antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 24, 2017 10 comments

19 жилийн дараа анх удаа Япон хүн ёкозуна цол хүртлээ

нийтлэсэн Admin

2bfecf_kisenosato_x974Өчигдөр буюу Даваа гарагт Японы Сүмо бөхийн Холбоо озэки Кисеносатод ёкозуна цол олгох санал гаргаснаар 19 жилийн дараа анх удаа япон аварга төрөхөөр боллоо.

Ингэснээр Кисеносато нь сүмо бөхийн түүхэнд 72 дахь ёкозуна болох бөгөөд 1998 онд Ваканосатог ийм цол авснаас хойш анхны япон бөх болж байна.

Түүний шинэ цолыг маргааш болох Сүмогийн Холбооны удирдах зөвлөлийн хурлаар баталгаажуулах юм.

Кисеносато нь энэ оны хамгийн анхны башё болох нэгдүгээр сарын барилдаанд түрүүлсэн нь ёкозуна цолонд хүрэх боломж олгожээ.

Японд төрсөн хамгийн сүүлийн ёкозуна болох Таканохана 2003 онд зодог тайлсан. Түүнээс хойш мэргэжлийн сүмогийн дэвжээ дан гадаад бөхчүүдийн ноёрхол дор байсан гэхэд болно.

Жинхэнэ нэр нь Ютака Хагивара гэдэг Кисеносато одоо 30 настай, Японы зүүн хэсгийн Ибараки мужаас гаралтай юм. Одоогийн байдлаар сүмогийн дэвжээнд Хакухо, Харумафужи, Какүрю гэсэн гурван ёкозуна цолтон байгаа нь бүгд Монголоос төрсөн байдаг.

Эх сурвалж: Japan Times


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • СҮХБАТ (January 24, 2017 1:24:59 pm )

    ХӨӨРХИЙ ДӨӨ БОЛЖ БОЛЖ ЭНЭ АМЬТАН МОНГОЛ ЗАЛУУСТ ТАЛАРХАХ ХЭРЭГТЭЙ.ЦӨС ИХТ МОНГОЛ ЗАЛУУС МААНЬ ЭНЭ ХҮНИЙГ ОЛОН Ч УДАА ДАВСТАЙ ХУТГАСАН ДАА ЯПОНЧУУД ХӨӨРХИЙ НЭГ У”ДАА БАЯСАГ.ХОРЖИЙЛОО ДАРААГИЙН БАШЕД МИНИЙ ДҮҮ НАР УЧРАА БОЛГОНОО ОРДНООС ГАРТАЛ НЬ ШИД ЯАДГИЙМ

  • Бямбасүрэн (January 24, 2017 1:58:28 pm )

    Монгол залуусаа дэмждэг. Гэхдээ Кисеносато -д баяр хүргэе.Аврага
    болоосой гэж маш их хүсч байсан юм. Дахин баяр хүргэе. Амжилт

  • kkk (January 24, 2017 2:31:35 pm )

    za yaamai da manai undesnii buhud iim yum bolwol bid chin booj uhne shuu deee kkkk ahsgu ashgu

  • ККККкк (January 24, 2017 2:54:20 pm )

    Новшийн юм ч болох нь дээ. Монгол гаралтай аваргуудын хаалтыг цөм цохичлоо ш дээ. Юун 20 оны олимп хүртэл гүрийх гэж, зодогоо тайлцгааж эздэд нь өгцгөө

  • zochin (January 24, 2017 3:20:28 pm )

    mash sain zytgesen uchraas avarga bolox bolsoon.olon udaa yzyyrlesen

  • алтай (January 24, 2017 3:57:25 pm )

    баяр хүргэе

  • lantuu (January 24, 2017 5:56:10 pm )

    Manai 3 arai l archaagui bn yun tuld 3la bga bilee 4deh avarga gargaj bn gd ni uneheer muu bn gsn ug odoo bolitsgoo arai l ert harij bn anand haruma 2 daanch yuma kisenosatod 3la daruulj duusch bn hakuho bol hiidgee hiisen gehdee yaponchudad arai hudlaa barildaj bolomj uguud bn

  • lantuu (January 24, 2017 6:00:02 pm )

    Mongolchuudiin haanchlal duusch bn shine zaluuchuud unendee l archaagui yamar temtselgui usreed garchih yumda yaponi mitekumi gj zaluu avarga bolhoor zaluu bnlee jiliin daraa ter diildehgui e kisenosato odoo dahij turuulj chadahguie jil barildaad l hucheer zodog tailna

  • Anonymous (January 25, 2017 11:01:13 am )

    Ваканасато бол озаки. Ваканахана байхоо 1998 онд андуурсан байна шүү.

  • Anonymous (January 26, 2017 10:29:01 pm )

    Hakuho hudlaa barildaad l bailee dee.daramtluulaad bga yum daa

antalya rent a car