antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 25, 2017 6 comments

Б.Гарамгайбаатар Та “гарамгай” зориг гаргаад АТГ-т очоод шалгуулчихаач!

нийтлэсэн Admin

garamgai

Үнэхээр л гэм буруугүй бол  бондын мөнгөнөөс идэж уусан гэж бичигдэж байхаар, АТГ-т өөрөө явж очоод шалгуулчих нь Б.Гарамгайбаатар гуайд уг нь зүгээр байлтай. Эс бөгөөс Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийсэн ажлын хэсгийнхэн хэвлэлийнхэнд таны талаар мэдээлэл өгөхдөө бондын мөнгөнөөс эрх мэдлээ ашиглан авсан гэдгийг чинь хэлээд байгаа юм л даа.  Тиймээс ч Хөгжлийн банкны шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн талаарх мэдээлэлтэй зэрэгцэн хуулийн байгууллагад шалгагдах ёстой хүн бол Б.Гарамгайбаатар юм байна гэдгийг нийгэм даяараа ойлгоод байгаа. Харин хуулийнхан шалгаж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа ч. Б.Гарамгайбаатар хуулийнханд онилогджээ гэх мэдээлэл гарах болов.  Ж.Энхбаяр гишүүн УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын компанитай холбоотой асуудлыг онцолж хэдэнтээ хэлсэн билээ.  Тэр хэлэхдээ  “Энэ тайланг орж ирэхэд үнэхээр харамсаж байна. Санхүүгийн сахилга батгүй, дур зоргоороо авирласан зүйлс хавтгайдаа байна. Нэг жишээ хэлэхэд 300 сая төгрөгийн өртгөөр хийгдэхээр гэрээ хийгдчихсэн зам өөрчлөлт ороод 4,3 дахин өндөр өртөгтэйгөөр 1.3 тэрбум болж өсөөд явсан байх юм. 440 сая төгрөгийн гэрээтэй замын ажлыг бас өөрчлөөд 1 тэрбум 895 сая болгосон. Энэ болгон нь улстөрчидтэй холбоотой компаниуд. 440 сая төгрөгийн өртөгтэй ажлыг 1 тэрбум 800 саяар хийсэн. Монроуд компанийн ажил. 4,3 дахин нэмж өөрчилсөн асуудал. Энэ хүн хэн байсныг мэднэ шд, АН-ын бүлгийн дарга байсан.” гэж байсан. Тэгэхээр өмнөх парламентын үед олонхийн бүлгийн даргаар ажиллаж байсан Б.Гарамгайбаатарын тухай энд ярьж байгаа нь хэнд ч ойлгомжтой байгаа юм.

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг анх шалгах болсон үндэслэл нь тухайн үед УИХ-ын гишүүн байсан Б.Гарамгайбаатарын “Монроуд” компанитай холбоотой байсан гэдгийг өмнөх бичвэрт цухас дурдсан. Түүнчлэн ямар учир шалтгаантай вэ гэдгийг энд тодруулан хүргэж байна. Чингисийн төрсөн нутгийн тойргийг нэм гэсээр байгаад нэмүүлж чадсан ч,  УИХ-ын гишүүн болж чадаагүй  Б.Гарамгайбаатарын байгуулсан, одоо ч өөрийнх нь болох  “Монроуд” компанитай холбоотой асуудал өнгөрсөн оны сүүлчээс эхлэн дахин босч ирсэн юм. Тус компанид холбогдох хэргийг АТГ-аас дахин сэргээн шалгаж эхэлсэн гэдгийг өнгөрсөн хавар мэдээлж байсан билээ.

