antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 25, 2017 13 comments

УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үгээс онцлох 5 эшлэл

нийтлэсэн Admin

       09a952405f0ab6c0original

 УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр “Туушин” зочид буудалд болсон Америк-Монголын худалдааны танхимын уулзалтад оролцож үг хэлсэн юм. Түүний хэлсэн үг, оролцогчдын тавьсан асуултад хариулсан хариултуудаас онцлох 5 эшлэлийг толилуулъя.

1.    “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудалд “нийгэмчлэх”
маягаар хандаж болохгүй

        -Энэ асуудлыг судалж, дүгнэлт гарган УИХ-аар хэлэлцүүлэх үүргийг Засгийн газарт миний бие өгсөн. Засгийн газар нухацтай судалж, хуралдаанаараа хэлэлцээд УИХ-д ирүүлсэн. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо бүрэн эрхийнхээ хүрээнд Ажлын хэсэг байгуулж, дүгнэлт гаргасан талаараа өчигдөр мэдээлэл хийсэн.
Худалдан авах үйл ажиллагааны явцад Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн байна. Тиймээс 49 хувийг төрд авах ёстой гэсэн байр сууриа Ажлын хэсэг илэрхийлсэн. Асуудлыг УИХ эцэслэж шийднэ. 49 хувийг худалдан авсан талтай хэлэлцэж, төрд авах хувилбар байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бусдын өмчийг “нийгэмчлэх” маягаар асуудалд хандаж огт болохгүй.

2.    Гаднын банк зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр л
үйл ажиллагаа явуулах нь зөв

        -Манайд 10 гаруй арилжааны банк байна. Үйл ажиллагаа, дүрмийн сан, чадавхийн хувьд сайн нь ч, саар нь ч байгаа байх. УИХ-аас гарах аливаа шийдвэр дотоодын арилжааны банкуудынхаа үйл ажиллагаанд эрсдэл учруулахаар байж болохгүй. Ийм зарчмаар “Хөрөнгө оруулалтын банкны тухай” хуулийн төсөлд хандана. Би Монголд орж ирэх гаднын банк зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр л үйл ажиллагаа явуулах нь зөв гэсэн байр суурьтай байдаг.

3. “Гэнэт идэх гэдсэнд халтай”

        -Монголын эдийн засаг ганц салбараас хараат байж болохгүй. Дэлхийн зах зээлийн үнэ ханшаас хамаардаг уул уурхайгаасаа ашиг олсон үедээ хайр гамгүй “идэж ууж”, халамж нэрээр хувааж тараадаг байдлаас татгалзах ёстой. “Гэнэт идэх гэдсэнд халтай” гэсэн монгол үг бий. Хэсэг хугацаанд хэт идэж, заримдаа өлөн зэлмүүн явдаг байж таарахгүй. Эдийн засгийн бодлого, бүтэц маань 3.0 сая иргэн бүгдээрээ аяга дүүрэн хоолтой, гэхдээ эрүүл саруул байх боломжийг л бүрдүүлэхэд чиглэх ёстой.

4. Юмаа мэдэж ярьдаг, учраа мэдэж ажилладаг бай

        -Сайн мэдээ маш чухал. Эхлээд зөвийг, сайныг ярьдаг байя. Муу мэдээ асар их уршиг, хохиролтой. Улстөрчид, төрийн албан хаагчдад “Их ярьж, олон удаа хүмүүст анзаарагдаж байвал чухал гэж боддогоо боль. Мэдэж байж ярьдаг бай. Мэдэхгүйгээ мэдэмхийрч бүү ярь” гэж хэлмээр байна. Манай төрийн албанд хариуцлага үгүйлэгдэж байна. Мэдлэгтэй, чадвартай, туршлагатай хүн учраа мэднэ. Учраа мэддэг хүн ажилдаа хариуцлагатай байж чадна шүү дээ.

5. Бид хоосон ярихгүй. Амласан, ярьсандаа эзэн болно

        -УИХ, Засгийн газар нэгдмэл бодлоготой, төр засаг тогтвортой байна гэдэгт та бүхэн итгэж болно. Гүйцэтгэх засгийнхаа бодлого, шийдвэрийг хууль тогтоох байгууллага нь ямагт дэмжиж, шаардлагатай эрх зүйн орчныг нь саадгүй, шуурхай бүрдүүлэхэд анхаарах болно.

        Бид хоосон ярихгүй. Амласан, ярьсандаа эзэн болно. Хөтөлбөр, зорилгоо заавал бодит үр дүнд хүргэнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • иргэн (January 25, 2017 5:03:44 pm )

    Тогтвортой, чадамжтай төр, хууль эрх зүйн орчныг л ард иргэд, гадны хөрөнгө оруулагчид хүсч байна. Мэдэхгүй байж мэдэмхийрэх явдал нэн ялангуяа УИХ-ын гишүүдэд байнаа. Гарсан хууль нь амьдралд нийцэхгүй, хөрөнгө оруулагчдыг татах биш хөөдөг хууль болгочих юм. Жишээлбэл газрын тосны тухай хууль байна. Уламжлалт бус газрын тосны ойлголт байхгүй учраас яг уламжлалт газрын тосоор бүтээгдэхүүн хуваах гэрээ хийхээр хуульчилчихсан байгаа юм. Тэгээд агаарын бохирдол, хийн түлш энэ тэрийг яриад яах юм бэ. Хоосон яриа цаг барж, гамшиг дагуулсан л үйл явдалууд үогэлжилээд л байна шүү дээ.

