Хуульч О.Алтангэрэл өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан анхаарал татсан байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр “Эрдэнэтийн 49 хувийг улсын мөнгөөр, элдэв махинац хийн луйврын замаар авчихсан тухай зарласан Ц.Нямдоржийг хэдэн жилийн өмнө Н.Анхбаяр хэмээх хүүгээрээ дамжуулж шахаа хийсэн хэмээх мэдээг системтэйгээр тарааж байна.
Энэ мэдээг нь уншаад бид “өө энэ чинь шударга гээд байсан чинь” энээ тэрээ гэж байгаад үндсэн асуудлыг нь мартах хандлагатай. Зүйрлэвээс бухал өвс хулгайлсан нь ширхэг сүрэл сугалсныгаа буруутгаад өнгөрөх мэт.
Гэхдээ Эрдэнэтийн шахаа гэдэг бол мөн чанартаа луйвар, хулгайн нэгэн төрөл мөн. Уг өртгөөс нь хэд дахин өндөр үнээр өгчихөөд зөрүүг нь халааслахад улсад орох байсан ногдол ашиг, татвар зэргийг хулгайлж буйгаас өөрцгүй. Өнгөрсөн жилүүдэд хичнээн улс төрч ийм үйлдэл хийж хайрлаж хөгжүүлэхээ амласан эх орноосоо хулгай хийсэн бол?
Ингэхлээр иргэн надад нэг санал байна. Эрдэнэтийн асуудал гадаад харилцаанд нөлөөлөхөө больсон (ОХУ-тай хамааралгүй болсон) энэ цаг үед тус үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн худалдан авалт, нийлүүлэлтийн 20 жилийн тайланг ил болгоцгооё. Энэ 20 жилд ямар улс төрчид шахаа нэрээр улсаа хохироосныг харцгаая.
Энэ бол сураг төдий оффшор, нууцлалыг нь дийлэхгүй швейцарын банк зэргээс илүү бодитой зүйл. Компанийн тухай хуулиар хувийн хэвшлийн хувьцаа эзэмшигчид нь олгогдсон эрх, мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар төрөөс шаардаж болох үүрэг мөн.
Энэ чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд, тэмцэгчид, улс төрч хэнбугайд ч болов энэхүү саналыг ажил хэрэг болгоход хүчин зүтгэхийг уриалж байна хэмээн бичжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 24, 2017 10:19:45 am )
Дэмжиж байна. Энэ нь улсын нууцад хамаарахгүй байлгүй. Харин зарим албан тушаалтны офшорын эх үүсвэр ч байж магадгүй.
-
Дарь (January 24, 2017 4:26:20 pm )
Тийм
-
Anonymous (January 25, 2017 2:34:07 pm )
дэмжиж бна.
-
-
zochin (January 24, 2017 10:50:16 am )
DEMJIG BAINA. TOR TOMOR NUUREE HARUULAJ CHADAH BOLOV UU?
-
төрөө цэвэрлэе (January 24, 2017 11:13:33 am )
Зөв санаа. Нуужэ хаалгүй хэвлээд тараах хэрэгтэй
-
иргэн (January 24, 2017 11:37:33 am )
зөв шүү. Тэгвэл хүмүүст шударга зүйл ялдаг гэдэг итгэл найдвар төрнө дөө.
-
Зочин (January 24, 2017 11:38:16 am )
Нямдоржийн 2,4 тэрбумын шахаагаар Эрдэнэтийн 49 хувийг замхаруулаад алга болгож болохгүй шүү.
-
иргэниргэн (January 24, 2017 11:45:56 am )
маш зөв санал байна Их юм гарч ирнэ дээ
-
Anonymous (January 24, 2017 12:37:56 pm )
Зөв дэмжиж байна Гэхдээ 1990 оных шиг АИХ УБХ буюу хоёр танхимтай парламенттай болсны дараа энэ асуудал илрэх бөгөөд энэ тогтлолцоо байсан цагт хэзээ ч илрэхгүй
-
Туул минь (January 24, 2017 5:42:15 pm )
маш зөв
-
hhhh (January 24, 2017 8:25:35 pm )
Shahaa geed luivariin huvichilaliig ni huleen zuvshuurch chadahgui
-
зочин (January 24, 2017 9:18:49 pm )
зөв, шахаа гэдгийг зарим хүмүүс ойлгохгүй бн- бидний мөнгийг хулгайлж бн
-
зочин (January 24, 2017 11:45:20 pm )
Эрдэнэтийн шахааг нэр нөлөө бүхий хүмүүс л хийж чадна,тийм учраас зарлах хэрэгтэй.2? жилээр нь хийвэл яагаад одоо 100 хувь улсын мэдэлд байлгах гээд байгаагийн мэднэ.
