Л.Гүндалай гишүүн хөл болон гараа гэмтээсэн ангийнхаа нөхдийг “хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгөх нэг сая төгрөгийг” авахын тулд албаар гэмтсэн хэмээн шоолов. УИХ-ын гишүүн Батж.Батбаяр гараа, Ц.Нямдорж хөлөө гэмтээж, нэг нь гипстэй, нөгөө нь суга таягтай явж байгаа харагдсан. Гэхдээ эрхэм гишүүд ажлаа хийсээр байгаа юм. Нэг өдөр Ц.Нямдорж сайдыг гаднаас чуулганы танхимд суга таягаа тулсаар орж иртэл Батж.Батбаяр гипстэй гараа өргөсөөр өмнөөс нь гүйж очсон. Адил зовлонтой мань хоёрыг яав, ийв хэмээн ярилцаж зогсохыг харсан Л.Гүндалай тоглоом болгож дээрх үгийг хэлсэн нь УИХ-ын гишүүдийг багагүй хөгжөөгөөд авсан юм.

Холбоотой мэдээ
Comments are closed.