antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 25, 2017 24 comments

Баабар: Зэрлэгүүдийн түрлэг

нийтлэсэн Admin

0cac1bef5753e5a711b4db5887113620

ТҮМНИЙ НЭГ

Айл болгонд, булан болгонд хөлчүү хүмүүс завьжаараа хөөс сахруулан улс төр ярьж цаг нөхцөөх нь Монголын хамгийн түгээмэл дүр зураг болжээ. Тэтгэвэрийн жаал мөнгө нь аманд ч үгүй хамарт ч үгүй, хүү нь шоронд, охин нь Улаанбаатарын өмнө Лениний хөшөөний дор. Өвгөн хүнтэй ч зүгээр юм ярьчихгүй намчирхаад л улс төржөөд л, улс төрийн зарим луйварчдыг зүхнэ, огт ялгаагүй нөгөө заримыг нь амаа олохгүй магтана. Яриад байгаа хүмүүстэйгээ уулзаж байгаагүй, ярьсан юмыг нь хааяа зурагтаар сонссон боловч ойлгосон юм маруухан. Гэхдээ энэ нь угаасаа түүний өвчин. Хар багаас нь тэгээд сургачихсан юм. Хөрөгнөөс нь өөр юм хараагүй Цэдэнбалыг ерөөгөөд л, хаа хол Москвад Брежнев гээд нэг орос үхснийг сонсож мэлмэрүүлээд л, тэрбайтугай зургийг нь ч олж үзээгүй Лоохууз, Нямбууг хараагаад л, нэрийг нь зөв тогтоогоогүй далайн чанадын Никсон, Рейганыг зүхээд л. Магтах, зүхэх хүмүүсийнх нь нэр солигдсоор яваад хөөрхий өвгөн хадан гэртээ ойртох шив дээ. Гэхдээ өвгөн үй түмэн залгамжлагчтай, мөддөө дуусахгүй хамсаатантай. Тэр манай нийгэмд сондгойрох юмгүй, нийгмийн маань тун түгээмэл ердийн дүр зураг. Өөрөөр хэлбэл тэрээр “түмний нэг”.

СЭТГЭДЭГ ХҮН МАШ ЦӨӨН

Үнэндээ хүмүүсийн маш цөөнх нь л сэтгэх чадвартай байдаг. Чадвартай энэ цөөн хүний олонхи нь сэтгэхээс залхуурдаг. Яг сэтгэж байгаагийн ихэнхи нь буруу сэтгэдэг. Ингэхээр зөв сэтгэдэг хүн хүний нийгэмд тун ч өчүүхэн хувь эзэлж таарна. Энэ бол Робэрт Хэйнэйний үг шүү дээ. Фридрих Ницшэ мэтийнх нь бол үүнээс ч шулуухан, хүн гомдмоор нүцгэн юм хэлсэн байдаг. Ялгаагүй л дээ, манай нийгэмд эмчийн дипломтай хүн цөөн, үүн дотор анагаах ухааныг ойлгодог нь бүр цөөн, сайн эмч гэх юм бол хуруу дарам цөөн, бурхан эмч тав арваас хэтрэхгүй. Улс төр ч мөн адил өөрийн шалгууртай мэргэжлийн ажил. Энэхүү нийгмийн мэнэжмэнт хийх учиртай, гардагч нь үүндээ авъяастайгаас гадна мэргэшсэн туршлагатай байх ёстой. Эмчийг зохих шалгуураар мэргэжлийн үнэлэмжээр шалгаруулах ба дараа нь түүний практик ажиллагаа нь зах зээлд үнэлэгддэг. Харамсалтай нь улс төрчдийг ард түмэн нь сохор үзэмжээрээ шалгуурладаг. Дээр өгүүлсэн мань харанхуй хэнхэгтэй өвгөн ямар шалгуур тавьж хэнийгээ магнайдаа залах нь хэлэлтгүй ойлгомжтой.

