорьж байсан юм. Тэгээд шүүхийн шийдвэрийн байгууллагаас “Чи энэ хэрэгтэй холбоотой байж магадгүй учир эхнэртэй чинь уулзуулахгүй” гээд уулзах эрхгүй болгосон байсан. Тэгтэл том охин нь нас барсан. Шүүхээс зөвшөөрвөл ээжийг нь ажил явдалд нь оролцуулъя гэж шүүх, прокурор, Хүний эрхийн үндэсний комисс гээд бүгдэд нь хүсэлт гаргасан. Гэтэл бидэнд хаанаас нь ч зөвшөөрөл өгөөгүй. За нэгэнт ээж нь ажил явдалд нь оролцож чадахгүй юм чинь шоронд байгаа эгчийнхээ сэтгэл санааг тайван байлгах, дарамт ирэх вий гэсэн үүднээс хэлэхгүй нууцлахаар шийдсэн. Тэгээд ажил явдал нь маргааш болно гэж байсан чинь тагнуулаас залгаад ганцхан нөхөртэй нь уулзуулж болно гээд уулзахыг хориглосон байсан хүнийхээ нэрийг заасан.” хэмээн ярьсан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • төрөө цэвэрлэе (January 26, 2017 11:59:04 am )

    Хуулийнхан шударга ёсыг дээдэлдэг бол давж заалдах хурлыг нээлттэй явуулж иргэдийн хардлагыг арилгаж өгөх ёстой. Нуугаад, нууцлаад байх юм энэ хэрэгт алга.

  • nomiko (January 26, 2017 12:04:07 pm )

    ene ugaas gutegeleg bhaa

  • зочин (January 26, 2017 12:07:41 pm )

    өнөө лалар баатар,бузартай Булган авгай нар хаачив

  • Зочин (January 26, 2017 4:42:31 pm )

    лалар баатар,бузартай Булган авгай нар гавъяат худалчийн хамгаалалтанд орсон

  • ззочин (January 26, 2017 5:01:12 pm )

    гэм зэмгүй энгийн иргэд хохирохгүй байлгүйй дээ

  • zochin (January 26, 2017 5:14:05 pm )

    Yu gej notloh barimtgvi yuman deer 3 hvniig shvvn taslah vee dee. Harvaas nootoi garuud bna dag

  • Altan@Bolomj@XXk (January 26, 2017 5:38:29 pm )

    http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

  • suvdaa (January 26, 2017 7:42:37 pm )

    Bulgsn avgai biyee vnelj baigaad zoriud aluulsan baih l daauuruu Zvgeer murtluu hsjuudaa baigaa hvniig yrgalj baihag medehgvi bna gej baihgvi dee. Esvel umnu ni uuruu zoriud uhaangvibolgoson baih muu shunaliin buzar zovj vheesei

  • r (January 26, 2017 8:10:43 pm )

    Ene Bulgan gedeg avgai ih muu yortoi muuhai buzrin yum shig bgaan Zorig agsni uhel daraa daraachin ni bugd ene muu hunii uil ooroo baigaad bhin odoo hurtel muu uik ni duusahgui gemgui humuusiig hohiroosor ene avgai ugej bj l ene duusah bh

  • Баасан (January 26, 2017 11:54:16 pm )

    5 хүн алчихаад гавьяа байгуулсан юм шиг загнаж байхыг харахаар Энэ гэр бүл бүгд холбоотой байх

  • Anonymous (January 27, 2017 11:19:55 am )

    манай монголчууд хэзээ гэнэн зангаа гээж насанд хүрсэн хүн шиг сэтгэдэг ярьдаг болох вэ. за энэ мөдгүй болж .гэхдээ өөрсдийн маань хувь тавилан хуульт ёсны дагуу шударга зам мөртэй явах эцэсгүй болж бид хууль ёст биш нэгэн дарангуйлагч бүлэглэлийн хуйвалдааны золиос болж байгааг харах чадвартай болох хэрэгтэй

antalya rent a car