antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 23, 2017 2 comments

Өмнөговьд гарсан хэргийг гурав биш нэг хүн үйлджээ

нийтлэсэн Admin

Untitled-1

Энэ сарын 14-ний өдөр 18 настай Ц.А-г үл таних хүн зодож хүнд гэмтэл учруулан, хүчирхийлсэн хэргийн сэжигтнийг илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэж Өмнөговь газарт аймаг дахь цагдаагийн шалгаж байгаа аж. Тус аймагт гарсан хэрэг сүүлийн өдрүүдэд хэвлэлийн хуудаснаа гарч, олныг сэрдхийлгээд байгаа. Зарим мэдээллийн хэрэгслээр  “Өмнөговь аймагт гарсан хэргийг гурван хүн үйлдсэн, цагдаагийнхан нэгийг барьж, хоёр нь баригдаагүй байна” гэх  мэдээлэл гарсан. Тэгвэл цагдаагийн байгууллагаас уг мэдээллийг үгүйсгэж байна. Хэргийг гурван хүн биш нэг хүн үйлдсэн нь тогтоогдож байгаа аж.

Хэргийг илрүүлэхээр Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчдын хамтарсан ажлын хэсэг ажиллаж Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, 1997 онд төрсөн Н.Р гэгч үйлдсэнийг тогтоожээ.

 Хохирогч Ц.А-гийн гавал яс цуурсан хугарал, цус хуралт зэрэг хүнд гэмтэл авчээ.

Хэргийг шалгах явцад сэжигтэн Н.Р нь 2017 оны нэгдүгээр сарын 1-нд иргэн У.С-гийн “Galaxy S5” загварын гар утсыг, мөн өдрийн 21:00 цагийн үед иргэн С.А-ийн “Galaxy S5” загварын гар утсыг, 2017 оны нэгдүгээр сарын 17-ний өдөр иргэн Э.Н-ийн “LG” загварын гар утсыг хоолойг нь боож унаган, зодож амь биед аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдсэнийг тогтоосон байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ЗОЧИН (January 23, 2017 5:41:18 pm )

    ИЙМЭРХҮҮ ЛАЛАРУУДЫГ ШУУД БУУДЧИХ ХЭРЭГТЭЙ

  • kkk (January 24, 2017 3:05:03 pm )

    udchihsun buus we naadhai shorond awaad ir aga a n yu yagaad ugiii

antalya rent a car