  • цэцэг (January 25, 2017 5:48:00 pm )

    М.Энхболдоо чи юу гэчих вэ ?бусадын өмч гэж юуг хэлнэ вэ ?төр ард түмэний өмчийг буруу аргаар авсаныг хэсэг бүлэг хүний өмч гэж ойлгож байгаа бол огцор !төр чам шиг юмыг зоргоор нь тавидаггүй юм эрх мэдэлийн хүрээнд ард түмэний хөрөнгийг луйвардсан ноход яагаад буруу боргоод байна!?ханаж цадаагүй юм уу?м.Энхболд Элбэгдорж нар төрийг хэл амгүй эзэнд өгчихмөөр байгаа юм ард түмэний 10% нь луйварчид буюу төрөөс төрсөн тэрбумтанууд,20%үхэх сэхэхээ үзэлцэж яаж л бол яаж байгаад дундаж түвшинд хүрсэн хүмүүс бусад 70% нэн ядуу цалингаас цалингын хооронд боолчлогдсон ард иргэд юу болж буйн үнэнийг мэдэж чадахгүй ядарсан түмэн байна .

  • Anonymous (January 25, 2017 5:50:29 pm )

    Зун эрх авангуутаа мөрийн хөтөлбөрөө биелүүлэхгүй гэж хэлсэн дээ

  • bt (January 25, 2017 5:53:48 pm )

    enxbold cni byryy teneg gedeg vgiig medexvv

  • цэцэг (January 25, 2017 5:56:00 pm )

    Улаанбаатар хотын зөв бүтэцийг алдуулаж утаа , бөглөрөл ,хог ,шороондоо дарагдсан хот болгоход М.Энхболд онцгой нөлөөтөй оролцсон шашины хүний удирдлагаар төрийн эхрийг барьж байгаа гай ихтэй ухамсар дорой нэгэн. Төрд тэнцэх хүн биш гэдэгээ өнгөрсөн цаг үеээс харуулсан энэ тийм сайн удирдагч байсан бол өнөөгийн байдал ийм гамшигын хэмжээнд хүрэхгүй л байх байсан биз дээ ?

  • хуульч (January 25, 2017 6:06:09 pm )

    МАШ ЗӨВ ЯРЬСАН БАЙНА ДАА??? ЙИМ БАЙХ ЁСТОЙ ??? одоо зоригтой??? хийгүй ???хийж бүтээх??? , НАС чинь болсон шүү??? М. ЭНХБОЛД ОО???

  • Зочин Б.Ганбаатар (January 25, 2017 6:42:13 pm )

    Намаа удирдаж амжилтад хүргэсэн та улсаа удирдах цаг удахгүй ирнэ гэдэгт миний хувьд итгэлтэй байна Таны цаашдын ажилд амжилт хүсье

  • irgen (January 25, 2017 8:24:21 pm )

    M. Enhbold helsen ygee ooroo harna uu????? Tor ard tymnii horongiig busdiin omch bolgood,,,,um helsen hyniig buruu zoryy yarilaa gej bolohgui yarj baij umaa hiij sur !!!!!!!!

  • дүрвэд (January 25, 2017 8:32:57 pm )

    энэ хүнийг монголчууд бид газрын наймаачин гэж бүгд мэднэ. гэхдээ бид мэдсээр байж хулхидуулдаг.

  • Зочин (January 26, 2017 9:29:20 am )

    Мэдлэгтэй чадвартай олон мянган төрийн албан хаагчдыг халчихаад одоо матрын нулимс унагаад яах вэ? Өөрийг чинь гадны улс хир зэрэг үнэлж байгааг саяны явалтаараа харсан биз дээ. үнэхээр арчаагүй үхээнц боловсрол муутай өрөвдмөөр амьсгаа харагдаж байсан.

  • зочин (January 26, 2017 10:01:12 am )

    Хот төлөвлөлтийг замбараагүй болгож, хотын газруудыг зарах ажлыг эхлүүлж, гардан зохион байгуулсан Бадамжунай М Энхболд 2 луйварчин Энэ 2 луйварчинг хуулийн байгууллага яагаад шалгадаггүй юм бэ

  • Зочин (January 26, 2017 4:04:39 pm )

    Улаанбаатарын хэт тэлэлт, утаа, гэр хорооллын тэлэлтэд яг үнэнийг хэлэхэд 1-рт монгол хүн дуртай газраа амьдрах эрхтэй гэсэн үндсэн хуулийн заалт буруутай, 2-рт зах зээлийн нийгэмд шилжих нэрээр 1990-ээд оны эхээр өмч хувьчлалыг яаруу буруу эхлүүлсэн улстөрчид буруутай, 3-рт 1990 оноос хойших хэд хэдэн удаагийн зуд буруутай, малгүй амьжиргаагүй болсон иргэд нийслэлээ бараадсан, 4-рт популист улстөрчид бруутай.
    Москва гэхэд л москвагийн оршин суугч гэсэн бүртгэл авах маш хатуу хяналтад хязгаартай байдаг гэсэн.

  • tumur (January 26, 2017 8:37:49 pm )

    daraagiin erenhiilugch boloh chin erdenetees tun ih hamaaraltai shuu tand amjilt husie

antalya rent a car