ТҮМНИЙ ТҮРЛЭГ

Хүний аль ч нийгэм өөрийн ариун нандин гэсэн юмтай, түүнийхээ тогтсон үнэлэмжтэй, энэ бүхнийг нь тээж явдаг төлөөлөгчтэй байдаг. Түүх, шашин, гоо зүй, уламжлал, хүндэтгэл, соёл, мэдлэг, боловсрол, сургууль, утга зохиол, урлаг, эх орон, хамт олон, гэр бүл, нэр төр, ёс суртахуун гээд үүнд олон зүйл хамрагдана. Олон үеийн турш аль ч нийгэмд эдгээр ариун нандин болгоныг нь тээгч нь хаад ноёд, язгууртан сурвалжтанууд байжээ. Сүүлийн хоёр зуу гаруй жилийн турш дэлхийг хамран өрнөсөн хувьсгал, бүгд найрамдах үзэл, ардчилал, тэгш эрх зэрэг номлол үйлдлүүд нь энэ жишгийг ихээхэн эвдэж үндсэн өөрчлөлт оруулсан юм. Испаний аугаа сэтгэгч философич Хоссэ Ортэга и Гассэт үүнийг “түмний түрлэг” гэж нэрлэжээ. Хууль бүгдэд тэгш үйлчилдэг, мэдээлэл бүгдэд хүртээмжтэй, технологи ихэд хөгжсөн, нийгэм нээлттэй болсон зэрэг олон хүчин зүйлийн үйлчлэлээр нийгмийн элит давхрага хар аяндаа өөрөө бүрдэн бий болдог болсон байна. Гэхдээ зарим оронд ялангуяа Орос, Хятадыг оролцуулаад буурай орнуудад байнга хувьсгал үймээн гарах учир түрүүний арай гэж бүрдэж байсан элит давхрагыг үндсээр нь ховхлоод дахин шинэ үнэлэмж буй болгон шинэ давхрага гаргах гэж бужигнуулсаар нийгмийн тогтсон үнэлэмж түүнийг тогтвортой тээгч үгүй болсоор, солигдсоор байгаа юм.

САГАСАН ЗЭРЛЭГ ХУВЬСГАЛЧИД

Монголын нүүдлийн нийгэм ч өөрийн тогтсон үнэлэмж, түүнийг тээгч төлөөлөгчидтэй байв. 1930-аад оны улс орныг хамарсан их хядлага нь нийгмийн аль л элит гэсэн хэсэг дээр тусаж, тэднийг нийгмээс байтугай хорвоогоос ангижруулжээ. Насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 20 хувь буюу аль л бичиг үсэгтэй, соёл боловсролтойг нь хядсан юм. Тэдний оронд төрийн жолоон дээр нийгмийн адаг давхрагад нь харайлгаж явсан харанхуй бүдүүлгүүд гарч ирлээ. Хувьсгалч уриа орилсон, халимаг үсээ сэгсийлгэсэн, ташаандаа нагаантай, тархиндаа хуурстай тэдгээр бүдүүлэг зэрлэгүүд Монголын соёлын мянган жилийн өвийг галдан шатаагаад нүцгэн элсэн дээр хүй нэгдлийн нийгэм цоо шинээр байгуулж эхэлжээ.

Хэдийгээр зэрлэг бүдүүлэг боловч христосын хүнлэг уламжлалаас гарал үүсэлтэй марксизм, хэдийгээр хоцрогдсон болхи боловч дотроо хүн төрлөхтний аугаа соёлын үр хөврөлийн сондрыг агуулсан Оросын соёл нүүдэлчдийн адгийн эгнээнийнхэн ноёрхсон энэ талбай дээр иргэншил нэвтрүүлж эхэлсэн юм. Жараад он гэхэд Монголд иргэншил нэвтэрч, технологи хөгжиж, хотжил үүсэхийн сацуу шинэ үеийн анхны элит давхрага буй болж эхэлсэн байна.

Ерэн оны хувьсгал бол зайлшгүй зүйл байлаа. Гаднаас хүчээр барин тогтоож байсан, нүүдэлчдийн үе улиран хэвшсэн индвид сэтгэлгээг боймолсон, монголчуудын түүх соёл уламжлал байгаль эх орноороо бахархдаг бахдлыг гутаасан тэрхүү нийгмийн тогтоцыг халахын төлөө шинэ Монголын шинэ элит давхрага өөрөө тэргүүн шугамд нь оролцон зүтгэсэн юм. Гэвч аливаа хувьсгал болгон нэгэнт тунаж тогтсон цөөрмийг орвонгоор нь хутган сэгсчих шиг үйл явц болдог тул ёроолд нь байсан үй олон хог мандал дээр хөвөн гарч ирлээ. Ямар ч байгууламжтай байсан алив нийгэм өөрийн доод эгнээтэй, тэнд нь люмпэн гэж нэрлэгддэг нэлээдгүй зай эзэлсэн бүхэл бүтэн давхрага байдаг билээ. Тооны хувьд хавьгүй олон люмпэн давхрагынхан хувьсгалын бужигнаанаар мандал дээр ярзганан гарч ирлээ.

