antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 25, 2017 1 comment

Нутгийн удирдлагын ордон ашиглалтад орлоо

нийтлэсэн Admin

7302

Өмнөговь аймгийн Номгон суманд шинэ Нутгийн удирдлагын ордон ашиглалтад орж, өнөөдрийн билэгт сайн өдөр 11 цагт нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга Б.Галхүү, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга А.Ганзуузай, Нийтлэг үйлчилгээний албаны дарга А.Цогбаяр, Хүрмэн сумын Засаг дарга Б.Ганболд, Хүрмэн сумын ИТХ-ын дарга н.Эрдэнэбаяр, Засаг даргын орлогч н.Энхбат, Тамгын газрын дарга н.Хүрлээ нарын зочид төлөөлөгчид оролцож баяр хүргэлээ.

Мөн хүрэлцэн очсон төлөөлөгчдөөс гадна сум орон нутгийн удирдлагууд,  иргэд хөдөрмөрчид өргөнөөр оролцож, Номгон сумын өндөр настан С.Агваан тууз хайчилсан юм.

1974 онд Номгон сумын Захиргааны байр шатснаар, 1977 онд одоогийн үйл ажиллагаа явуулж ирсэн Засаг Даргын Тамгын Газрын байрыг  С.Хоохдойгоор  ахлуулсан нутгийн иргэд өөрсдөө барьж ашиглалтад оруулж байжээ.

Тэгвэл 1977 оноос хойш 40 жилийн дараа ийнхүү Номгон суманд шинэ Нутгийн удирдлагын ордон ашиглалтад орж байна.

Өмнөговийн мэдээ:Номгон суманд шинэ Нутгийн удирдлагын ордон ашиглалтад орлоо


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 26, 2017 1:11:29 am )

    13 saya hun amtai Amserdamm hotiin zahirgaanaas tom yum baina. Medehgui yum daa. Bayr hurgey.

antalya rent a car