-
ЛУЙВАРЧИД (January 25, 2017 10:21:08 am )
Луйварчид луйвардаж авахаар шийдсэнээ нуух гэж их оролдож байна даа. Дарханы төмөрлөг улсад байхдаа татвар төлөөд байсан. ХХБ аваад бүр царцаалаа.Зардал нь их болоод татвар өгөхөө байсан.Удахгүй Хятадуудад зарна.Нөгөө Хятадын эдийн засгаар барих бодлогыг Эрдэнэбилэг гэдэг хүн Монголд хэрэгжүүлж бна даа.
-
MAH (January 25, 2017 11:21:50 am )
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
-
Зочин (January 25, 2017 11:40:25 am )
Оросоос 49 хувиа аваад ирж байхад нямдорж яагаад эсэргүүцээд байгаан бол. Ямар монголын хувийг авцан биш дээ.
-
Реагент (January 25, 2017 1:31:55 pm )
Эби, Зи 2 -р дамжихгүй томхон шахаа ГОК-т байдаггүй гэж сонсож байсан. Ялангуяа баяжуулах үйл явцад нэн шаардлагатай химийн бодиснуудын 80% багагүй хэсгийг Эби -гийн ойрын хийдэг гэж сонсогддог.
-
Иргэн (January 25, 2017 1:50:17 pm )
Бат-Эрдэнэ бөх байхдаа хийж байсан шахаануудыг өршөөчихөөрэй.Бөх байхдаа л хийж байсан юм чинь чааваас
-
Зочин (January 25, 2017 3:08:54 pm )
Хэдий болтол хов хееж хор найруулж яваа хумуусийг дагаж салхилах бэ? Улсаа улс шиг хегжуулэх бодолтой эрчууд байвал. Бугдийг цоо шинээр. Ард тумэний сэтгэл санааны шуургыг сайхан бутээлч зуйлд ашиглах хэрэгтэй. Хуйларсан хар параа сар шинэдээ хаяа! ! ! Бугдийг бутээн байгуулах сайхан уйлсэд уриалж хонгийн хоолтой хорогдох байртай сайхан амьдарч байвал. Засгийн газарын хэдийг ШУУЖ хэруул хийж. Ноентой уралцвал толгойгуй, нохойтой уралцвал хормойгуй гэдэг шиг л болно. ….Тэрний оронд Монголын телее зев шийдэл ундэсний уйлдвэрийг хегжуулэх тал дээр нэгдээд зогсох хэрэгтэй шуу дээ! ! ! !
-
Сүрэн (January 26, 2017 10:20:23 am )
Дэмжиж байна. Ард түмний төлөөлөл болж гарч ирсэн нөхдүүдийн үйлдэл ард түмнээс далд байж болохгүй.
-
Anonymous (January 26, 2017 3:53:08 pm )
Тийншдээ, нууцлалыг нь дийлэхгүй, ойлгомжгүй, барьцгүй офшоор гэж тэнэгтэж байхаар энэ асуудал руу цэнхэр үст мээкэ чавганц цэрэн орвол юм дуулгана даа.
-
otgoo (January 26, 2017 7:49:16 pm )
yag zuv tegmeer l yum
-
д оюун (January 27, 2017 10:22:28 am )
Яг зөв дэмжиж байна Улс төржисөн хулгайч нар шахааны луйвраар улсад маш их хохирол учруулсан шүү дээ иймд ард түмэн шалгах цаг хууль хяналтын байгууллага эдний гарт хэзээч хулгай нь илрэхгүй иймд ард түмний зөвлөл байгуулж ажиллах цаг
-
тэнүүлчин (January 27, 2017 9:59:21 pm )
Одоо байгаа эрхэмүүд энэ суудалдаа байсан болон үр зулзага нь залгамжилсан тогтолцоо байсан цагт мөрөөдөөд ч хэрэггүй. Хэн хийх юм бэ. Хулгайч хулгайчаа барьж байсан түүх дэлхийд байна уу. Ард түмэн үү үгүй ээ тэд нэгэн зэрэг амьсгалах тохироо нь бүрдээгүй тэхлээр эд нар нэг хэсэгтээ дураараа дургина . Энэ бол миний бодол. Уучлаарай
-
Zochin (January 31, 2017 9:55:11 pm )
Mash zov
25 Comments