antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 24, 2017 7 comments

Монгол, Хятадын найрсаг харилцаанд сөрөг нөлөө үзүүлсэнд Монгол Улсын Засгийн газар ХАРАМСАЖ байгааг илэрхийллээ

нийтлэсэн Admin

89f49f23d21c187557f9d486268e1c0d_x3

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй өнөөдөр утсаар ярьжээ.

Ц.Мөнх-Оргил сайд хэлэхдээ, Монгол Улс нь “Нэг Хятад”-ын уламжлалт бодлогыг тууштай баримталж, Түвд нь Хятадын салшгүй нэг хэсэг бөгөөд Түвдийн асуудал Хятадын дотоод хэрэг гэж үзсээр ирсэн бөгөөд бие биеийнхээ язгуур ашиг сонирхлыг хүндэтгэх нь хоёр талын харилцааны хөгжлийн суурь зарчим гэж үздэгээ тэмдэглэв.

Гандантэгчэнлин хийдийн урилгаар Далай ламын Монголд хийсэн айлчлал Монгол, Хятадын найрсаг харилцаанд сөрөг нөлөө үзүүлсэнд  Монгол Улсын Засгийн газар харамсч байгааг тэрээр илэрхийлэв.

Түүнчлэн Далай ламын айлчлал болон X Богдыг тодруулах асуудлаар өмнө нь олон нийтэд Монголын хэвлэлээр мэдэгдсэн байр сууриа дахин илэрхийлж, монголын тал БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөгөө онцлон тэмдэглэв.

Энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Далай ламыг айлчлуулахгүй байх тухай тодорхой амлалт өгснийг Хятадын тал анхааралдаа авлаа

d9d210_vaniiiiiiiiiiiiiiiiiiiiii_x974

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И хэлэхдээ, Хятад, Монголын харилцааг тогтвортой хөгжүүлэх нь хоёр улс болон хоёр улсын ард түмний язгуур эрх ашигт нийцнэ гэдгийг тэмдэглээд монголын талын өмнө нь хэвлэл, мэдээллээр нээлттэй мэдээлсэн байр суурь, ялангуяа энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Далай ламыг айлчлуулахгүй байх тухай тодорхой амлалт өгснийг Хятадын тал анхааралдаа авснаа илэрхийлэв.

Цаашид Монголын тал хоёр улсын харилцааны хөгжлийн төлөө Хятадын талын язгуур эрх ашгийг хүндэтгэн, Хятад, Монголын харилцаанд бий болсон сөрөг нөлөөг арилгахад бодитой хүчин чармайлт гаргаж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

Ярианы төгсгөлд Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу харилцан ашигтай хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд хамтын хүчин чармайлт гаргаж, хамтран ажиллахаа санал нэгтэй илэрхийлэв.

Эх сурвалж: ГХЯ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • zochin (January 24, 2017 8:51:53 pm )

    Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Далай ламыг айлчлуулахгүй байх тухай тодорхой амлалт өгснийг Хятадын тал анхааралдаа авснаа илэрхийлэв.ene mash evgui olon salaatai ug bn shuu

  • zochin (January 24, 2017 9:31:58 pm )

    Gadaad hergiin said gadnaasaa l zangaragtai haragdmaar. Baij baigaagii ni.

  • Anonymous (January 24, 2017 10:03:04 pm )

    Тэнэг

  • Иргэн (January 25, 2017 1:44:28 am )

    Монголын төр уламжлалт шашны асуудалд
    бүр үндсэн хууль зөрчих хэмжээнд хүрч
    хутгалдсан нь маш буруу байна .

  • Nellie (January 25, 2017 5:47:45 am )

    jersey wholesales cheap jerseys direct nba

  • ИРГЭН (January 25, 2017 10:54:01 am )

    чи өөрөө хужаа руу гаа далд ор лаларын гчий минь

  • ИРГЭН3321321 (January 25, 2017 11:03:37 am )

    чи өөрөө хужаа руу гаа далд ор лаларын гчий минь

antalya rent a car