Тодруулбал, тус компанийг “Хөгжлийн банк”-наас Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэлд 30 гаруй тэрбум төгрөг авсан  боловч  1  км ч  зам тавиагүй байсан нь “Хөгжлийн банк”-нд хийсэн шалгалтаар илэрсэн гэгдэж байсан юм. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат хэлэхдээ  “Хөгжлийн банкны албан тушаалтнууд Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь нийтдээ 38 орчим хувьтай байхад уг газарт шинээр зам тавихаар Засгийн газарт тогтоол оруулж батлуулсан. Ингээд нэмээд нийтдээ 46.3 тэрбум төгрөгийг гаргуулж аваад “Монроуд” гэх компанид шууд шилжүүлэн өгсөн байгаа юм” гэж байсан юм. Тэгэхээр “Монроуд” компанитай холбоотой асуудлыг шалгах болсон  шалтгаан нь тус компани нь Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км замыг барихаар 2012 онд тендерт шалгарсан. Улмаар 37.2 тэрбум төгрөгийг 46.3 тэрбум болгож нэмэгдүүлсэн. Мөн тус замаа 2013 онд шинээр барих замын жагсаалтад хууль бусаар оруулсан хэрэгт буруутгагдаж ирсэн юм. Тиймээс тус компанийн удирдлагуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэгдэж байсан.

Б.Гарамгайбаатар эрхэм бол өөртөө хир халдаадаггүй. Тэрбээр бондын мөнгийг зүй бусаар зарцуулаад байна уу гэх агуулгатай асуултад хариулахдаа “Чингис, Самурай бондыг авснаар юу үлдэж байгаа юм. Яаж ч харлуулаад үүнээс үр дүн гарахгүй. Эдгээр бондуудаар юу хийсэн бэ гэдэг нь тодорхой харагдаж байгаа. УИХ-ын дарга долоо хоног бүр үйлдвэрүүдтэй танилцаж бондын мөнгөөр ямар үйлдвэр бий болсон бэ гэдэгтэй танилцаж байна. Үнэхээр бүхий л чиглэлийн үйлдвэрүүд бий болсон. Тийм байтал бондын мөнгө хаачив хэмээн худлаа эрэл сурал болоод байх хэрэггүй. Ердөө ганцхан алхмын цаана харагдаж байгаа шүү дээ. Энэ тал дээр зөв зүйтэй мэдээлэл өгөх нь чухал.”хэмээн томорч байсан хүн АТГ-т очоод өөрийгөө шалгуулчихвал болох биш үү?

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • иргэн (January 25, 2017 11:30:58 am )

    Гарамгай луйварчин гэвэл таарна угаасаа сэгсийсэн хулгайч ханаж цадна шэж байхгүй мөртлөө шударга ёс ардчилал гэж хуцахыг нь яана амыг нь үдчих юмсан

  • Erdenebileg (January 25, 2017 5:18:54 pm )

    Номтой баяр,Гарамжав 2-оос их их идэж, төрөөс хөнгөлөлт аваагүй л байна шүү хө.Захиалгийн мөнгөө зудад хандивлаарай.

  • иргэн (January 25, 2017 5:54:04 pm )

    Гарамгай баатарыг АТГ шалгуулах үүрэг эрх баригч намд байх ёстой. Шалгуулах ч хэрэгтэй. М агадгүй хамгийн шудрага энхийн цагаан тагтаа Гарамгай ч байгаа юм билүү хэн мэдлээ. Бүр бузрын цаадах бузартсан Гарамгай ч байж мэднэ. Шалгуул.

  • engiin irgen (January 25, 2017 6:53:51 pm )

    ene neg shamirsan boov shig ustei pisda mongoliin tord baina gedeg gutamshig ;;;;;;;jiriin irgen lol

  • pkэр хүнxny (January 25, 2017 8:30:01 pm )

    өлөн юм үзээгүй царайтай амьтан байналээ ийм амьтан тэгээд ан-намын бүлэг удирдаж байсан гээл боддоо энэ хүүрийг тэр 461-д нь түргэн аваачиж хийхгүй юугаа хийгээдп байдаг байнаа

  • Zochin (January 26, 2017 8:20:12 am )

    ё стой гарамгай луйварчин чинь энэ нөхөр б.на хэнтийн мөрөн сумаас нааш тавьсан авто замыг энэ нөхрөөр төлүүлэх хэрэгтэй

antalya rent a car