Эх сурвалж: Baabar.mn  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • ЗОЧИН ЗОЧИН J&J (January 25, 2017 6:27:54 pm )

    УХСЭН ХОЙНОО – БЭЭЖИН ХАВ …

  • Anonymous (January 25, 2017 7:25:40 pm )

    So in

  • мн (January 25, 2017 8:20:28 pm )

    энэ өөриигөө бичээд баигаа юм уу аль эсвэл цадчихаад нулмаад баигаа юм уу

  • pkэр хүнxny (January 25, 2017 8:37:57 pm )

    чи эрдэнийг намын дарга болчино гэж их л айж байнадаа эрдэнэ болно чамд үзүүлээд өхөө мэднээ яахав чи сагсалзаж л бай хурал дээр их хуцаж байлуу

  • Mash onoj heljee (January 25, 2017 8:49:03 pm )

    Unelj baina!!

  • Zochin (January 25, 2017 10:31:45 pm )

    Ene hun gantcaaraa uhaantai yum shig bgaa yumdaa iim huniig soliot l geh baihdaa

  • ашхшгүл (January 25, 2017 11:52:06 pm )

    улиг болсон юм

  • Монголыг дампууралч муу заят голог (January 26, 2017 1:41:23 am )

    Их арчаагуй хун дээ чи бичих болхоороо том том бичдэг сэтгэх яарих болхоороо энэ овгонтэйгээ адилхан юм хуцаж явдаг юу хийж бутээсэн тарваг вэ чи хадан гэр чинь ойртлоо ханан гэр чинь холдож ба монгол улс ард тумний толоо юу хийсэн юм бэ оороосоо асуу хэлдэг яарьдаг хийдэг чинь хоорондоо алд дэлэм зоруутэй хун дээ чи

  • irgen (January 26, 2017 5:42:16 am )

    jinhene mongoliig samarach hyndee mongol hynii byh baharhaliig doosh n hiij taaashaal abna s

  • ard (January 26, 2017 5:45:20 am )

    bichsen umnaas n yldeh um baihgyi ee arzaisan ineed

  • tumur (January 26, 2017 7:23:58 am )

    BAABAR GEJ NEG MUU HUJAA ODOO BOLIO CHI BOL HEN CH BISH

  • Монгол (January 26, 2017 7:35:29 am )

    Энэ хун енгерсен уеээ ямар ихээр узэн яддаг юм. Тэр уед харин хун гэдгийн аль нь зев аль нь буруу гэдгийг ялгадаг тийм л ард тумэн байсан энэ одойн хэлснээр дарлагдсан харанхуй байсанч. Одоо харин энэ малын хуссэнээр юу болов. Яагаад гэвэл хамгийн адгийн шаарууд тэр уед хамгийн ихээр шаарлагддаг тэр давхрага улс орныг минь самарч байнадаа. Тэрний нэг нь энэ одой бололтой. Уе уеийн хорчин дарангуйлагчид одойнууд байдаг туух байна. Ардчилагч гэх луйварчид тэдгээр одойнуудаараа манлайлагчаа хийж Монгол улсаа дуусгаж байнадаа

  • Anonymous (January 26, 2017 8:46:46 am )

    Барзаак ах бас л олон юм чалчнам. Угаасаа АН ыхан дотроо 17 фракцтай бие биенээ муулна доромжлоно, унагана уралдана аймшгийн нам. Аргагүй мэдлэг боловсрол дутуу нам.

