antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 6, 2012 Comments are off

Татварын ерөнхий газар дампуурсан “Зоос” банкнаас 609 сая төгрөг нэхэж шүүхийн хаалга татлаа

нийтлэсэн Admin

“Зоос банк-Зогсолтгүй эргэх хүч” хэмээн  рекламдаж байсан цаг саяхан. Гэвч энэ банк хэдхэн өдрийн дотор дампуурч, өнөөдөр тус банкны суурин дээр Төрийн банк байгуулагдаад удаж байна. Гэвч “Зоос”-оос авлагатай хүмүүс бас л дуусаагүй байгаа бололтой. Ялангуяа Монголын төр. Энэ банкыг дампуурахад 100 тэрбумын бонд гаргаж байсан Монголын төр тэмээн дээр ямааны гарз гэгчийн үлгэрээр 609 сая төгрөгийнхөө татварыг авч чадахгүй сууж байна.  Дампуурсан “Зоос” банк  2005.01.01-нээс 2008.12.31-ний өдөр хүртэлх  албан татвар төлөөгүй байсан аж.  Тиймээс Татварын Ерөнхий газар удаа дараа шалгалт хийж, 2009.07.10-ны өдөр 210972 тоот акт тогтоож, 609 сая төгрөг төлүүлэх шийдвэр гаргажээ. Гэвч “зоос” банкныхан уг шийдвэрийг эсэргүүцэж, элдэв тайлбар хийсээр өнөөдөртэй золгож байгаа аж. Өнөөдөр “Зоос” банкны эрх хүлээн авагч нар “Зоос” банк төлбөрийн чадваргүй болсон тул Монгол Банкны Ерөнхийлөгчийн 2009.11.20-ны өдрийн 650 тоот тушаалаар банкинд эрх хүлээн авагч томилж, 2009.11.24-ний өдрийн 659 тоот тушаалаар Зоос банкийг албадан татан буулгахаар шийдвэрлэсэн. Тус банкны хөрөнгөөр эхний ээлжинд хадгаламж эзэмшигч нарын хохирлыг төлж барагдуулах ёстой. Төрөөс мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас “Зоос” банкинд зориулж гаргасан бондын төлбөрийн үлдэгдэл 79.6 тэрбум төгрөгийг төлсний дараа татварын өрийг шийдвэрлэнэ” хэмээн гүрийж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car