  • Anonymous (January 26, 2017 8:48:34 am )

    АН ын Нэг ардчилал фракцынхан өөрсдийгөө ингэж бнлээ. Манай намд бид нар шиг боловсролтой бид нар шиг ухаантай бид нар шиг ирээдүйгээ харсан бид нар шиг эв нэгдэлтэй бид нар шиг бялдууч хүмүүс байхгүй гэж. Ккк

  • Гах гах (January 26, 2017 8:50:58 am )

    Батчимэг ер нь өөрийгөө юу гээд бодцын, тэмүүжин гантөмөр батчимэг нтр нэг фракц тэндээл юм бгаа биз. Зи энхболдыг гүтгэж бх шив. Улсаа тагнуулчдад худалдсан хүн энэ зэргийн гүтгэлгийг өлхөөн хийнэ биз

  • Мн (January 26, 2017 9:11:26 am )

    Энэ нэг бээжин хав хуцаж л байдаг гэсэн хандлагаар энэ зөнөж байгаа өвгөнийг ард түмэн дүгнэдэг болжээ хөөрхий. Алдаатай ч оноотой ч өнгөрсөн үе рүүгээ бүү нулим гэж энэ зөнөгт хэлье. Өөрийгөө энэ ертөнцийн хамгийн цэцэн нь гэж боддог юм шиг байгаа юм зайлуул

  • Зочин (January 26, 2017 9:19:42 am )

    Энэ хэцүү цаг үед Баабар байгаа нь их аз шүү. Үнэхээр ухаалаг сургамжтай асуудал дэвшүүлсэн сэдвээр бичдэг хүн. Танд сайн сайхныг хүсье. Мундахгүй ихийг хийхэд цаг ямар хурдан өнгөрнө вэ? Мунхагуудын дунд байхад цаг яасан удаан өнгөрнө вэ?

  • зочин (January 26, 2017 10:06:35 am )

    Бодол санааг үймтэл бичиж чаддаг нь Баабар. Өөрсдөө дийлэхгүй байж хүнийг элдвээр
    муулаад яахав.

  • зочин (January 26, 2017 10:43:11 am )

    Энэ хүн үү улсад ажиллаагүй луйварын аргаар тэтгэвэр авсан за тэгээд ардуудын 1 хэсэг уймарсан үймэрсэн үед ЭБАдуулж байх хооронд чоно борооноор…… Судлаач ГАНХУЯГ шиг хүн яавч биш тэгэхээр хэн юм хоосон толгой зүгээр л хашааны банхар шиг бувтнагч ард түмэн ЮМНЫ ялгаа хоруу чанарыг мэддэг болж байна. Энэ дэвшил шүү манайхаан.

  • зочин (January 26, 2017 10:44:36 am )

    ЭРДЭНЭТЭЙГЭЭ утга 1 хүмүүс ха ха хэ

  • зочин bna (January 26, 2017 3:46:56 pm )

    Ардчиллынхан гээд байгаа бузар хувалзууд чинь харин жинхэнэ , хүн дүрст атигар хорон санаат, гүйцэт хүн төрх олж чадаагүй вируснүүдшд, өөрөөр хэлбэл энэ вирусын хэлээд, магтах гээд ,бахархах гээд байгаа элит гэчжээ бас,чөтгөрүүд хулгай, луйвар хийх боломжийг олж харчихаад, ёстой нөгөө нийгмийн шаар , шавхруу болсон удам гарал муутай,ёс суртхуун, хүмүүжил үгүй люмпэнгүүдийг турхирч Монголын баялгийг луйвардан авсан нь чухам зүгээр нүцгэн үнэн билээ. Хаан Баабар нүцгэн байна.Баабар, Элбэгд0рж, Гончигдорж, Шаабар, Молекүл, дээр ньАлтанхуяг, ЗИ гээд хар л даа, хүнүү дээ, бишүүдээ????

  • зочин bna (January 26, 2017 3:49:07 pm )

    Зэрлэгүүдийн түрлэг гэвэл Баабартангууд л байх.

  • zochin (January 26, 2017 9:18:14 pm )

    yamar ynen bichevee edgeer hymyysiin bachuurliig harahad yneheer bahdaltai bna bayar hyrgie baabartaa

  • Anonymous (January 27, 2017 11:09:24 am )

    Ерээд оны хувьсгалыг чинь харин Орос Хужаа нар арай хийлгэсэн юм биш байгаа даа… Сүүлийн үед яалт үгүй болгоомжлоод эхэллээ. Юун ардчилал, юун эрх чөлөө, юун эх орон, сүүлийн үед арай л дэндүү байх шиг.

antalya rent a car